Нислэг: Чартер нислэг
Улирал: 2024 – 2025

Аяллын чиглэл: Улаанбаатар – Фу Куок – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Улаанбаатар хотоос шууд нислэгээр Вьетнам улсын Фукуок арал руу ниснэ. Нислэг нийт 6 цаг гаруй үргэлжлэнэ. Вьетнам, Монголын хооронд 1 цагийн зөрүүтэй. Фукуок арлын нисэх буудалд буугаад хил гаалиар нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагчтай уулзан зочид буудалдаа очиж бүртгэл хийлгэнэ. Оройн хоол зооглосны дараа зочид буудалдаа амарна. 

Удаах өдөр: Фукуок-VinWonders-Safari-Grand World

Өглөөний цайны дараа TukTuk буюу 10 хүний  багтаамжтай цахилгаан машинаар өдөржин аялах болно. Бидний эхний зогсоол Safari буюу амьтны хүрээлэн байх болно. Vinpearl Safari Park нь Вьетнамын хамгийн том амьтны хүрээлэн юм. Өдрийн хоолны дараа Vinwonders парк орж цагийг зугаатай өнгөрүүлнэ. Vinwonders парк-т гадаа болон дотор гэсэн тоглоомын төвүүд байрладаг. Дараа нь GrandWorld явна. Grandworld нь төрөл бүрийн хоол, шоппинг хийх дэлгүүр, хөгжилдөх, амрах боломжтой гэх мэт бүгдийг нэг дор агуулсан entertainment цогцолбор юм. Оройн хоолоо нутгийн ресторанд зооглосны дараа зочид буудалдаа ирж амарна.

Анхаарах зүйлс: Усан парк явах тул усны хувцас, усны углааш, гар утасны усны хамгаалалт, нарны тосоо авч яваарай

Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
Зочид буудал
Wyndham Garden Grandworld Phu Quoc ****

Гутгаар өдөр: Фукуок-Хотын аялал

Өглөөний цайны дараа Фукуок хотын аялал эхэлнэ.

Үзэх зүйлс:

  • Pepper Farm | Чинжүүний ферм
  • Ho Quoc Pagoda | Хо Кок буддын сүм
  • Bai Sao beach | Бай Сао далайн эрэг
  • Ngoc Hien Pearl Farm | Ног Хин сувдны ферм
  • Шөнийн зах

Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
Зочид буудал
Wyndham Garden Grandworld Phu Quoc ****

Дөтгөөр өдөр: Фукуок-Арлын аялал

Өглөөний цайны дараа хөтөч орчуулагчтай уулзаж боомтын зүг явна. Усан онгоцоор жижиг, том 12 арлуудтай танилцах бөгөөд “Ocean World” гэх Фукуок дахь хамгийн том далайн спортын төвд очно. Далайн гүнээр алхах, далай дээгүүр шүхрээр явах, гадил жимсний хэлбэртэй завиар явах зэрэг төрөл бүрийн хөгжөөнт тоглоомуудыг аялагч өөрийн хувийн зардлаар туршиж үзэх боломжтой. Оройн хоолны дараа зочид буудалдаа ирэн амарна.

 Хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
Зочид буудал
Wyndham Garden Grandworld Phu Quoc ****

Өдөр 5-8: Фукуок-Чөлөөт өдрүүд 

Энэ өдрүүдэд чөлөөтэй тул аялагчид өөрсдийн сонирхлоор амарна. Өглөө бүр зочид буудалдаа тухлан өглөөний цайгаа ууна.

/Хөтөч, унаа үйлчилгээ байхгүй/

Хоол: өглөөний цай
Зочид буудал
Wyndham Garden Grandworld Phu Quoc ****

Өдөр 9: Фукуок- Улаанбаатар 

Өглөөний цайгаа уугаад зочид буудлын өрөөгөө хүлээгэн өгнө. Фукуок арлын нисэх онгоцны буудлаас шууд нислэгээр хөөрч Улаанбаатар хотын Чингис хаан нисэх буудалд бууснаар Фукуок арлын аялал өндөрлөнө. 

Хоол: өглөөний цай

Аяллын үнэ:

Хөтөлбөрт аялал:

Том хүн – 4,590,000₮

Хүүхэд (2-12 нас) – 4,190,000₮

Нярай (0-2 нас) – 650,000₮

Чөлөөт аялал: 

Том хүн – 4,090,000₮

Хүүхэд (2-12 нас) – 3,790,000₮

Нярай (0-2 нас) – 650,000₮

2 талын дан тийз: 2,990,000 төгрөг

Хөтөлбөрт аяллын үнэд багтсан:

  • УБ-Фукуок-УБ 2 талын нислэг 
  • 4* зочид буудалд 1өрөөнд 2 том хүн байрлах 
  • Хөтөлбөрт заасан үзвэр үйлчилгээ 
  • Хөтөлбөрт заасан хоол, уух зүйлс 
  • Орон нутгийн хөтөч 
  • Монгол хэлтэй орчуулагч 
  • Автобусны үйлчилгээ
  • Аяллын иж бүрэн даатгал
  • Аяллын дата сим карт
  • Гарын бэлэг

Үнэд багтаагүй:

  • Хувийн хэрэглээний зардлууд
  • Нэмэлт хөтөлбөрүүдийн төлбөр
  • Нутгийн хөтөч, жолоочид гар цайлгах мөнгө
  • Буудлын мини-бар ашигласан төлбөр

Нэмэлт мэдээлэл

  1. Гадаад паспортын хугацаа хилээр гарах өдрөөс тооцон 6 сарын хугацаанд хүчинтэй, 2 сул хуудастай байх
  2. 18 нас хүрээгүй хүүхэд эцэг, эхээсээ өөр асран хамгаалагчийн хамт явж байгаа тохиолдолд итгэмжлэл хийлгэсэн байх
  3. Дундаж цаг агаар +28C
  4. 1000MNT = 7292.62 VND
  5. Аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
  6. Зочид буудалд ганцаараа орвол нэмэлт төлбөр төлнө.
  7. Тухайн үеийн болзошгүй хүчин зүйлээс шалтгаалж хөтөлбөрт өөрчлөлт орж болно.
ӨмнөхХятадын аялал: ХАЙНАН арлын 4 нислэгтэй аялал (8 өдөр) Эйр Чайна хуваарьт нислэг
ДараахьХятадын аялал: ЭРЭЭН – ЖИНИНЬ аялал (6 өдөр)