Дэлхийн хамгийн ууган угсаатнууд болох тэд ба бид олон мянган жилийн турш хувь заяны эрхээр сонгоогүй хөршүүд байж дайтаж, найрамдаж, харилцан ялж ялагдаж явсны ур мөр болох цус нулимсаар угаагдсан говийн их элсэн цөлийг эмжин сансрын ямар ч зургаас тодхон харагддаг Их Цагаан Хэрэм дэлхийн гайхамшигуудын нэгд нэрлэгдэн мянган жилүүдийг элээн байна. Зуун зуун жилүүдийн тэртээд энэ хэрэмний дэргэд юу болж байсан бол…
Аяллын үргэлжлэх хугацаа: 8 өдөр / 7 шөнө
Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн Лхагва гараг бүр
Дэлгэрэнгүй хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Шанхай
Бид Улаанбаатар-Шанхай чиглэлд Миат авиа компанийн шууд нислэгээр 20:40-00:10 цагт ниснэ. Шанхай хотод буугаад хил гаалиар нэвтрээд буудалдаа очиж амрана.
хоолны үйлчилгээ: оройн хоол
зочид буудал:



Удаахь өдөр. Шанхай
Энэ өдөр Шанхай хотын аялалд гарах бөгөөд өглөөний цайны дараа Чөн Хуан эртний сүм, Вай нан Шанхайн эрэг, алдарт нанжин гудамж. Дэлхийн алдартай 3 шөнийн гудамжны нэг болох Шанхайн үдэшийг харна. Хуанг-пү голын шөнийн криуз аялал хийх бөгөөд төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
хоолны үйлчилгээ: оройн хоол, өдрийн хоол
зочид буудал: Water World



Гутгаар өдөр. Шанхай-Диснейленд
Өглөөний цайны дараа бид Disneyland үзнэ. Эх газрын Хятад дахь анхны Диснейлендийг 5.5 тэрбум ам.долларын өртгөөр бүтээн босгосон байна. Шанхай хотын Диснейлендийг байгуулахдаа Хятадын үндэсний онцлог, соёл, зан заншлын давтагдашгүй өнгө төрхийг шингээхэд ихээхэн анхаарсны нэг жишээ нь гэхэд Диснейн бэлэг тэмдэг болсон Дональд нугас Тай Чи-гийн урлагаар хичээллэж байгааг үзэж сонирхох боломжтой юм. Үүнээс гадна Хятадын соёлын бэлгэ тэмдэг болох цээнийн цэцгээр Диснейлендийн цайзыг чимэглэжээ. Та уг паркад бүтэн өдрийн тоглож наадан цагийг зугаатай өнгөрүүлээрэй.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал:



Дөтгөөр өдөр. Шанхай -Сүжөү
Шанхай -Сүжөү Хятадын алдартай том 4 цэцэрлэгт хүрээлэнгийн нэг болох Лью юань цэцэрлэг, Жин Кан голын эрэг дагуух Фэнчяогийн гүүрийн үзэсгэлэнт газар, 1000 жилийн түүхтэй Эртний гудамжаар аялах болно. Сү жөү хотын гол дагуух шөний гудамжийг өөрийн зардлаар үзнэ.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал:



Тавдугаар өдөр. СүЖөү-Үжөү
Өглөөний цайны дараа Сувдны дэлгүүр орно. Үжөү явах ба дэлхийн үзэсгэлэнт газар, хятадын 5А зэрэглэлийн үзэсгэлэнт газар Үжөний байгалийн үзэсгэлэнт газар зочлох болно
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал:



Зургаадугаар өдөр. Үжөн- ХанЖоү
Өглөөний цайны дараа Жө-жан торгоны дэлгүүр ороод дараа нь Ханжоү явна. Ханжоү хотын Хөфан гудамжаар зугаалана. Дэлхийн гурван том шоуны нэг болох Сун улсын хайрын түүхийг өөрийн зардлаар үзэх
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал:



Долоодугаар өдөр. Эрээн – Замын-Үүд – Улаанбаатар
Өглөөний цайны дараа Эрээн хотын худалдааны төвөөр орох боломжтой бөгөөд 12 цагт буудалаа хүлээлгэн өгөөд Эрээн хотоос 2 улсын хил нэвтрэх автобусандаа суугаад Замын Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын Үүд – Улаанбаатар чиглэл хөдөлнө. Галт тэргэнд хононо.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: галт тэрэгний купе



Наймдугаар өдөр. Улаанбаатар
09:20 цагт Улаанбаатарт хотод бууж Бээжин хотоор хөгжил хөөрөөр дүүрэн аяласан аялалаа өндөрлөнө.
Аяллын үнэ:
Том хүн: 1,690,000 төгрөг
Хүүхэд оргүй (3-12 нас): 1,290,000 төгрөг
Аяллын зардалд багтсан: Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний тийз /купе 4*одтой зочид буудлын зардал Юниверсал студи орох тасалбар, Аяллын турш үйлчлэх унааны зардал Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ болон Өглөө , өдөр, оройн хоол Хятад Монгол хэлтэй хөтөч орчуулагч Гадаад аяллын иж бүрэн даатгал
Аяллын зардалд багтаагүй: Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад зүйл үзэж сонирхох бол өөрөө мөнгөө төлнө. Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Аяллын үед анхаарах зүйлс:
- Гадаад пасспортны хугацаа 6 сараас дээш байх
- Хэрэв та хамаатан, садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явж байгаа бол садан төрлийн лавлагаа аав ээжийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулсан байх
- Та ямар нэгэн тогтмол уудаг эм, түүнчлэн артерын даралт ихсэх өвчтэй бол эмээ тогтмол биедээ авч явах хэрэгтэй.
- Аяллын анкетийг үнэн зөв бөглөсөн байх
- Аялалд гарахаас 7 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
- Аялагчид тухайн компаний өмчид үлдэх албан ёсны зураг авалтанд оролцох.
- Хэрэв та цагаан хоолтон бол бидэнд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй.
- Аяллын үед их хэмжээгээр архи болон согтууруулах ундаа хэрэглэж бусад аялагчиддаа саад болохгүй байхыг анхааруулъя.
- Аяллын багаас салж ганцаар болон бүлгээр явж архи согтууруулах ундаа хэрэглэх , мөрийтэй тоглоом тоглох бусдад аюул учруулсан тохиолдолд бүх эрсдэлийг зохион байгуулагч тал хариуцахгүй болно.
- Аялагчид тухайн газрын шөнийн 23:00 цагаас хойш аяллын зохион байгуулагчид хэлэхгүйгээр ганц хоёроороо зочид буудлаас гарахыг хориглоно. Хэрэв гараад ямар нэгэн эрсдэл гарч хохирол,бэртэл гэмтэл учирсан тохиолдолд бид хариуцахгүй болохыг анхаарна уу
- Хэрэвээ бизнес ажил хэргийн шугамаар найз нөхөд түншүүдтэйгээ уулзахаар бол аялалын зохион байгуулагчид заавал мэдэгдэх хэрэгтэй.
- Аяллын хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг үзэх тохиолдолд аялагч өөрийн зардлаар үзэхийг анхаарна уу
- Тухайн очих газрын цаг агаарын байдал мөн валютын ханшны хэлбэлзэлийн зөрүү, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн нөхцөл байдлаас харгалзан аяллын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт гарч болохыг анхаарна уу.
- Цаг агаарын нөхцөл байдал, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн асуудал гэх мэт биднээс шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хөтөлбөрт өөрчлөлт орох магадлалтай.
- Тухайн улсын ёс заншил, шашин шүтлэг, мэндчилгээний хэллэг болон бусад нөлөөлөхүйц хориглосон зүйлсийн талаар аяллын хөтөч болон аялагч өөрөө интернетийн орчноос бусад хэрэгслээр мэдээлэл олж авна уу
- Тухайн аялаж байгаа газрынхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байрлал, цагийн бүс, ёс заншил … зэргээс хамаараад аяллын хувцас болон аюулгүй байдлыг бүрэн хангасан байх.