Аяллын чиглэл: Жанжиажэ – Чангдө – Бээжин
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө
Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн Даваа гараг бүр
Аяллын хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Жанжиажэ
Аялагчид оройн 19:00 цагт Жанжиажэ хотод ирээд хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.
хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал: Days Inn by Wyndham
Удаах өдөр. Шилэн гүүр
Өглөөний цайны дараа 08:00 цагт Вулин дэлгүүрээр зочилж дараа (Гранд хавцлын үзэсгэлэнт газар)-ыг үзэхээр хөдөлнө. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 400 метрийн өндөрт байрладаг. Нийт 370 м урттай уг гүүрний голд дэлхийн хамгийн өндөр банжи үсрэлт хийх боломжтой бөгөөд гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Days Inn by Wyndham
Санал болгох хөтөлбөр:Grand Canyon төсөл (зиплайн + VR + слайд) нэг хүний 240 юань
Санал болгох хөтөлбөр:Шар луугийн агуй 280 юань/хүн
Гутгаар өдөр. Тэнгэрийн хаалга
Өглөөний цайны дараа 08:00 цагт Туси музей рүү явна. Тужя цэцэрлэгт хүрээлэн нь Жанжиажэгийн байгалийн үзэсгэлэнг хадгалсан гайхамшигт соёлын сувд бөгөөд Тужячуудын тахин шүтэж, мөргөж, залбирч, баяраа тэмдэглэдэг “ариун нутаг” юм. Өдрийн хоолны дараа “Тэнгэрийн хаалга”-аар зочилно. Тэнгэрийн хаалга уулын оргил нь далайн түвшнээс дээш 1518 м өндөрт оршдог бөгөөд 7455 м урт агаарын дүүжин замаар 1279 м өндөр дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно.
хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Days Inn by Wyndham
Санал болгох хөтөлбөр: Тэнгэрийн хаалганы Үнэгэн Дагина урлагийн тоглолт нэг хүний 300 юань
Дөтгөөр өдөр. Аватар
Өглөөний цайны дараа 08:00 цагт Шангпин цайны ордоноор зочилно. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн [Жанжиажэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн]-ээр байгальд ээлтэй машинаар очиж, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж”Аватар” киноны зураг авалтыг хийсэн ууланд очно (ойролцоогоор 1 цаг 30 минут аялана). Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машианаар Тианзи цогцолбор газраар зугаална.
хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Days Inn by Wyndham
Тавдугаар өдөр. Жанжиажэ – Чангдө. Усан парк
Өглөөний цайгаа уусны дараа 8 цагаас Чангдөд байрлах усан паркийн зүг рүү хөдөлж олон төрлийн гулсуур болон хөгжөөнт тоглоомоор тоглож баяр баясгаланг мэдрэн цагийг зугаатай өнгөрүүлэх болно. Kale planet өндөр технологи бүхий парк нь Kale хот, үлгэрийн хаант улс, нарны овог, аз жаргалын цаг, романтик газар дундын тэнгис гэсэн 5 бүсэд хуваагдана. Парк нь дотроо олон төрлийн тоглоомтойгоос гадна кино, 3D, циркийн үзүүлбэр гэх мэт үзүүлбэрүүд багтсан. Үүний дотор Universal cinema-ийн 30 м-ийн диаметр бүхий дэлхийд 3-т бүсдээ нэг бичигдэх том 360 градусын театртай. Уг театрт хятадын эртний домогийн үзүүлбэр гардаг бөгөөд үзүүлбэр дунд 180 градус хүртэл эргэх суудал нь үзэгчдэд дэргэд байгаа мэдрэмжийг төрүүлэх болно.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал:
Санал болгох хөтөлбөр: happy water world+ kale парк нэг хүний 200 юань
Зургаадугаар өдөр. Фуронг жөн
Өглөөний цайны дараа 08:00 цагт Моронг Миао тосгон руу хөдөлнө. Үдээс хойш эртний түүх соёлтой байгалийн үзэсгэлэнт газар бүхий эртний гудамж, ардын өвөрмөц зан заншилтай Фуронг сууринд зочилж ардын урлагийн тоглолт үзэж, үдшийн үзэсгэлэнт шөнийн үзэмжийг толидно.
хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Лижинг зочид буудал
Санал болгох хөтөлбөр: Фуронгийн эртний хот дахь шөнийн аялал 200 юань/хүн
Долоодугаар өдөр. Маоян голын үзэсгэлэнт газар
Өглөөний цайгаа уусны дараа 08:00 цагт Маоян голын үзэсгэлэнт газар руу хөдөлнө. Маоян голын сэтгэл хөдөлгөм байгалийг моторт завиар зугаалан сонирхоно. Маоян гол нь Лишүй голын дунд орших хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн аюултай эрэг, хамгийн хүчтэй давалгаа бүхий хэсэг юм. Моторт завийн зам нь 13 километр, 66 метрийн уналттай, нийт 55 голын эрэгт ойр байдаг. Голын хоёр талын эрэг дагуу хадан хясаа бүхий хүрхрээ, булаг шанд, уулс нь хачирхалтай, аюултай харагдах ба хавцлын дундуур хөвөж усны урсгал давалгаа нь сэтгэл хөдөлгөх болно. Өндөр хавцал, тэгш нуурууд бүхий газарт байрлах Хятадын анхны өндөр хурдны завины туршилтын төсөл бөгөөд Шинэ Зеландын моторт завь нь 80 км цаг хүртэл хурдлах чадалтай, 360 градус эргэх гэх мэт олон төрлийн хүчин чадалтай.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Days Inn by Wyndham
Санал болгох хөтөлбөр: Рафтинг + Шинэ Зеландын тийрэлтэт завь 200 юань/хүн
Наймдугаар өдөр. Жанжиажэ – Улаанбаатар
12 цагаас зочид буудлаа хүлээлгэн өгч 17:00 цагаас зочид буудлаа цугларч нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө. 20:00 цагаас онгоцондоо сууж Улаанбаатарын зүг ниснэ.
хоол: өглөөний цай
Санал болгох:72 давхар байшин, Жуншан худалдааны төв
Аяллын үнэ:
Том хүн: 2,990,000 төгрөг
Өрөөнд ганцаар орох бол: 3,990,000 төгрөг
Хүүхэд (12 нас хүртэл): 2,990,000 төгрөг /Зочид буудалд ортой/ 2,390,000₮ /Зочид буудалд оргүй/
Аяллын үнэд багтсан зүйлс: Улаанбаатар – Чангша- Улаанбаатар нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд, 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал, хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний зардал, хөтөлбөрт заагдсан хоолны үйлчилгээний зардал, хөтөч, унааны зардал, Хятад дахь аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс: Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоолны зардал, хөтөч болон жолоочийн гарын мөнгө. Хувийн хэрэгцээний зардлууд