Аяллын чиглэл: Улаанбаатар – Саня -Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь: 6/17 6/24 7/09 7/16 7/22-нд тус тус аялал гарна.

Аяллын хөтөлбөр

Эхний өдөр. Улаанбаатар – Замын Үүд

Улаанбаатар төмөр замын буудалд 15:30 цагт цуглана. 16:50 цагт Улаанбаатар – Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдлөнө.  2-р зэрэглэл буюу “унтлагын вагон” – зорчигчийн нээлттэй таславчуудтай (цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлтэй) вагоноор аялана.

хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал:
Галт тэрэг

Удаах өдөр. Эрээн хот

Өглөө 07:20 цагт Дорноговь аймгийн Замын үүд суманд очно. Улс хоорондын машинаар  БНХАУ-ын Эрээн хотод очно. Эрээн хотод энэ өдөр хонох  Оройн хоолон дээр УГТАЛТЫН АРГА ХЭМЖЭЭТЭЙ  буудалдаа амрана.

Өглөөний цай. Эрээн хотоос 12:30-д нисэж Улаан хад хотод 13:50-д бууна. Улаан хад хотоос Бэйдайхө чиглэлд  автобусаар 5 цаг орчим яваад  очно. Оройн хоол БЭЭЖИН ШАРСАН НУГАС  идээд буудалдаа амрана.

Өглөөний цайны дараагаар Бэйдайхө дахь Цагаан хэрэм , QUSHIN PARK ,  тус парк дээр далайн  аквариум ,  далайн амьтдын тоглолтууд  Хойд хэсгийн хамгийн том усан парк дээр бүтэн өдөржин тоглож өнжинө.

Өглөөний цайны дараагаар  Бэйдайхө хотын хамгийн өндөр Шилэн гүүрийг үзэж таньлцана. Өдрийн хоолоо  идсэний дараагаар  Буудалдаа ирж амрана  Чөлөөт өдөр

Өглөөний цайны дараагаар Улаан хад хотын зүг автобусандаа суугаад хөдлөнө . Улаан хад чөлөөт өдөр  оройн  хоол буудалдаа амрана.

Өглөөний цайгаа уугаад  Улаан хад -Эрээн хотын чиглэлд 14:30 аас нисээд 15:30-д эрээн хотод бууна. Оройн   хоол  ,Чөлөөт цаг  эрээн хотод буудалдаа амрах.

Өглөөний цайг зочид буудалдаа ууна. 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд улс хоорондын автобусанд сууж Дорноговь аймгийн Замын үүд суманд ирнэ. 18:00 цагт Замын үүд – Улаанбаатар чиглэлийн галт тэргээр хөдлөнө.  2-р зэрэглэл буюу “унтлагын вагон” – зорчигчийн нээлттэй таславчуудтай (цагаан хэрэглэл, зөөлөн эдлэлтэй) вагоноор аялана.

Аяллын үнэ

Том хүн : 1,690,000 төг
Хүүхэд тусдаа ортой( 2-9 нас): 1,390,000 төг

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • Улаанбаатар – Замын үүд – Улаанбаатар чиглэлийн унтлагын вагоны билет
  • Эрээн –  Улаан хад  олон улсын нислэгийн  билет.
  • Хөтөлбөрт заагдсан зочид буудлуудын төлбөр
  • Хөтөлбөрт заагдсан аялалын үзвэр үйлчилгээний төлбөр
  • Аялалын тээврийн зардал
  • Хөтөлбөрт заагдсан өглөө, өдөр, оройн хоол
  • Мэргэжлийн туршлагатай хөтөч /Хятад, Монгол хэлтэй/
  • Гадаад аялалын даатгал /БНХАУ-ын талдаа олон улсын даатгал хийгдэнэ

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Аялагчийн хувийн хэрэглээний зардал
  • Замын хүнс, аялалын туршид өдрийн хоол
  • Хөтөлбөрт заагдаагүй үзвэр үйлчилгээг нэмэлтээр авах тохиолдолд түүний төлбөр
  • Хөтөч, жолоочид өгөх гарын мөнгө буюу TIP

АЯЛАЛЫН ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛС

  • Аялалын үед гадаад паспортын хүчинтэй байх хугацаа 6 сараас доошгүй байна.
  • Хэрэв та хамаатан, садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах бол садан төрлийн лавлагаа, эцэг эхийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулан авч явна.
  • Өөрийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явах тохиолдолд төрсөний гэрчилгээг авч явна.
  • Тогтмол уудаг эм байдаг бол өөрийн хэрэгцээнд тохируулан заавал авч явна.
  • Хэрэв танд тусгай хэрэгцээ байдаг бол бидэнд зайлшгүй урьдчилан мэдэгдэх шаардлагатай. Тухайлбал цагаан хоолтон, хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт
  • Аялалын үед архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, бусад аялагчид болон хүмүүст саад учруулахгүй байх.
  • Аялалын багаас ганцаараа болон бүлгээрээ дур мэдэн салж явахгүй байх, аялалын тогтсон цаг хугацаа хуваарийг сахиж бусад аялагчдаа хүндэтгэн аялалдаа оролцох. Оройн 22:00 цагаас хойш зочид буудлаас гадуур явахгүй байх.
  • Мөрийтэй тоглох, хууль бус эд зүйлс худалдан авах зэрэг тухайн улсын хууль дүрэм журмын зөрчсөн үйлдэл гаргахгүй байх. Шаардлагатай тохиолдолд хөтчөөс энэ талаар зөвөлгөө авах.
  • Хэрвээ бизнес ажил хэрэг, хувийн шугамаар найз нөхөд, түншүүдтэйгээ уулзах бол аялалын хөтчид заавал мэдэгдэх
  • Аялаж буй улс орныхоо ёс заншил, шашин шүтлэг, хүмүүсийн амьдралын хэв маяг зэргийн талаар мэдээлэлтэй байж хүндэтгэлтэй хандахыг хүсье.
  • Тухайн аялалж буй газар нутгийнхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байршил, цагийн зөрүү, ёс заншилд тохируулан аялалын хувийн бэлтгэл, хувцаслалт, хувийн аюулгүй байдлаа хангаарай.
  • Тухайн газар нутгийн цаг агаарын нөхцөл байдал, валютын ханшны хэлбэлзэл, хил гаалийн нөхцөл байдал зэргээс аялалын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт орж болзошгүйг анхаарна уу?
  • Дээрх зөвөлгөөг сайтар уншиж танилцах шаардлагатай бөгөөд тус анхааруулгыг мөрдөөгүйгээс үүсэх аливаа асуудалд аялал зохион байгуулагчид хариуцлага хүлээхгүй болно.
  • Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд тухай бүрт нь аялалын хөтөчдөө мэдэгдэж шийдвэрлүүлэх боломжтой.
ӨмнөхХятадын аялал: ХАЙНАН арлын САНЬЯ хотруу шууд нислэгтэй, хөтөлбөртэй аялал (8 өдөр) Хүннү Эйр
ДараахьДАЛЯНЬ хот болон ШАР ТЭНГИС шууд нислэгтэй аялал (8 өдөр) Хүннү Эйр