🇹🇭 ТАЙЛАНД улсын шууд нислэг эхэлж байгаатай холбогдуулан БАНГКОК хотын хөтөлбөртэй, ПАТАЯ хотын чөлөөт аялалтай, нээлтийн хямдралтай ХАЙБРИД БАГЦ зарлагдлаа.
Нислэг: Аэро Монголиа чартер нислэг
Улирал: 2021-2022
Манай энэхүү хайбрид багцын онцлог нь нийслэл Бангкок хотод хөтөлбөртэй хөтөчтэй аялах бол далайн эргийн Паттая хотод далайн эргийн 5 одтой зочид буудалд тухлан амарч чөлөөт аялал хийх юм. Паттая хотод хөтөлбөргүй гэсэн үг.
✅ 8 өдрийн хайбрид багц
✅ Бангкокт хөтөлбөртэй, Паттаяд чөлөөт аялал
✅ Бангкокт 4, Паттаяд 5 одтой зочид буудал
✅ 50000$ үнэлгээтэй КОВИД19-ийн эм, эмчилгээний зардал багтсан даатгал
✅ Тайландад өгөх 1 удаагийн PCR шинжилгээний үнэ орсон
✅ Thailand Pass – Тайландад нэвтрэх зөвшөөрөл авч өгөх
Аяллын чиглэл: Улаанбаатар – Бангкок – Патая – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/7шөнө
Аяллын хуваарь: 25/XI – 02/XII
Аяллын хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Бангкок.
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд Аэро Монголиа компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Бангкокын нисэх онгоцны буудал руу зална. Бангкокын онгоцны буудал Суварнабумд газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
хоол: оройн хоол
зочид буудал: Novotel Bangkok Platinum Pratunam
Удаах өдөр. Бангкок хот. Хотын аялал.
Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Дараа нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна. Тайландын хамгийн өндөр барилга болох Баёоке цамхаг (Bayoke Tower) -ийн 76 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд өдрийн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс Бангкок хотыг харж буусан буудлаа олохыг оролдоно.
хоол: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал: Novotel Bangkok Platinum Pratunam
Гутгаар өдөр. Бангкок. Shopping
Өнөөдөр шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол шоппингийн диваажин. Бид MBK shopping centre – Хамгийн том худалдааны төв, Central World – Дэлхийн шилдэг Брэнд бүтээгдэхүүнүүд. Сүлжээ дэлгүүр, BIG C – хямд бараа болон хүнсний төв, Siam Paragon – Дээдсүүдийн зорьдог төв. Дараа нь та Шөнийн захаар зочилж хэрэгцээт зүйлсээ худалдан авч болно.
хоол: өглөөний цай
зочид буудал: Novotel Bangkok Platinum Pratunam
Дөтгөөр өдөр. Бангкок – Патая. Чөлөөт өдөр.
Өнөөдөр Тайландын амралт аялал жуулчлалын 4 бүсийн нэг болох шоу бизнес, зугаа цэнгэлийн хот болох Паттая (Pattaya) руу хөдөлнө. Далайн эргийн 5 одтой резортод бид өнөөдөр бууна.
хоол: өглөөний цай
зочид буудал: Pullman Pattaya Hotel G
Тавдугаар өдөр. Патая хот. Чөлөөт өдөр
Өглөөний цайгаа уугаад чөлөөт цаг. Та энэ өдөр өөрийн хүссэнээрээ мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг дээр очиж амрах эсвэл орон нутгийн бэлэг дурсгалын дэлгүүр болон худалдааны төвөөр зочлох боломжтой.
хоол: өглөөний цай
зочид буудал: Pullman Pattaya Hotel G
Тавдугаар өдөр. Патая хот. Чөлөөт өдөр
Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Тайландын булангийн бүлээн уснаа амарч болно. Мөн зочид буудлынхаа бассайнд амарч болно. Хөтөчтэйгээ зөвлөлдөж өөр төрлийн аяллуудад явах боломжтой.
хоол: өглөөний цай
зочид буудал: Pullman Pattaya Hotel G
Зургаадугаар өдөр. Патая хот. Чөлөөт өдөр.
Чөлөөт өдөр. Та өнөөдөр өөрийн тааваараа өдрийг өнгөрүүлэх боломжтой.
хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Pullman Pattaya Hotel G
Долоодугаар өдөр. Паттая. Чөлөөт өдөр.
Чөлөөт өдөр.
хоол: өглөөний цай
зочид буудал: Pullman Pattaya Hotel G
Наймдугаар өдөр. Бангкок – Улаанбаатар.
Өглөөний цайны дараа бид Паттая хотоос Суварнабумд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг шөнийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална.
хоол: өглөөний цай
Аяллын үнэ:
Том хүн: 3’990’000 төг
Хүүхдийн үнэ:
0-1 нас: 450,000 төг
2-9 нас: 3,290,000 төг (тусдаа оргүй)
9-11 нас: 3,490,000 төг (тусдаа ортой)
Дан нислэгийн тийз (2 талын): 2’990’000 төг/том хүн, хүүхэд
💸 Та мөн аяллын зээлэнд хамрагдах боломжтой.
Аяллын үнэд орсон зүйлс:
- Улаанбаатар – Бангкок – Улаанбаатар нислэгийн тийз
- Бангкокт 4 одтой зочид буудал
- Паттаяд 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө
- аяллын унаа
- хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ
- аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ
- үзвэрүүдийн тасалбар
Аяллын үнэд ороогүй зүйлс:
- Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.
Ковидын үеийн аяллын шаардлага:
💉 Вакцины 2 тунгаа хийлгээд 14 хоносон байх
😷 Аяллын өдрөөс 21 хоног дотор өөр улс руу аялаагүй байх
Та бүхэн Тайландын хамгийн шилдэг аяллын хөтөлбөрөөр аялж, далайн эргийн буудалд байрлаж алжаалаа тайлан амраарай
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.
баруун солгойгүй аялуулах – БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧОО