Аялаажав: Зиа манай энэ аялал нь Улаанбаатраас Эрээн галт тэргээр ороод Эрээнээс автобусаар Жининь-Бээжин-Жанжакоу хотуудруу явах тийм аялал юм. Нислэг хэт их үнэтэй байгаа тохиолдолд энэ аяллаар явахад мөнгөө хэмнэх боломжтой. Хэмнэсэн мөнгөөрөө бусад хотууд болон Бээжинд очоод Юниверсал студи болон Бээжин хотын бусад том үзмэрүүдийг үзнэ.
Тээвэр: Галт тэрэг, автобус
Улирал: 2023 – 2024
Аялалын чиглэл: Улаанбаатар – Замын-Үүд – Эрээн – Жининь – Бээжин – Жанжакоу – Эрээн – Замын-Үүд – Улаанбаатар
Хугацаа: 8 өдөр / 7 шөнө
Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн БААСАН, НЯМ гараг бүр
Галт тэрэгний цаг мэдээлэл:
#276 галт тэрэг Улаанбаатар – Замын-Үүд: 16:50 – 07:20 (+1)
#277 галт тэрэг Замын-Үүд – Улаанбаатар: 18:05 – 09:20(+1)
Аяллын хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Замын-Үүд
Аялагчид өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд цугларч, 16:50 цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн #276 галт тэргээр Замын-Үүд боомт руу явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.
хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал: галт тэрэг
Удаах өдөр. Замын-Үүд – Эрээн – Жининь
Эрээний авто вокзалаас аялагчидаа тосож аваад, Авто вокзалаас 200метрийн цаана. Нэгдсэн байдлаар өдрийн хоол аялагчид өөрсдийн төлбөрөөр иднэ. ҮНЭ: 40юань /БУФЕТ ХООЛ/ уух зүйлс үнэгүй болно. Аялагчид бүрдээд өдрийн хоолоо идсэний дараа Эрээн- Жинин хот руу 350км буюу 4,5 цаг явж хүрнэ. Замдаа 2 удаа зогсоно. Жининь хотын халуун рашаан болох WATER WORLD хүрэлцэн ирсэнээр хүн бүр хувцасаа солиод, оройн хоолондоо орно. БУФЕТ хоол уух зүйлс бүгд үнэгүй. Ус, ундаа,пиво оройн хоолны дараа чөлөөт цаг, 33-н төрлийн халуун рашаан, саун, дүш, жикутз, халуун чулуу, бассейн, гэх мэт зүйлүүд дээр чөлөөтэй орж, амралтын өрөөнд амрана. Буудлын өрөө 198юань улирлаас хамаарч өөрчлөгдөж болно.
хоол: оройн хоол
зочид буудал: Water World цогцолбор
Гутгаар өдөр. Жининь – Бээжин
Өглөөний цайгаа амралтын цогцолбортоо уугаад Жининь хотын цэцэрлэгт хүрээлэн болох Догшин барсын цэцэрлэг мөн олон улсын арьсан эдлэлийн дэлгүүр болон “Ван Да” их дэлгүүрээр зочлох тэндээсээ бид Бээжин хотын зүг хөдлөнө. Замдаа дэлхийн гайхамшигийн нэг болох цагаан хэрмийг үзэх ба 2008 оны олимпын наадам болсон Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнг үзнэ. Үүний дараа оройн хоолоо зооглон 4 одтой буудалдаа тухлан амрана.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Бээжин хотын төвд байрлах 4 одтой зочид буудал
Дөтгөөр өдөр. Универсал студи
Бээжин “Юниверсал Студи” нь 2021 оны 09 сарын 20-нд нээлтээ хийсэн бөгөөд дэлхийн хамгийн том парк юм. 3,3 тербум доллараар бүтжээ. “Универсал студи”-д Kung Fu Panda Land of Awesomeness, Transformers Metrobase, Minion Land, The Wizarding World Harry Potter, Jurassic World Isla Nublar, Hollywood, Water World зэрэг сэдэвчилсэн долоон үзэсгэлэнгийн бүсүүд байдаг. Үүнд Kung Fu Panda Land of Awesomeness бүс нь анх удаа “Kung Fu Panda” киноны гол сэдэвт үзэмжийн бүс бөгөөд мөн хятад соёлын элемент гүн агуулагдсан бүс мөн. Аялагчид бүтэн өдрийн турш тус паркад өнжинө.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Бээжин хотын төвд байрлах 4 одтой зочид буудал
Тавдугаар өдөр. Бээжин–Жанжакоу
Бээжингийн буудалдаа өглөөний цайгаа уусны дараа, өрөөгөө хүлээлгэж өгнө. Бээжин хотын Dayuechin худалдааны төвөөр орон 10н давхарт байрлах teamlab гэрлийн шоу үзүүлбэртэй ба 3,4,5 давхарт электрон тоглоом сонирхон тоглож болно. Худалдааны төв дотор хоолны үйлчилгээ болоод, том брэндүүд бий. Zara, Uniqlo, H&M гэх мэтчилэн байгаа. 15:30 минутанд автобусандаа цугларан ЖАНЖАКОУ хот руу бээжингээс 170км хурдны замаар хүрч очно. Жанжакоуд ирэн амралтын газартаа буудлын өрөөгөө хүлээн авч 19:00-цагаас 20:30-н хооронд оройн хоол буфет бөгөөд халуун тогоо, шарсан мах, олон төрлийн далайн хоолтой, ус ундаа пиво үнэгүй. Орой 11н цагаас хойш хоолны газарт дахин орж үнэгүй хооллох боломжтой. ЖАНЖАКОУ хот нь ХЭБЭЙ мужийн томоохон хот бөгөөд аж үйлдвэрээр алдартай ба 2022-оны Бээжингийн дэлхийн өвлийн олимп болсон хот юм. 4н сая хүн амтай. Монголчуудын дээр үеэс сайн мэдэх Жанжакоу хотын монгол нэр нь Чулуун хаалга Хубилай хааны дунд нийслэл байсан хот юм. Хятад улсад томоохондоо буюу эхний 10-т орох рашаан, саунтай том цогцолборт байрлана. Зуны цагт гадаанаа том бассейн болоод Усан парктай 24 цаг ажиллах газар юм.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Жанжакоу хотын амралтын цогцолбор
Зургаадугаар өдөр. Жанжакоу хот – Эрээн хот
Амралтын газартаа өглөөний цайгаа уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч, эрээн хотын зүг хөдлөх болно. Ойролцоогоор 5,6 цаг явж очно. Эрээн хотод ирснээр буудлын өрөөгөө аваад, оройн хоолтоо идээд чөлөөт цагтай.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Эрээн хотын зочид буудал
Долоодугаар өдөр: Эрээн-Замын үүд
Товлосон цагтаа өрөөгөө хүлээлгэн өгөн автобусаар хил гааль нэвтрэн Замын-Үүдэд ирнэ. Галт тэргээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: галт тэрэг
Наймдугаар өдөр. Улаанбаатар
Өглөө 09:20 цагт Улаанбатар хотын вокзал дээр ирэх ба дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.
Аяллын үнэ
Том хүн (10 наснаас дээш): 1.590.000 төгрөг
Хүүхэд (2-9 нас): 1.290.000 төгрөг
Аяллын үнэд орсон зүйлс:
- Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний тасалбар
- Хятад улс дахь бүх унаа, тээвэр
- Жининь хотод 5 одтой зочид буудал, Бээжин хотод 4 одтой буудал, Жанжакоу хотод амралтын цогцолбор, Эрээн хот 3 одтой буудалд хонох
- Хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ
- Хөтөч орчуулагчийн үйлчилгээ
- Үзвэрүүдийн тасалбар
- Аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэд ороогүй зүйлс:
- Аялагчийн хувийн хэрэглээний зардлууд
- Аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ
- Хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө
Анхаарах
- Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
- Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
- Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
- Төрсөн хүүхэд биш бол заавал итгэмжлэхтэй байх.
- Өрөөнд ганцаараа орох бол нэмэлт 200 юань төлнө.
Өдрийн 12цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгч буудлын гадаанаас хил гарах автобус ирж авснаар аялал дуусна.