- Кампучийн хамгийн, хамгийн гэсэн тодотголтой газруудаар аялах
- Монголд анх удаа танилцуулагдсан аяллын хөтөлбөр
- Буддын шашны дэлхийн хамгийн том сүмийн цогцолборыг үзэх
Манай улсад харьцангуй бага танигдсан алс холын Кампуч улсын аяллыг Бадарчин Аялаажавын Товчоо анх удаагаа танилцуулж байгаа юм. Өмнө нь бид 45 хүний бүрэлдэхүүнтэй грүпп аяллыг зохион байгуулж байсан ч тэр аялал нь Вьетнам улстай хамтарсан аялал байсан юм. Энэ удаа зөвхөн Компуч улсын аяллыг та бүхэндээ танилцуулж байна. Алдарт Ангкор Ват сүмийн цогцолборыг үзэх энэ аяллын үндсэн зорилго билээ.
Нислэг: МИАТ хуваарьт нислэг
Улирал: 2025
Аяллын чиглэл: Улаанбаатар – Хо Ши Мин – Пном пэн – Хо Ши Мин – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө
Нярай: 700,000₮
Өрөөнд ганцаар орох бол: 1,200,000₮
Нислэгийн мэдээлэл:
Улаанбаатар – Хо Ши Мин: 11:55 – 17:25
Хо Ши Мин – Фу Куок: Билет захиалгаас шалтгаалан цөг өөр өөр байна
Фу Куок – Хо Ши Мин: Билет захиалгаас шалтгаалан цөг өөр өөр байна
Хо Ши Мин – Улаанбаатар: 18:25 – 01:40 + 1
Аяллын хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Хо Ши Мин
Удаах өдөр. Хо Ши Мин – Фу Куок
Гутгаар өдөр. Фу Куок
Дөтгөөр өдөр. Фу Куок
Тавдугаар өдөр. Фу Куок
Зургаадугаар өдөр. Фу Куок – Хо Ши Мин
Долоодугаар өдөр. Хо Ши Мин
Наймдугаар өдөр. Хо Ши Мин – Улаанбаатар
Эхний өдөр. Улаанбаатар – Хо Ши Мин
Бид таныг Чингис Хаан олон улсын онгоцны буудалд товлосон 09:00 цагт хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 11:55 цагт хөөрч Хо Ши Мин хотын Тан Со Нат (Tan Son Nhat) олон улсын онгоцны буудалд 17:25 цагт газардана. Уг хот Вьетнамын бизнесийн төв ба олноо Сайгон хэмээн нэрлэгддэг. Мөн хамгийн нүд эрээлжилмээр хот гэгддэг. Гадны гийчэд, зочдыг татах хүчирхэг энергитэй энэ газар улсынхаа соёл, худалдаа арилжааны цөм болдог. Тийм ч учраас зайлшгүй зочлох газар, амтлах хоол, үзэх үзмэр олон бий. Буудалдаа буугаад хөтөчтэй цаг товлож цуглан Хо Ши Мин хотын алдартай шөнийн гудамжруу явна. Бид уг алдартай шоуны гудманд оройн хоолоо идэх юм.
хоолны үйлчилгээ: оройн хоол
зочид буудал: ****
УДААХ ӨДӨР: ХО ЧИ МИН ХОТЫН АЯЛАЛ-ЧАУ ДОК
Энэ өдөр бид зочид буудалд өглөөний цайгаа уугаад Хо Чи Мин хотод хагас өдөр аялал хийх бөгөөд, тэндхийн алдарт газруудаар зочилно. Бидний эхний зогсоол бол бие даасан ордон болох тусгаар тогтнолын ордон (Норудом ордон) – орчин үеийн архитектур болон уламжлалт дорно дахины архитектурыг хооронд нь хослуулсан алдартай барилга юм. Парисын Нотр Дам – эртний Франц архитектуртай, гадна болон дотроо өргөн, гайхамшигтай барилга. Саигон төвийн шуудангийн товчоо – Европ ба Азийн хослол бүхий архитектуртай гэх мэт газруудаар зочилно. Өдрийн хоолны дараа бид Чау Док руу явах болно. Оройн хоолыг орон нутгийн ресторанаас идээрэй. Энд өргөн сонголттой байх болно
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: ****
ГУТГААР ӨДӨР. ЧАО ДУК– ПНОМ ПЭН.
Зочид буудлын өглөөний цайгаар уламжлалт Вьетнам кофе уух бөгөөд буффет өглөөний цайтай. Пномпень рүү явахдаа Меконг голын дагуу аялал хийх бөгөөд Чау Док, Ан Гианг, Пномпени нутгийн мал аж ахуй, мянга мянган төөрдөг бэлчээрийг харахад сайхан үзэмжтэй. Энд ирээд зочид буудалд бүртгүүлж, амрах.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: ****
ДӨТГӨӨР ӨДӨР. ПНОМ ПЭН. Хотын аялал.
Зочид буудалдаа буфет өглөөний цайгаа уугаад аялалаа эхлүүлнэ. Пномпен хотын аялалаар Камбожийн нийслэлтэй танилцаж, Камбожийн хааны гэр бүлийн ордон, Камбожийн бэлгэ тэмдэг болсон гайхалтай Хатан хааны ордны цогцолборт зочлох болно.
Тус улсын хамгийн том археологи, соёлын түүхийн музей болох Кхмерийн үндэсний музейд өөрийгөө дүрнэ. Музей нь 4-р зуунаас эхэлсэн Камбожийн түүхийн соёлын талыг харуулж байна. Пномпенийн зүрхэнд орших жижиг толгод дээр байрлах Wat Phnom хэмээх үзэсгэлэнтэй сүмд зочлоорой. Энэхүү сүм нь 1373 онд баригдсан бөгөөд Камбожийн хамгийн чухал шашны дурсгалт газруудын нэг гэж тооцогддог. Ариун сүм нь өтгөн цэцэрлэгт хүрээлэн, өндөр модоор хүрээлэгдсэн бөгөөд завгүй хотын дунд тайван амгалан байдлыг танд мэдрүүлэх болно. Үдээс хойш Сосоро музейд зочлоно – энэ газар Камбожийн түүхийг өвөрмөц өнцгөөс харах зорилготойгоор бүтээгдсэн.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: ****
ТАВДУГААР ӨДӨР. ПНОМ ПЭН – СИАМ РИФ. Ангкор Ват
Өглөөний цайгаа буудалдаа ууна. Тоул Сленгийн геноцидын музейд зочлоно. Түүхийн үнэт зүйлсийг хадгалан үлдээсэн музей нь Камбожийн ард түмний тэмцлийг мөн харуулдаг. Тус музей нь танд гүн сэтгэгдэл үлдээх болно. Үдээс хойш нутгийн иргэд “Phsar Thmey” гэгддэг Discover Central Market. Энэ бол Камбожийн хамгийн том зах зээл бөгөөд хөл хөдөлгөөн ихтэй нийслэл Пномпен хотод байрладаг. Энд төрөл бүрийн бараа байх бөгөөд Art Deco захаар зочлоорой. Орой нь уламжлалт хөгжим, бүжгийн үзүүлбэрийг үзэн үдшийг сайхан өнгөрүүлэнэ.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: ****
ЗУРГААДУГААД ӨДӨР. СИАМ РИФ. Ангкор Ват.
Зочид буудалд өглөөний цайгаа ууна.Үүний дараа хагас өдрийн явган аяллаар хойд зүгт хөдөөгийн Торгоны арал (Ко Дач) руу явна. Хотоос зайдуу Камбожийн амьдралын хэмнэлийг олж мэдэрэх бөгөөд орон нутгийн фермд газар тариалан эрхлэгчид, уламжлалт торгон нэхмэлчидтэй танилцаж, тэдний ажил үйлстэй танилцаж, арлын бяцхан тосгон, наранд шарсан хөдөө нутгаар алхана. Орой бид Зүүн өмнөд Азийн хамгийн том цэнгэг нуур болох Их Тонле Сап нуурын дэргэд оройн хоолоо иднэ. Хөвөгч тосгоны хажуугаар аялж, загас агнуурын завь, хөвөгч сургууль, зах хүртэл усан дээрх өдөр тутмын амьдралыг ажиглаарай. Орой нь Сием Рип хотын гудамжны эрч хүчтэй дүр зураг руу орж, шөнийн зах дээр гудамжны жинхэнэ хоолыг амтлаарай.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: ****
ДОЛООДУГААР ӨДӨР. СИАМ РИФ – ПНОМ ПЭН.
Зочид буудалдаа өглөөний цайгаа дараа бид буудлаа хүлээлгэж өгөх бөгөөд Чау Док руу явна. Бид Чау Док, Ан Гианг руу усан онгоцоор эсвэл автобусаар явнө. Пномпенээс Хо Ши Мин хот руу шууд нислэг хийнэ.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: ****
НАЙМДУГААР ӨДӨР. Хошимин – Улаанбаатар
Бид өглөөний цайны цагийн дараа чөлөөт цагтай байна. Учир нь манай буцах нислэг орой байгаа тул. Энэ үед та мөн шоппинг хийж болох юм. Эсвэл та Сайгоны үзэж амжаагүй үзмэрүүдээ үзэж болох юм. Орой нь бид олон олон улсын онгоцны буудалд 16:00 цагт хүргүүлж бүртгэлээ хийлгээд 18:25 цагт Улаанбаатар хотыг зорин ниснэ. Чингис Хаан олон улсын онгоцны буудалд 01:40 цагт газардана. Ингээд бидний аз жаргалтай, дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
Аяллын үнэ:
Аяллын үнэд орсон үйлчилгээнүүд:
- Улаанбаатар – Хо Ши Мин – Улаанбаатар нислэгийн тийз
- Хо Ши Мин – Фном Пэн орох бүх зардал –
- 4 одтой зочид буудал 2 ортой люкс өрөө
- Үзвэр, үйлчилгэээний тасалбар
- Хөтөлбөрт заагдсан хоол хүнсний үйлчилгээ
- Аяллын даатгал
- Хөтөч орчуулагчийн үйлчилгээ
Аяллын үнэд ороогүй зүйлс:
- Хөтөлбөрт заагдаагүй хоол хүнсний үйлчилгээ
- Хувийн хэрэглээний зардал
- Нэмэлт хөтөлбөрүүд
Нэмэлт мэдээлэл
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 10-50-насны хүмүүст илүү тохиромжтой.
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.
БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ – БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.
Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchin like, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.