Хүний түүхэнд энүүн шиг хамгийн их зардалтай, удаан үргэлжилсэн, олон хүн оролцсон төсөл хэрэгжиж байсангүй. Түмэн Газрын Цагаан Хэрэм нь Шар тэнгисээс Лоб нуур хүртэл үргэлжилсэн хүний бүтээсэн хамгийн том, хамгийн урт байгууламж юм. Хятад гурван талаараа байгалийн хаалтуудаар хамгаалагдаж байсан. Өмнөд хэсэг нь Гималайн нуруугаар, зүүн тал нь Номхон Далайгаар, баруун тал нь Төвдийн тэгш өндөрлөгөөр тус тус халхлагдсан байдаг.
Гэвч тус орны хойд хил хязгаар нь өргөн нээлттэй байдаг ба нүүдэлчин аймгууд Хятад руу довтлож, уулгалан дайрч, тонон дээрэмдэж, тариачин хятадуудыг үй олноор алж устган зарим нэгийг нь олзлон авч боол болгодог байжээ. Нүүдэлчдийн амьдралд морь чухал байр суурь эзэлдэг байсан ба тийм ч учраас хурдтайгаар шилжилт хийн Хятад руу хаанаас ч хэзээ ч нэвтрэн орох боломжтой байсаар байсан юм. Хятадууд нүүдэлчдийн эсрэг дайтаж чадах байсан ч өргөн уудам нутагт тараагдсан цэргүүдийг цуглуулах, арми нь дан явган цэргүүдээс бүрддэг байсан зэргээс нүүдэлчдтэй харьцуулахад хавгүй удаан байжээ. Мөн их хүнтэй байнгийн бэлэн армийг удаан хугацаанд хойд хил дээр байрлуулах боломжгүй байжээ. Хятадууд нүүдэлчдийн эсрэг тэмцэх болон улсаа удаа дараагийн халдлагаас хамгаалах олон аргуудыг хэрэгжүүлсээр байлаа. Хэдийгээр энэ сонголтонд хэн ч дуртай биш байсан ч олон хувилбаруудыг хэлэлцсэний дараа тэд тэдний асуудлыг шийдэх хамгийн боломжтой шийдэл болсон хана босгох юм гэж үзжээ. Тасралтгүйгээр үргэлжлэх энэ хана нь нүүдэлчдийг улсын гүн рүү цөмрөн ороход туйлийн хэцүү болгож чадах ба морьгүй нүүдэлчид бодитой аюулгүй, хамгаалалтгүй болох байв. Иссак Азимов нэгэнтээ “Цагаан хэрэм нь Хятадыг ялагдашгүй болгоогүй ч эмзэг байдлыг нь гарцаагүй багасгасан юм” гэжээ.
Ингээд тухайн үеийн жижиг улсууд өөр өөрсдийн хамгаалалтын хана цайз хэрмүүдийг барьж байгуулж эхэлжээ. Мөн өөрсдийн газар нутгийн хилийг тогтоох өөр хоорондын дайсагналцсан байдал зэргээс шалтгаалан хоорондоо ч тусгаарлах ханануудыг барьцгааж байсан байна. Энэ үеийг Хятадын түүхэнд Warring States Period буюу Дайсагналц Улсуудын Үе гэж нэрлэдэг. ОН ОРУУЛАХ. Эдгээр улсуудын нэг болох Кин улсын хаан Ши Хуанди урт удаан хугацааны тэмцэл, овь заль мэхээрээ өөр хоорондоо удаан хугацааны зөрчил зөрөлдөөнтэй байсан жижиг улсуудыг Хятадын түүхэнд анх удаа нэгтгэн нэгдсэн улсыг МЭӨ221 онд байгуулжээ. Ши Хуанди хаан хоорондын тусгаарлалтын ханануудыг нурааж хойд хил дагуух салангид байсан хамгаалалтын ханыг хооронд нь бүрэн холбож улсаа хамгаалах нэгдсэн хамгаалалтыг анх удаа бий болгосон юм.
Кин гүрний үеийн энэхүү хана хэрэм шавраар баригдсан ба төдийлөн өндөргүй байсан, дараа дараагийн залгамжилсан улсууд дээр нь нэмж давхарлан барьж байсан зэргээс өнөө үед цөөн газарт уг хананы үлдэгдлийг харж болно. Нөгөө талаас ханыг барьж байгуулах үед олон сая энгийн тариачин ардууд амь насаа алдсан учраас хамгийн урт оршуулгын газар ч гэж нэрлэдэг байна.
Хятад даяр оршин тогтнож байсан олон улс гүрнүүд энэхүү бараг 2000 жилийн төсөл оролцсон бөгөдө зарим нь хананы байгуулалтын ажлыг нэмж байсан бол зарим юу ч хийгээгүй юм. Сүүлчийн голлох сэргээн босголтууд Хан (Он оруулах) болон Мин Гүрний (1368-1644) үед тохиолджээ.
МЭӨ206 онд хана байгуулах шаардагдсан их хэмжээний зардлыг гаргахтай холбогдуулан харгис хэрцгий бодлого явуулж байсны улмаар Кин гүрэн мөхжээ. МЭӨ202 оноос МЭ 220 он хүртэлх хугацааг Хятадын алтан үе гэгддэг Хан гүрний үед оруулан тооцдог байна. Хан гүрэн 400 гаруй жил оршин тогтносон юм. Шинэ залуу Хан улсын хувьд дайн самууны улмаас газар тариалан бараг сүйрсэн байв. Мөн улсын санд ямар ч мөнгө байсангүй. Мөн энэ үед Хүннү нар нэгдэн улам хүчирхэгжсэн байсан ба урьдын адил хойд хилийг байнга бужигнуулж байв. Хүннү нарыг тайтгаруулах үүднээс хаан Хан Гаозу өөрийн охиноо Хүннүгийн удирдагчтай гэрлүүлж ураг барилдаж холбоотон болсон ба 2 улсын харилцааны уур амьсгалыг зөөлрүүлэх арга хэмжээ авчээ. Дараагийн хаад болох Хан Вэнди болон Хан Жингди нарын үед ч энэ байдал давтадсаар 100 гаруй жил болсон байна. Энэ хугацааны турш Хан улсын эдийн засаг хөгжин хүчирхэг болсны хирээр Хүннү нартай харилцах харилцаандаа өөрчлөлт орж 2 улс дахин дайсагналцаж эхлэв. Энэ үед Хятадууд дахин Их хэрэмний тухай бодож эхлэв. Хэд хэдэн удаагийн бүх нийтийн дайчилгаагаар өмнөх Кин улсын үеийн хэрмийг зарим газарт нь засварлаж зарим газарт нь шинээр барьсаар Солонгосын хойгоос Турфаны хотгор хүртэл 10000 км урт хэрмийг байгуулжээ.
Чин улсын үед хананы цаад талын газрыг эзэнт гүрэнд нэгтгэсэн учраас Их Хэрэмний бүтээн байгуулалт болон засварын ажлууд үргэлжилсэнгүй. Харин эсрэгээр Их Хэрмийг өмнөд Хятадад “өмнийн зэрлэгүүд” гэгддэг Миао үндэстнүүдээс хамгаалах зорилгоор барьж байгуулсан байна.
Жилд Цагаан Хэрмийг 10 сая хүн үздэг ба 1987 онд UNISCO –ийн Дэлхийн Өв санд бүртгэгдсэн байна.
Олон зууны турш хойд зүгийн нүүдэлчдээс хамгаалж байсан Түмэн Газрын Цагаан Хэрэм 21 зуунд дэлхий дахины дулаарлын нөлөөгөөр улам бүр хаяагаа тэлсээр байгаа Говь цөлийн элсэн нүүдлээс нанхиад газрыг хамгаалсаар байна.
Хүн төрөлхтний бүтээн байгуулсан олон аварга, гайхамшигтай зүйлс байдгаас хамгийн том нь Түмэн Газрын Цагаан Хэрэм юм. Говь цөлийн цаана оршин байгаа энэхүү аварга байгууламж нь жуулчин гийчдийн нүдээр гайхамшиг байгууламжыг мэдрүүлдэг бол монголчууд бидний хувьд эрхгүй өвөг дээдсийнхээ гайхамшигт хийморийг мэдрүүлнэ.
Хүннү нар төв Азийн нүүдэлчин ард түмэн хүчирхэгжсээр Ян болон Зао улсууд мөхөх үед Шар мөрний сав газар хүртэлх газар нутгийг эзлээд байв. Хилийн асуудлыг шийдэх үүднээс Ши Хуанди хаан генерал Мэнг Тианд цэрэг гарган өгч илгээжээ. МЭӨ215 онд 3 сая хүн бүхий арми хөдөлгөн хойд зүгт цөмрөн орж Хүннү нарыг гэдрэг шахаж алдагдаад байсан нутгаа буцаан авчээ. МЭӨ 215 онд тариачид, хоригдлууд болон цэргүүдээс бүрдсэн 2 сая гаруй хүнийн хүчээр 10000 ли буюу 5000 гаруй км урт ханыг олон жилийн туршид барьж байгуулсан байна.
Хан улсын дараа Суи улс үүсэн тогтсон боловч төдийлөн түүхийн тавцанд удалгүй 37 жилийн дараа Тан Гүрэнд халаагаа өгчээ. Тан Гүрний хүч чадал бүх үеийн улс гүрнүүдээс хамгийн хүчирхэг нь байсан бөгөөд хойд хилийн шугам хцэгээн хэрэмний тэртээ цаана байсан байна. Тийм учраас Тан Гүрэн ямар нэгэн хана нэмж байгуулаагүй юм. Тан гүрэн 618-907 онын хооронд оршин тогтнож байжээ.
Өнөө үед Хан гүрний үеийн хананы дунд үеийн үлдэгдэл Баотоу, Донгшэнг, Өвөр Монгол зэрэг газруудад байдаг байна. 1279 онд Монголын Их Юань Гүрэн байгуулагдсан бөгөөд 1368 он хүртэл буюу 89 жилийн хугацаанд Хятадууд Монголчуудын эрхшээлд байв.
Их Юань гүрэн мөхөж цагаан хэрэмний ард хөөгдсөн монголчууд удаа дараа уулгалан довтолсоор байсан Мин улсын үед одоогийн та бидний харж байгаа Түмэн Газрын Цагаан Хэрэм нь хэд хэдэн удаагийн үйл ажиллагаагаар 250 гаруй жилийн турш баригдсан юм. Хуучин барьж байгуулсан байсан шавар хэрмүүдийн гадна талаар хөх тоосгон илүү бат бөх материалаар бүрж илүү бат бэх хэрмийг босгож эхлэв.
Юань гүрний сүүлчийн эзэн хаан Тогоонтөмөр 1368 онд бослогын улмаас эх нутагтаа хөөгдөн ирснээс 219 жилийн дараа буюу 1449 онд Эсэн Тайш өөрийн 20000 цэргээ толгойлон 3 замаар нэгэн зэрэг Мин улс руу довтолсон байна. Мин улсын хаан Иянзонг өөрийн биеээр 50000 цэргээ удирдан монголчуудын эсрэг хөдөлж Туму цайзны дэргэд болсон тулалдаанаар ялагдаж өөрөө олзлогджээ.