Аялаажав: Манай энэ удаагийн аялалын хөтөлбөрт Дорнын Хавай хэмээгдэх үзэсгэлэнт Хайнань арал, далай, торгон зөөлөн элс, наран шарлагын газар, дал мод, халуун орны амтат жимс, болор, сувдан эдлэлийн дэлгүүр, музей нутгийн уугуул оршин суугчид болох Ли, Миао үндэстнүүдийн тосгон, далайг тольдон буй 4 нүүрт аварга Будда бурхан зэрэг хүн, байгалийн бүтээсэн гайхамшигт үзмэрүүд багтсан байгаа. Хамгийн их үзмэртэй аялал. Мөн өмнөх шигээ тохилог зочид буудлууд, амт чанартай хоол хүнс, тав тухтай аялалын автобус, туршлагатай хөтчүүдээр үйлчлэх болно.
Аялалын чиглэл: Улаанбаатар – Эрээн – Хөх хот – Хайко – Санья – Хөх хот – Эрээн – Улаанбаатар
Аяллын хуваарь: X/17 X/22
Хугацаа: 9 өдөр / 8 шөнө
Аяллын хөтөлбөр
Эхний өдөр. Улаанбаатар – Замын-Үүд
Аялагчид өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд цугларч, 16:50 цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн #276 галт тэргээр Замын-Үүд боомт руу явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.
Удаах өдөр. Замын-Үүд – Эрээн
Аялагчид өглөө 7:20 минутад галт тэрэгнээс буугаад Эрээн орох автобусанд сууна. Хил гаалиар нэвтрэн Эрээн хотын Pacific Ocean International зочид буудалд байрлан амрана.
Хоол: оройн хоол
Зочид буудал: Pacific Ocean International
Гутгаар өдөр. Эрээн хот – Хөх хот – Хайкоу хот
Өглөө цайгаа уугаад буудалаа хүлээлгэн өгнө. 10:00 цагт Хөх хот явах автобусандаа суун хөдлөнө (350км). Хөх хотын Цагаан Суварга онгоцны буудалд 17:00 – 19:00 цагт бүртгэлээ хийлгээд 20:00 цагт Хайнан арал руу хөөрнө. Шөнийн 01:20 цагт Хайнан арлын төв Хайкоу хотод газардана. Зочид буудалдаа хүргүүлж амарна.
Хоол: Өглөөний цай, оройн хоол
Зочид буудал: Ming Guang Sheng Yi Hotel ****
Дөтгөөр. Хайко хот – Санъя хот
Өглөөний цайгаа буудалдаа уугаад Санъя хотруу хөдлөнө (260км). Санья хотийн баруун бүсийн арал болох далайн эргийн амралтын бүс Шидо арал усан онгоцоор аялах ба тэнд та даруулт завь, моторт завь, далайн шүхэр, scuba diving, гэх мэтчилэн(нэмэлт төлбөртэй) далайн маш гайхалтай аяллыг хийх болно. Бид далайн эргийн буудал 5н одтой буудалд Саня хотод байх хугацаандаа байрлах болно.
Хоол: Өглөөний цай, оройн хоол
Зочид буудал: Summer Beach Resort *****
Тавдугаар өдөр. Санъя хот
Энэ өдөр Atlantis Aqua Ventures усан парк, далайн акуариумаар зочлох ба дэлхийн томоохон Duty free дэлгүүр хэсэх боломжтой. Энэ өдөр адал явдал, инээд хөөртэй мартагдашгүй өнгөрөх болно.
Хоол: Өглөөний цай, оройн хоол
Зочид буудал: Summer Beach Resort *****
Зургаадугаар өдөр. Санья хот
Өглөөний цайны дараа Фүзэгийн уул буддын соёлын цогцолбор болон Наньшан аялал жуучлалийн бүсд зочилно. Далайн эрэг дээрх 108м өндөр сүндэрлэх Гуань ин бурханы баримлыг үзэж сонирхоно. Үдээс хойш Ялунг ван, бичин арал аялал жуучлалийн бүсийг үзэж сонирхоно. Мөн энэ өдөр дүүжин тээврээр аялах болно. Оройн хоолны дараа шөнийн аралийн гэрэлт хотийг үзэх боломжтой cruise tour аялалд явах боломжтой. (төлбөр багтаагүй)
Хоол: Өглөөний цай, оройн хоол
Зочид буудал: Summer Beach Resort *****
Долоодугаар өдөр. Санья – Хайкоу – Хөх хот
Өглөө цайгаа буудалдаа уугаад өрөөгөө хүлээлгэн өгч Санья хотоос Хайкоу хот руу автобусаар явна (260км). Хайкоу хотын онгоцны буудалаас Хөх хот 13:20 цагт ниснэ. 19:00 цагт Хөх хотод газардана. Оройн хоолоо зооглоод буудалдаа амрана. (CHOI JIN JU HOTEL DATIANG HOTEL ).
Хоол: Өглөөний цай, оройн хоол
Зочид буудал: Choi Ju Hotel Datiang Hotel
Наймдугаар өдөр. Хөх хот – Эрээн
Өглөө эртлэн буудлаа хүлээлгэн өгөөд Эрээн хотын зүг хөдөлнө. Эрээн хотод ирээд аяллын хөтөч, орчуулагчтай үдэлт хийгээд хил гарч Улаанбаатар хүрэх галт тэргэндээ сууна.
Хоол: Өглөөний цай
Зочид буудал: галт тэрэг купе
Есдүгээр өдөр. Улаанбаатарт ирэх
Өглөө 09:20 цагт Улаанбатар хотын вокзал дээр ирэх ба дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.
Аяллын үнэ
Том хүн: 2,990,000 төгрөг
Хүүхэд (тусдаа оргүй): 2,790,000 төгрөг
Аялалын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний купе тасалбар Хөх хот – Хайко – Хөх хот нислэгийн зардлууд 4-5 одтой зочид буудлын 2 ортой өрөө Агааржуулагчтай аяллын автобус Хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ Аялалын ахлагч хөтөч орчуулагч Үзвэрүүдийн тасалбар Аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэд ороогүй зүйлс:
- Аялагчийн хувийн хэрэглээний зардлууд
- Аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ
- Хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө
- Нэмэлт мэдээлэл
- Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
- Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
- Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
Анхаар: Онгоцны нислэгийн байдлаас шалтгаалан хөтөлбөрийн цагийн хуваарь өөрчлөгдөж болно. Долларын ханшны ихээхэн өөрчлөлт, улирлын байдлаас шалтгааж үнэ өөрчлөгдөж болно. Хөтөлбөр дээрх цагууд тухайн орны цагийн бүсийн цагаар болно.