Тайландын Бангкок Пүкет Амралтын Аялал
Тайландын Бангкок хот, Пукет Арлын Амралтын Аялал
2017 Улирал
– Нэг явалтаар Тайландын хамгийн том гурван аялал жуулчлалын бүсүүдээр дараалан аялах
- Хамгийн боломжийн үнэтэй аялал
“Тайланд орон нь өнө эртний түүхтэй үзэж харах юм ихтэй сайхан газар юм байна. Зааныг их шүтдэг ялангуяа хушуугаа өргөсөн зааныг эд хөрөнгө арвижуулагч амьтан гэж үздэг юм байна. Их таалагдлаа. Хоол нь их сайхан манайтай адилхан маягтай юм байна. Алт мөнгөн эдлэл, сувдан загасан түрийвч, матрын арьсан цүнх худалдаж авбал их хямд юм. Электрон бараа ориг бас хямд юм байна.” Аялагч Мэргэнсанаа, Практикал Даатгал ХХК
Манай товчооны энэхүү аялал Тайландын аялал жуулчлалын хамгийн алдартай завгүй хоёр том бүс Бангкок хот болон Пукет арлыг нэг аяллаар үзэх боломжийг таньд олгоно. Нийслэл Бангкок хот түүх, соёлын чиглэлээр, Пүкет арал байгалийн аялал жуулчлал, далайн амралтын чиглэлээр, Паттая хот шоу ертөнц, зугаа цэнгэлийн чиглэлээр тус тус илүү хөгжсөн байдаг. Дөрөв дэхь бүс Чанг Май нь спорт аяллын чиглэлээр түлхүү хөгжсөн.
Аяллын чиглэл: Улаанбаатар – Хонг Конг – Бангкок – Пукет – Бангкок – Хонг Конг – Улаанбаатар
Хугацаа: 8 өдөр
Өдөр: (3 сарын 01 – 3 сарын 08)
Аяллын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 10 аялагч + 1 аялалын ахлагч (Аялаажав)
Аяллын үнэ, нөхцөл: | 2,700,000 төгрөг/хүний (10-14 аялагч) |
2,600,000 төгрөг/хүний (15-20 аялагч) | |
Зочид буудлын өрөөнд ганцаар орох болвол 390,000 төгрөг нэмж төлнө | |
Хүүхдийн үнэ: | 2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө. 2 -3 насны хүүхэд – Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө. 4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт 6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 15% хөнгөлөлт 13-14 насны хүүхэд – 2% хөнгөлөлт |
Бусад хөнгөлөлт-үүдийг эндээс үзнэ үү.
: Бангкок, Пукет, Патая
: Бангкок – Чоа Прая мөрнөөр завиар аялах, Автобусанд хийсэн тайлбар, Их ордон, Пүкет – Пан На далайн хүрээлэн рүү явж байгаа нь, Пан На далайн хүрээлэнд, Сарьсан багваахайн агуйд, Жеймс Бонд аралд ирлээ, Жеймс Бонд арал, Пан На далайн хүрээлэнгийн арлуудын хооронд усан онгоцоор явсаар, Пан На далайн хүрээлэнд, Пан На далайн хүрээлэнд /2-р хэсэг/, Пан На далайн хүрээлэнгээс буцаж байгаа нь, Пи Пи арал руу явж байгаа нь, Пи Пи аралд
ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ХОНГ КОНГ – БАНГКОК.
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Хонг Конгийн нисэх онгоцны буудал руу зална. Таны түр саатах зогсоол Хонг Конгийн нисэх буудал үйлчилгээний чанар тав тухын үзүүлэлтээрээ 5 одтой дэлхийн шилдэг 3 –ын нэг юм. Төрөл бүрийн татаргүй барааны дэлгүүрүүд, интернэт кафе, wifi, усанд орох зэрэг үнэгүй үйлчилгээнүүд, газар газрын хоол ундтай энэ газар дараагийн нислэг хүртэл та уйдахгүй. Өдрийн хоолны дараа дараагийн нислэгээр Тайланд улсыг зорино. Бангкокын онгоцны буудал Суварнабумд газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
УДААХ ӨДӨР. БАНГКОК ХОТ. Хотын аялал. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. 104 м өндөр ҮүрийнТуяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна. Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Дараа нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна. Зочид буудалдаа хүргүүлээд ойр орчимтой танилцаж мөнгө төгрөгөө солиулах, шорт путволк сандаал, усны хувцас авах зорилгоор Индра Скуэр (Indra Squire) хэмээх хямд бараатай зах руу явна. Оройн хоолны цаг болтол буудлынхаа усан бассейнд сэлж, саунд сууж амарна. Тайландын хамгийн өндөр барилга болох Баёоке цамхаг (Bayoke Tower) -ийн 76 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс үдшийн Бангкок хотыг харж буусан буудлаа олохыг оролдоно. Дараа нь та Шөнийн захаар зочилж хэрэгцээт зүйлсээ худалдан авч болно.
ГУТГААР ӨДӨР. БАНГКОК – ПҮКЕТ. Энэтхэгийн далай. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
Өглөөний цайны дараа дахин онгоцондоо сууж Пүкет арал руу ниснэ. Пүкет онгоцны буудалд газардаад арлын суурин Патонг дахь зочид буудалдаа хүргүүлнэ. Өдрийн хоолны дараа мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Патонд (Patong beach) очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Далайн хоолны ресторанд оройн хоолоо иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, хуурсан далайн морь идэж загасны ясны шөл ууна. Үдэш нь Пүкетийн хамгийн том Жансилон(Jungceylon) худалдааны төвөөр зочилно худалдаа наймаа хийж болно.
ДӨТГӨӨР ӨДӨР. ПУКЕТ АРАЛ. Пан На Далайн Хүрээлэнгийн аялал. /өглөөний цай, өдрийн хоол/
Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 42 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайн хүрээлэн рүү давхар уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ. Дараагийн аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар шүлжиж заримдаа завин дээрээ хэвтэж нүүрээрээ хадтай харьцаж гардаг сүүлийн арлаар аялна. Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
ТАВДУГААР ӨДӨР. ПУКЕТ АРАЛ. Пи Пи арлын далайн аялал. /өглөөний цай, өдрийн хоол/
Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Пи Пи хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа Лианорда Ди Каприо тоглосон Далайн Эрэг (Beach) кинонд дүрээ үлдээсэн Пи Пи арал (Phi Phi island) руу далайн гаталга онгоцоор явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. Өдрийн хоолоо тус арал дээр идээд далайн эрэгт Пүкет рүү буцах хүртлээ далайн эрэгт цагаан элсэн дээр амарна.
ЗУРГААДУГААР ӨДӨР. ПУКЕТ – БАНГКОК. Чөлөөт өдөр. /өглөөний цай/
Пукет дэхь дээрх хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж Бангкокын зүг хөөрөн нисэх болно. Бангкокт газардсаныхаа дараа бид зочид буудалдаа хүргүүлж амарна. Үдээс хойш Шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол шоппингийн диваажин. Бид MBK shopping centre – Хамгийн том худалдааны төв, Central World – Дэлхийн шилдэг Брэнд бүтээгдэхүүнүүд, BIG C – хямд бараа болон хүнсний төв, Siam Paragon – Дээдсүүдийн зорьдог төв.
ДОЛООДУГААР ӨДӨР. БАНГКОК. Сиам Усан Парк. /өглөөний цай,өдрийн хоол, оройн хоол/
Өглөөний цайны дараа бид Бангкок хот руу хөдлөх ба Тайландын зөгийн аж ахуйгаар зочилж дэлхийн хамгийн бяцхан зөгийг харж зөгийн балан бүтээгдэхүүнүүдээс худалдан авч болно. Дараа нь хорт могойн аж ахуйгаар орж могойн бэсрэг тоглолт үзэж зарим төрлийн хорт могойнуудтай танилцаад бүтээгдэхүүнүүдийг нь сонирхож худалдаа наймаа хийгээд Бангкок хотын захад нисэх буудлын ойролцоо байрлах Сиам парк (Siam Park) хэмээх усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давалгаатай усан сангийн эрэгт сандал дээр тухлан, авсан бэлгүүдээ тооцоолж тааваараа амарч болно. Орой нь бид Робинсон худалдааны төвд очиж оройн хоол идэнгээ хүүхдүүдэд өгөх чихэр жимс авна. Үдэш бид Суварнабумд хүргүүлж хил гарч Хонг Конг улсын зүг шөнийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална.
НАЙМДУГААР ӨДӨР. БАНГКОК – ХОНГ КОНГ – УЛААНБААТАР.
Өглөө Хонг Конгт газардаад дараагийн нислэг хүртэл та чөлөөтэй. МИАТ компаны нислэгээр Улаанбаатар хотод газардаж урт аяныхаа дөрөөг мулталж амар сайхандаа жаргана.
Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Хонг Конг – Бангкок – Хонг Конг – Улаанбаатар нислэгийн тийз болон нисэх буудлын хураамжууд, Бангкок – Пукет – Бангкок нислэгийн тийз, Бангкокт 4 одтой зочид буудал, Пукет 3 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.
БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ – БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.
Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchin like, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.