Нислэг: Хүннү эйр чартер нислэг, Embraer 190 онгоц
Улирал: 2021 он

Киргизийн нутаг бол эрт дээр үеэс ард түмэн уламжлал, ёс заншил, соёлоо хадгалсаар ирсэн зэрлэг онгон байгальтай газар юм. Монголчууд бидэнтэй соёлын хувьд төстэй ба та олон зууны турш амьдралын хэв маягаа өөрчлөөгүй орчин үеийн нүүдэлчидийг энд харж болно. Энэхүү хөтөлбөр нь дэлхийн хоёр дахь том уулын нуурын эргэн тойронд 5 өдрийн туршид явагдах гайхалтай аялал юм. Киргизийн хамгийн сайн сайхныг хамгийн богино хугацаанд бидэнтэй хамт үзээрэй! Энэ аяллын үеэр таныг маш олон гайхалтай нээлт хүлээж байна.

✅ 5 өдрийн хөтөлбөртэй аялал
✅ Адал явдалт олон үйлдэлд оролцох аялал
✅ Аяллын зээлэнд хамрагдах боломжтой
✅ Халуун рашаан

Аяллын чиглэл: Улаанбаатар – Бишкек – Иссык Куль нуур – Бишкек – Улаанбаатар
Аяллын хугацаа: 5 өдөр/4 шөнө
Аяллын хуваарь:

1 дүгээр ээлж: 18/XII – 22/XII
2 дугаар ээлж: 22/XII – 26/XII

Аяллын хөтөлбөр:

Эхний өдөр. Улаанбаатар – Бишкек. Бишкек хотын аялал, Чон Кемин хөндий
УБ хотоос 07:00 цагт онгоц хөөрч Манас олон улсын нисэх буудалд 09:30 газардана. Онгоцны буудлаас автобусандаа сууж хотын төв орно. Ала Арча үндэсний цэцэрлэгт хүрээлэн орох, Бишкек хотын төвөөр явган аялал хийж хоттой танилцана. Хотын аяллаа дуусгаад өдрийн хоолондоо орно. Өдрийн хоолны дараа бид Чон Кемин хөндий руу аялна. Чон Кемин тосгонтой танилцана. Үүний дараа оройн хоолондоо ороод буудалдаа амарна.

хоол хүнсний үйлчилгээ: өдрийн хоол, оройн хоол
зочид буудал:
Ашу гэстхаус

Удаах өдөр. Чон кемин хөндий – Боконбаева тосгон – Каракол.
Өнөөдөр бид үзэсгэлэнт Иссык Куль нуурын зүүн эрэгт байрлах Каракол хотыг зорино. Аялах замдаа Боконбаева тосгоноор дайрч цааш аяллаа үргэлжлүүлнэ. Өдрийн хоол зоогийн газарт хооллоно. Өдрийн хоолны дараа Жеты-Огуз Улаан чулуу руу явна. Үүний дараа бид Каракол хотод очно. Оройн хоолоо ресторанд идээд буудалдаа амарна.

хоол хүнсний үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал:
Green Yard and Karagat hotels

Гутгаар өдөр. Каракол-Чолпон Ата-Иссык Куль
Өглөөний цайны дараа Иссикуль нуурын зүг хөдлөнө. 19-р зууны үеийн Үнэн алдартны шашны сүм, Хятад загварын моск зэрэг шашны эртний бүтээн байгуулалтуудтай танилцана. Өдрийн хоолоо Иссикуль нуурын эрэг дээрхи зочид буудлын ресторанд иднэ. Үдээс хойш уулсын гүнээс ундрах халуун рашаанд алжаалаа тайлна. Оройн хоолоо идээд буудалдаа амарна.

хоол хүнсний үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал:
Three Corony hotel

Дөтгөөр өдөр. Иссык Куль Нуур- Бурана Цамхаг– Бишкек
Бишкек хотруу буцна. Бишкек хотдоо ирж буудалдаа бууна. Замдаа Бурана цамхагийг үзнэ. Өдрийн хоолоо идээд үдээс хойш шоппинг хийнэ. Аяллын үдэлтийн оройн зоогт морилон саатаж Киргиз улсын язгуур урлаг бүхий бэсрэг тоглолтыг үзэж сонирхоно.

хоол хүнсний үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал:
Golden Dragon эсвэл төстэй өөр зочид буудал

Тавдугаар өдөр. Бишкек – Улаанбаатар
Өглөөний цайгаа уугаад онгоцны буудал явна. Бишкек хотын Манас онгоцны буудлаас Улаанбаатар хотын Чингис Хаан нисэх буудал руу аялна. Уг нислэгээр эх орондоо эргэж ирсэнээр бидний аялал дуусна.

хоол хүнсний үйлчилгээ: өглөөний цай

Аяллын үнэ:

Том хүн: 3,200,000 төгрөг
Хүүхэд (3-12 нас): 2,800,000 төгрөг

Аяллын үнэнд орсон зүйлс: Улаанбаатар – Бишкек – Улаанбаатар шууд нислэгийн тасалбар, зочид буудал 2 ортой өрөө, аяллын хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, хөтөч орчуулагчийн үйлчилгээ, нэвтрэх тасалбарууд, аяллын даатгал
Аяллын үнэнд ороогүй зүйлс: хувийн хэрэгцээний зардлууд

Кыргизстан улс болон Иссык куль нуурын тухай тооны хэлээр:

  • Нийслэл – Бишкек
  • Хүн ам – 6,586,600 /2020 оны байдлаар/
  • Газар нутгийн хэмжээ – 199,951 km2
  • Газар нутгийн хэмжээгээр дэлхийд – 85
  • ДНБ жилд – $35.324 тэрбум доллар
  • Мөнгөн тэмдэгт – Сом /1 сом=35 төгрөг/
  • Цагийн бүс – GMT +6 /Монгол +8/
  • Иссык куль нуурын хэмжээ – 6,236 km²
  • Урт – 180км, Өргөн 60км
  • Нуурын дундаж гүн – 270 м
  • Нуурын хамгийн гүн хэсэг – 668 м
  • Иссык Куль нуураас Бишкек хүртэлх зай – 260 км
ӨмнөхТайландын аялал: ПАТТАЯ + БАНГКОК хотуудын хөтөлбөртэй аялал (8 өдөр) МИАТ хуваарьт нислэг
ДараахьТУРКИЙН АЯЛАЛ: Анталья, Памуккале, Стамбул (6 өдөр)