Хонг Конг, Макао, Тайландын Амралтын Аялал
Хонг Конг, Макао, Тайландын Амралтын Аялал
- Дорнын сувд Хонг Конг
- Дорнын Лас Вегас Макао
- Тайландын Хамгийн Олон Үзмэртэй Аялал
- Хамгийн Боломжийн Үнэтэй Аялал
Энэхүү аялалд оролцосноор та нэг явалтаар Азийн аялал жуулчлалын алдартай 3 улсыг үзэх ба өндөр хөгжилтэй танилцаж худалдаа наймаа хийх мөн дээр нь далайн эрэгт амрах боломжтой.
Аялалын чиглэл: Улаанбаатар – Хонг Конг – Макао – Хонг Конг – Бангкок – Паттая – Бангкок – Хонг Конг – Улаанбаатар
Хугацаа: 8өдөр/7шөнө
Аяллын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 10 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав)
Аяллын үнэ, нөхцөл: 2,500,000 төгрөг/хүний (15-с дээш тооны аялагч)
2,450,000 төгрөг/хүний (10-14 аялагч)
13-14 насны хүүхэд – 4% хөнгөлөлт
6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 20% хөнгөлөлт
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт
2 (нас хүрсэн)-3 насны хүүхэд – Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 290,000 төгрөг нэмж төлнө.
Цахим хувилбар: www.badarchin.mn > Гадаад аялал > Шилдэг Гурвал
Facebook гэрэл зураг: Хонг Конг – Макао, Бангкок – Паттая
Youtube бичлэгүүд: Хонг Конг: Дисней Лэндэд, Оддын өргөн чөлөө, Макао: Сенадо Талбай, Макаогийн Казинод, Макао явдаг усан онгоцонд, Тайланд: Алкасар тоглолт, далай дээр шүхрээр явах, матрын тоглолт, Тай гудамжны хоол, барын тоглолт, шоу гудамж, Чоа Прая мөрнөөр завиар аялах,
ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ХОНГ КОНГ. Хотын аялал. /оройн хоол/
Бид таныг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд хүлээж байна. Аяллын баг тогтсон цагтаа цугларч нэгдсэн журмаар бүртгэлээ хийлгэнэ. Ингээд нийслэлээс хөөрч мөнгөн хөлгийн жолоог зална. Бид Тайландын нийслэл Бангкок хотын онгоцны буудал Суварнабумд газардана. Ингээд Гонконгийн аялал эхэлж жуулчидын хамгийн түрүүнд очдог Баухинэ цэцгээр нэрлэгдсэн төв талбай болох Голден Баухинэ (Golden Bauhinia Square) орж 6 м өндөр Баухинэ цэцгийн түүхтэй танилцаж мөн уран барилгын гайхамшигийг харуулсан Hong Kong Convention and Exhibition Centre – ийн дэргэд дурсгалын зургаа авахуулж дараа нь зэрэгцээ орших Цим Ша Цуй 1904 онд баригдсан эртний барууны хийцтэй цагтай асар хажууд нь байрлах Хонг Конгийн соёлын ордон 1989 онд баригдсан Азийн төдийгүй дэлхийд алдартай уран баримал бөгөөд дотроо Концертын танхим, Гранд театр, Студио театруудыг үзнэ. Үдээс хойш Хонконгийн хамгийн өндөр уул Виктория өндөрлөгт (Victoria Peak) гарч үзэсгэлэнт Гонгконгийг алган дээрээ тавьсан мэт харах болно. Мөн түүнчлэн Гонконгийн гайхамшигт газруудын нэг болох кино урлагийн “Оддын өргөн чөлөө“-өөр аялж та бидний сайн мэдэх Гонконгод төдийгүй дэлхийд алдаршсан одуудын нэг Bruce Lee-гийн хөшөө, Jackiе Chan, Jet Lee зэрэг олон одуудын гарын хээ болон Гонконгийн кино наадмын алтан шагналын хөшөөг үзэх болно. Орой нь зочид буудалдаа амарна.
УДААХ ӨДӨР. ХОНГ КОНГ – МАКАО – ХОНГ КОНГ. /өглөөний цай, өдрийн хоол/
Энэ өдрийн аялал маань Гонконгоос “Дорнын Лас Вегас” болох Макао руу усан онгоцоор аялснаар эхэлж тэнд очсоны хил гааль нэвтэрсний дараа Макаогийн гол үзмэрийн нэг “Павлын сүм“-ийн хана, “Алтан Лянхуа” талбайгаар зугаална. Мөн хамгийн чухал үзмэрийн нэг болох дэлхийн хамгийн өндөр 10 цамхагийн тоонд багтах 338м өндөр “Макао цамхаг” дээр гарч Макао, Гонконгийг алган дээрээ тавьсан мэт харах болно. Дараа нь бид Макаогийн бас нэг зайлшгүй очих газрын нэг Загасчны завины зогсоол /Fisherman’s wharf /-д зочилно. Энэ цогцолборт бид өрнө дорнын хэв загвар бүхий байшин барилгуудаас гадна олон төрлийн сонирхолтой газруудыг үзэх болно. Оройн хоолны дараа Макаогийн хамгийн алдартай Venetian Macau Casino цогцолборт зочилж хүсвэл Казинод азаа турших боломжтой. Орой нь Гонконг-д буцаж ирж буудалдаа байрлан амарна.
ГУТГААР ӨДӨР. ХОНГ КОНГ – БАНГКОК. Урт Өдөр, Хотын аялал. /өдрийн хоол, оройн хоол/
Аяллын баг нисэх онгоцны буудалд цугларч нэгдсэн журмаар бүртгэлээ хийлгэнэ. Бид Бангкокын онгоцны буудал Суварнапумд газардана. Өнөөдөр бид хүрэн бор хөрслөг Тайчуудтай, тэдний үүх түүхтэй нь танилцах Бангкок хотын аялалаа эхэлнэ. 1782 онд байгуулагдсан нь өрнө дорнын уран барилга соёлыг нэг дор үзүүлэх Тайландын хэв шинжийн уран барилга, Италийн сэргэн мандалтын үеийн уран барилгын хэв шинжийг хослуулан барьсан эзэн хааны ордон Гранд Палас (Grand Palace) болон эзэн хааны хувийн сүм – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) -г үзнэ. Бангкокийн 104м Үүрийн туяа гэгддэг Ват Арун (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харж танилцаад хийдийг тойрон Тайландын үндэсний урт сүүлт завиар үргэлжлүүлэн Бангкок хотын дундуур урсах “Мөрөн голын эзэн” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр завиар аялал хийнэ. Өдрийн хоолоо Чао Прая мөрний эрэг дээрх задгай Тайланд ресторанд иднэ. Өдрийн цайны дараа 42 м урт аварга зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг Ват По сүм зэрэг бидний Монголчуудын хувьд сүшлүүштэй, үзүүштэй, сонирхолтой түүх соёлын гайхамшигт газруудаар тус тус аялна. Дараа нь бид зочид буудалдаа хүргүүлнэ. Дараа нь буудлынхаа ойр орчимтой танилцаж мөнгө төгрөгөө солиулах, шорт путволк сандаал, усны хувцас авах зорилгоор Индра Скуэр (Indra Squire) хэмээх хямд бараатай зах руу явна. Оройн хоолны цаг болтол буудлынхаа усан бассейнд амарч, саунд суун тав тухтай өнжинө. Орой нь Тайландын хамгийн өндөр барилга болох Баёоке цамхаг (Bayoke Tower) -ийн 76 давхарын шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн сонголтоор идэж, оройд нь байрлах эргэдэг шалтай алсын харагч тавцан дээр гарч шөнийн Бангкок хотыг харж мөн буусан буудлаа олохыг оролдоно. Дараа нь бид Шөнийн захаар зочилж хэрэгцээт зүйлсээ худалдан авна. Орой нь бид Тай массаж хийлгэнэ.
ДӨТГӨӨР ӨДӨР. БАНГКОК – ПАТТАЯ. Тайландын мал аж ахуй. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа бид Тайландын амралт аялал жуулчлалын 4 бүсийн нэг болох далайн эргийн, шоу бизнес, зугаа цэнгэлийн хот болох Паттая (Pattaya) руу хөдөлнө. Замдаа бид Шрирача Бар (Sriracha Tiger Zoo) хэмээх өвөрмөц сонирхолтой амьтны хүрээлэнгээр зочилно. Та өнөөдөр заан унаж эсвэл хушуугаар нь өргүүлж зургаа авахуулж болно. Зааны сагсан бөмбөг, зааны диско бүжиг зэргийг үзэж сонирхохын зэрэгцээ нэг бөхт тэмээ, африкийн гөрөөс, хилэнцэт аалз зэрэг бусад амьтдын ертөнцөөр аялна. Мөн аялагч та барын тоглолт үзэх ба бартай зургаа авахуулж, барын бамбар өргөмөл хүүтэй мэгж, тоорой охинтой бар зэргийг үзнэ. Бас уяа сойлго нь таарсан хурдан гахайн уралдаан үзэж гайхна. Авъяаслаг “од” матруудын бэлтгэсэн тоглолтуудыг үзээд өдрийн хоолоо иднэ. Цэсэнд матрын махан шорлог! Дараа нь бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч, галт тэргэн сонирхолтой аялал хийгээд буудалдаа хүргүүлэн амарна. Дараа нь бид матар, могой, сувдан загасан эдлэлийн дэлгүүрээр зочилж Тайландын нэрийн хуудас болсон арьсан эдлэлийн бүтээгдэхүүнүүдтэй танилцан худалдаа наймаа хийнэ. Оройн хоол маань орос үндэсний хоол байна.
ТАВДУГААР ӨДӨР. ПАТТАЯ ХОТ. Тайландын булан – Шүрэн арал. /өглөөний цай, өдрийн хоол/
Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Тайландын булангийн бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийх болно. Энэ өдрийн аялал маань моторт завиар Шүрэн арал руу явах аяллаар эхэлнэ. Энэ шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон нунтаг цагаан элстэй дулаан бүлээн устай, нар шарсан цэнхэр тэнгэр, ширэнгэн ой бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Энд та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт. Эсвэл зүгээр л зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж далайн усанд сэлж тайван амарч хүйтэн пиво шимж болно. Өдрийн хоолыг арлын далайн хоолны ресторанд иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, далайн морь зэргийг тохирох сүмсэнд нь дүрж загасны ясны шөл ууна. Орой нь бид Паттая хот руу хурдын моторт завиараа буцна.
ЗУРГААДУГААР ӨДӨР. ПАТТАЯ ХОТ. Шоу ертөнц. /өглөөний цай, оройн хоол/
Өглөөний цайны дараа бид унаандаа суун хадан уулыг зүсэж бүтээсэн Лазер будда бурханы дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн руу хүлгийн жолоо зална. Дараа нь бид Тайландын зөгийн аж ахуйгаар зочилж дэлхийн хамгийн бяцхан зөгийг харж зөгийн балан бүтээгдэхүүнүүдээс худалдан авч болно. Буудалдаа ирээд хэсэг амарсны дараа нь Паттая хотын хамгийн том худалдааны төв болох Цэнтрал Фестивал (Central Festival) -аар зочилж олон үндэстнүүдийн хоолноос сонголтоо хийж иднэ. Орой нь жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу тоглолтыг үзэж дараа нь тэдэнтэй хамт зургаа авахуулна. Орой нь Паттая хотын шоу цэнгээний төв болох Алхдаг гудам (Walking Street) –ээр зугаална. Энэхүү унтдаггүй гудамж нь гөв гөв баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагын тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт (хүсвэл рингэн дээр гарч зодолдож үзэж болно) зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай ба бид энд Паттаягийн шөнийн амьдралтай танилцана.
ДОЛООДУГААР ӨДӨР. Усан паркад тоглох, БАНГКОК – ХОНГ КОНГ. /өглөөний цай, өдрийн хоол/
Бид буудлаасаа 12 цагт гарах бөгөөд Бангкок хотын захад нисэх буудлын ойролцоо байрлах Сиам парк (Siam Park) хэмээх усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, галзуу хулгана зэрэг 20 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давалгаатай усан сангийн эрэгт сандал дээр тухлан авсан бэлгүүдээ тооцоолж хүйтэн пиво шимж таатайхан амарч болно. Дараа нь бид жирийн тайландчуудын очдог худалдааны төв болох Робинсонд очиж оройн хоол идэнгээ үлдсэн баттдаа чихэр жимс, ойр зуурын юмс авна. Тайланд дахь дээрх хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж Улаанбаатарын зүг хөөрөн нисэх болно. Бангкокын Олон улсын нисэх буудал Суварнабумд ирж Тайландын аялал өндөрлөнө. Ингээд Чингэс Хаан Олон Улсын нисэх буудалд газардаж урт аяныхаа дөрөөг мулталж аялал өндөрлөнө.
НАЙМДУГААР ӨДӨР. ХОНГ КОНГ – УЛААНБААТАР.
Тайланд дахь дээрх хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж Улаанбаатарын зүг хөөрөн нисэх болно. Бангкокын Олон улсын нисэх буудал Суварнабумд ирж Тайландын аялал өндөрлөнө. Ингээд Чингэс Хаан Олон Улсын нисэх буудалд газардаж урт аяныхаа дөрөөг мулталж аялал өндөрлөнө.
Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Хонг Конг – Бангкок – Хонг Конг – Улаанбаатар нислэгийн зардлууд болон нисэх буудлын хураамжууд, Хонг Конг, Бангкокт 4 одтой зочид буудал, Паттаяд 3 одтой зочид буудал, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар
Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.
БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ – БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.
Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchin like, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.
Бадарчин Аялаажавын Товчоо 2005 оноос аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тусгай зөвшөөрөлтэй. Бидний зохион байгуулсан аяллуудыг та эндээс үзэж болно.