Cуварнабум нисэх онгоцны буудалд

120

Аяллуудыг эндээс манайханы хэн нэгэн хүн гаргаж өгөх ба Тайланд улсын Бангкок хотын нисэх онгоцны буудал дээр хөтөчтэйгээ уулзах хүртэл энэхүү зөвлөмжөөр та яваарай. Амархан. Уг үйл явц нийтдээ 3 хэсэгтэй гэж бадарчин Аялаажав нь бодож байгаа юм.

  1. Хилийн шалган дээр очих, хил нэвтрэх
  2. Тээшээ авах
  3. Хөтөчтэйгээ уулзах

Хилийн шалган дээр очих, хил нэвтрэх

За та онгоцноосоо буухдаа гар утас пасспорт зэргээ дахин нэг шалгаарай. Онгоцонд эд зүйлсээ орхиод буудаг тохиолдол нилээд хэд гарсан байдаг юм.

Онгоц доорх зурагны улаан дээр тэмдэглэсэн онгоцны зогсоол хоолойны аль ч хэсэгт бууж магадгүй. Аль ч хэсэгт буусан та хилийн шалган нэвтрүүлэх хэсэг рүү очих ёстой байгаа. Хэрвээ МИАТ нислэгээр очиж байгаа бол бөөндөө очсон монгол зон олноо дагасхийгээд явахад л хилийн шалган дээр очино. Угаасаа өөр тийшээгээ явах газар ч байхгүй.


Хоолойг доорх зураг дээр харуулав. Бараандуу. Тэр Immigration гэдэг цэнхэр бичгийн сумыг дагаад л алхаж өгнө. Урсдаг шатаар нь явж болно.


Хилийн шалган нэвтрүүлэх хэсэг доорх зураг шиг ийм газар байдаг. Оочироос шалтгаалан арай өөр харагдаж магадгүй.

Нийтдээ хилийн шалган нэвтрүүлэх хэсэг 3 газар байна. Доорх зураг дээр хүрэн өнгөөр тэмдэглэж харуулсан байна.


Тэгээд Пасспортоо өгч тамгаа даруулна. Санамсаргүй байдлаар таны буцах нислэгийн тийзийг шалгаж магадгүй. Тиймээс билетээ гар утсан дээрээ зургаар хадгалсан байх эвсэл хэвлээд авч явж байх ёстой байдаг. Элдэв цаасан юм бөглөхгүй. Шууд пасспортоо өгөөд болоо.


Тээшээ авах

За та хил нэвтэрсний дараа тээшээ авна. Та доорх зураг дээр байгаа тээшний хуваарь харуулдаг дэлгэцээс өөрийн нислэгийг эхлээд олно. МИАТ шууд нислэгээр очиж байгаа бол нислэгийн дугаар ОМ701. Дараа нь та дэлгэц дээр заасан урсдаг тээшний дугаараар нь олж очоод тээшээ авах юм. Тэр цаана зураг дээр 9 гэсэн тоо байгаа нь тухайн урсдаг тээшний хувийн дугаар гэсэн үг.

Нийтдээ 23 урсдаг тээшний шугам байдаг байх нь. Доорх зураг дээр цэнхэр өнгөөр дугаарлаж харуулсан байна.

Хөтөчтэйгээ уулзах

За тээшээ авсны дараа та хөтөч дээрээ очих ёстой байгаа. Угтах танхим руу гарах 2 хаалга байгааг та доорх зурагнаас харж болох нь. Ногоон өнгөөр EXIT B эсвэл EXIT C гэж үзүүлсэн байна.

Суварнабум их том нисэх буудал тул нилээдгүй нарийн зохион байгуулалттай ажилладаг. Компаний тусгай туг энэтэр барьж зогсохыг хориглодог. Хэтэрхий эрээн мяраан болно гэж үздэгтэй холбоотой. Тусгай тосдог ажилтнуудаар А4 цаасан дээр нэр бичээд тосуулдаг. Хөтөч, гайд нарыг дураараа очоод тосуулдаг тийм бол биш. Хэдэн 10 саяаар тоологдох жуулчин авдаг газар аргагүй. Тиймээс та эхлээд гайхах эргэлзэх зэрэг асуудал гарч магадгүй. Гэвч үнэн байдал тийм байдаг. Доорх зурган дээр гарах хаалгануудыг EXIT10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1 гээд тэмдэглээд дугаарласан байна.

Та тэгэхээр 6 -р хаалган дээр очоод компаний нэрээр бичсэн тосдог хүнийг олох хэрэгтэй байгаа юм. Зарим тохиолдолд 10-р хаалган дээр тосож байж болно. Гэхдээ голцуу 6-р хаалган дээр тосно. Доорх зурган дээр хаалганы дугаарыг харуулсан байна.

Доорх зурган дээр тосолтын нэрсүүд байна. Энэ дээр BADARCHIN эсүүл БАДАРЧИН гэх мэтээр байх бол уу? Аяллын багаар биш ганцаарчилсан яваа бол таны нэр ч байж магадгүй.

ӨмнөхТөлбөр
ДараахьКамбожийн аялал: Хошимин болон Камбож аялал (8 өдөр 7 шөнө)