Уг арал нь Вьетнам улсын хамгийн өмнөд захын цэг бөгөөд Өмнөд Хятадын тэнгист оршдог чөлөөт бүс, бяцхан арал. Энэхүү аялал нь МИАТ компаний нислэгээр шууд Фу Куок аралд буух юм. Энэ жил энэхүү нислэг + буудал багц нь зочид буудлуудын олон сонголтуудтай болсон ба та доорх буудлуудаас сонгож бууж болно. Багцын үнэнд 2 талын нислэг, зочид буудал, өглөөний цай, нисэх буудлаас тосох хүргэх үйлчилгээ, орчуулагчын тусламж, аяллын даатгал багтсан байгаа. Фу Коук арал руу аялахад виз авах шаардлагагүй.

Нислэг: МИАТ чартер нислэг
Улирал: 2024 – 2025

Аяллын чиглэл: Улаанбаатар – Фу Куок – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн мягмар болон пүрэв гараг

Нислэгийн мэдээлэл:

Улаанбаатар – Фу Куок: 07:00 – 13:40
Фу Куок – Улаанбаатар: 14:45 – 23:10

Бичлэг: Вьетнам улсын Пу Куок арлаас эх Рач Гай боомт хот руу явж байгаа нь, Вьетнам улсын Пу Куок арлын өмнөд хэсэгт байдаг Хон Том арлын Сан Ворлд паркын далайн эрэг, Вьетнам улсын Пу Куок арлын дүүжин тээвэрлэгч, Вьетнам улсын Пу Куок арлын Суо Шан хүрхрээний аялал

Хөтөлбөр

Эхний өдөр. Улаанбаатар – Фу Куок

Бид таныг Чингис Хаан олон улсын онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 07:00 цагт хөөрч Фу Куок олон улсын онгоцны буудалд 13:40 цагт газардана. Хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

Удаах өдрүүд. Фу Куок арал

Аялагчид арлын доорх ресортуудын аль нэгт байрлан амарч, хүсвэл манай компаний зүгээс санал болгож буй хөтөлбөрүүдээс (нэмэлт төлбөртэй) сонгон арал дээрээ аялах боломжтой. Буудлын үнэнд өглөөний буффет цай орсон.

Наймдугаар өдөр. Фу Куок – Улаанбаатар

Бид Фу Куок олон улсын онгоцны буудалд хүргүүлж бүртгэлээ хийлгээд 14:45 цагт хөөрч Чингис Хаан олон улсын онгоцны буудалд 23:10 цагт газардана. Аялал өндөрлөнө.

Аяллын үнэ болон зочид буудлуудын сонголтууд

Зочид буудлууд2024.12.19 – 2024.12.262025.01.02 – 2025.01.232024.12.26 – 2025.01.02
2025.01.23 – 2025.02.06
Wyndham 4*3,690,000₮4,290,000₮4,290,000₮
Vin Pearl Resort & Spa4,390,000₮4,990,000₮5,490,000₮
Sheraton Hotel4,190,000₮4,790,000₮5,090,000₮
Vin Pearl Melia4,190,000₮4,790,000₮4,890,000₮
New World Resort4,190,000₮4,790,000₮5,790,000₮
Wyndham Grand3,890,000₮4,490,000₮4,790,000₮
Зочид буудлууд2024.12.19 – 2024.12.262025.01.02 – 2025.01.232024.12.26 – 2025.01.02
2025.01.23 – 2025.02.06
Wyndham 4*3,490,000₮3,890,000₮3,890,000₮
Vin Pearl Resort & Spa3,590,000₮3,990,000₮3,990,000₮
Sheraton Hotel3,590,000₮3,990,000₮3,990,000₮
Vin Pearl Melia3,590,000₮3,890,000₮3,890,000₮
New World Resort3,590,000₮3,990,000₮3,990,000₮
Wyndham Grand3,490,000₮3,890,000₮3,890,000₮

Аяллын үнэд орсон үйлчилгээнүүд:

  • Улаанбаатар – Фу Куок – Улаанбаатар нислэгийн тийз
  • Зочид буудал 2 ортой өрөө
  • Нисэх буудлаас тосох хүргэж өгөх тээврийн үйлчилгээ
  • Буффет өглөөний цай
  • Аяллын даатгал
  • Хөтөч орчуулагчийн туслалцаа үйлчилгээ

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Өдрийн хоол, оройн хоол
  • Арал дээрх нэмэлт аяллын хөтөлбөрүүд

Фу Куокт юу хийж болох вэ?

Vinwonders & Safari

Энэхүү парк нь зүүн өмнөд Азийн хамгийн том цогцолбор парк бөгөөд дотроо зургаан дэд хэсэгт хуваагддаг 100 гаруй нэр төрлийн интертэймэнт үйл ажиллагааг зохион байгуулдаг.

1. Аврага том далайн амьтдын аквариум үзэх
2. Усан парк дээр хөгжилдөх
3. 20 гаруй нэр төрлийн дэлхий дээрх хамгийн адал явдалтай паркийн тоглоомууд дээр тоглох боломжтой
4. Vinpearl Safari амьтны хүрээлэнд та амьтдын үзүүлбэр үзэж, хамгийн өхөөрдөм амьтадтай зургаа татуулах, зэрлэг амьтдыг дэргэд нь очиж үзэх, хирсний төрөл, цагаан арслан, тахийн сүрэг, Энэтхэгийн хөх тогос болон Бингалийн бар зэрэг зөвхөн энэхүү амьтны хүрээлэнд байдаг хамгийн ховор амьтдыг үзэх боломжтой.

Казино

Та Фукуокд байрлах CORONA Казинод өөрийн хүссэн /автомат тоглоом, ширээний покер, рулет, бакарат гэх мэт/ тоглоомуудаас сонгон тоглож цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.

Далайн эргийн аялал

Үзэсгэлэнт Фукуокын арлаар каяака завьтай аялаж, шүрэн хадтай хэсгээр сноркел хийх болон гүний шумбалт хийж халуун орны төрөл бүрийн загаснууд харах боломжтой.

Арлын аялал

Сувдны ферм болон Sim Wine үйлдвэрт очиж үйлдвэрллийн үйл явц соёлтой танилцаж дотооддоо хийсэн дарс амтлах боломжтой. Ham Ninh загас агнуурын тосгонд очин өдөр тутмын амьдралтай нь танилцаж, Ho Quoc суварга, Кокосын шорон зэрэг түүхэн дурсгалт газруудаар аялах боломжтой.

Бусад

Орон нутгийн өмчит чинжүүний фермд зочилж чинжүү хэрхэн хурааж авах, агар модоор хүж үйлдвэрлэх үйл явцтай танилцах, зөгийн ферм дээр очиж амтат бал амтлах, Rach Vem далайн эрэг дээр очиж далайн од харангаа сэлж амрах зэрэг өвөрмөц аяллыг хийх боломжтой.

ӨмнөхРейхстагаас Бундестаг руу
ДараахьВьетнамын аялал: ХАНОЙ + ХАЛОН БЭЙ – ДАНАН аялал (8 өдөр)