Нислэг: МИАТ хуваарьт нислэг
Улирал: 2025

Аяллын чиглэл: Улаанбаатар – Хо Ши Мин – Бали – Хо Ши Мин – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь:

2025.01

  • Өрөөнд ганцаар орох бол: 900,000₮

Нислэгийн мэдээлэл:

Улаанбаатар – Хо Ши Мин: 11:55 – 17:25
Хо Ши Мин – Бали: Билет захиалгаас шалтгаалан цөг өөр өөр байна
Бали – Хо Ши Мин: Билет захиалгаас шалтгаалан цөг өөр өөр байна
Хо Ши Мин – Улаанбаатар: 18:25 – 01:40 + 1

Эхний өдөр. Улаанбаатар – Хо Ши Мин

Бид таныг Чингис Хаан олон улсын онгоцны буудалд товлосон 0900 цагт хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 11.55 цагт хөөрч Хо Ши Мин хотын Тан Со Нат (Tan Son Nhat) олон улсын онгоцны буудалд 17.25 цагт газардана. Зочид буудалдаа хүргүүлж амрана.

Удаах өдөр. Хо Ши Мин – Бали арал

Өглөөний цайны дараа бид онгоцны буудал хүргүүлэн Индонез улсын Бали аралруу ниснэ. Бали арал дээр буугаад 5 одтой резортдоо хүргүүлэн амрана.

Гутгаар өдөр. Бали арал-Убуд тосгоны аялал

Энэ өдрийн аялал 08,00 цагт эхлэх ба бидний эхний зогсоол гар урлал, алтан мөнгөн эдлэлийн дархадууд, газар тариалан, бурхадын ой сав гэгддэг Убуд тосгоны аялал байх болно. Алдарт лувак муурын бааснаас гаргаж авдаг кофены амталгаа хийж ойн гүнд байрлах 30м өндөртэй ойн савлуурт гоёлын даашинзтай савлаж (савлуур дээр суух төлбөр, плаж түрээслэх төлбөр багтсан) үзэсгэлэнт байгалийг тольдохын сацуу, нарийн нямбай тариалсан цагаан будааны талбайг үзэж, Балигийн хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог аялал жуучлалын цогцолбор болох “Alas harum” ороод ойн гүнд байрлах гурван давхар усан сантай, тансаг зэрэглэлийн өдрийн клуб болох “Cretya ubud”-д усанд сэлж амран цагийг өнгөрөөн Балигийн хамгийн өндөр, хамгийн өргөн хүрхрээ болох “Tegenungan waterfall” үзээд ресортоо буцаж ирнэ.

Дөтгөөр өдөр. ATV унах, Kanto lampo хүрхрээ үзэх аялал

Энэ өдөр өглөөний цайны дараа бид бүх ачаагаа авах бөгөөд өдрийн аяллаа дуусгаад дараагийн резортдоо очиж байрлах ба бартаат болоод үзэсгэлэнтэй, хэцүү бөгөөд сонирхолтой замаар 4 дугуйт унаж салхи татуулан давхих аялалд явна. Дөрвөн дугуйт унах аялал нь 1 цаг 30мин турш үргэлжилнэ. Тус аялалаар мөн цасан ширхэг шиг будрах жижиг ширхэгээр цацрах урсгалтай Балигийн хамгийн үзэсгэлэнтэйд тооцогддог Канто лампо хүрхрээг үзэх болно.

Тавдугаар өдөр. Чөлөөт өдөр.
Бүтэн 2 өдрийн аялалд яваад ядарсан байдаг байдаг тул энэхүү өдрийг ямар нэгэн төлөвлөгөөт аялалгүй чөлөөтэй өнгөрүүлэх бөгөөд та өөрийн хүссэн зүйлээ хийж, ресортынхоо усан санд тухлан, далайн эрэг дээр амрах боломжтой. Мөн дэлгүүр явах, сүүрфинг зэргийг хийж болно.

Зургаадугаар өдөр. Алдарт тэнгэрийн хаалга, хааны усан ордон үзэх аялал

Энэ өдөр Балигийн алслагдмал дүүрэгт байрладаг алдарт тэнгэрийн хаалгаар зочилж зургаа авхуулж үзэж танилцасны дараа өдрийн цайндаа орно (өөрсдийн зардалаар). Тэгээд “Tirta ganga” буюу хааны усан ордоноор зочилсоноор энэ өдрийн аялал дуусаж ресортдоо буцаж ирнэ.

Долоодугаар өдөр. Бали-Хо Ши Мин

Бид өглөөний цайны цагийн дараа чөлөөтэй амарч байгаад онгоцны буудал хүргүүлэн Вьетнам улсын Хошимин хотруу буцаад ниснэ. Буудалдаа хүргүүлэн амарч эсвэл шоппинг хийж болно.

Наймдугаар өдөр. Шоппинг хийх-Улаанбаатар нисэх

Энэ өдөр бид буцах бөгөөд та буцах хүртэл шоппинг хийж өдрийг өнгөрүүлж болно. Хо Ши Мин бол шоппингийн диваажин юм. Ben Thanh Market – хямд үнэтэй бараа жуулчдын очдог газар. Vincom Center – брэндийн бараанууд тансаг зэрэглэлийн их дэлгүүр. Sai Gon Square – дундаж давхаргын илүү очдог газар. Diamond Plaza – шинээр байгуулагдсан худалдааны төв гэх мэт. Орой нь бид олон олон улсын онгоцны буудалд 16:00 цагт хүргүүлж бүртгэлээ хийлгээд 18:25 цагт Улаанбаатар хотыг зорин ниснэ. Чингис Хаан олон улсын онгоцны буудалд 01:40 цагт газардана. Ингээд бидний аз жаргалтай, дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

хоолны үйлчилгээ: өглөөний цай

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Хошимин – Бали – Улаанбаатар нислэгийн тийз, Хошимин хотод 5 одтой зочид буудал, Бали аралд 5 одтой 2 өөр резортед байрлах, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар, мөн визний хураамж, жуулчидын хураамж багтсан.

Аяллын үнэд ороогүй зүйлс: Аялагч нарын хувийн хэрэгцээний зардлууд, хөтөлбөрт бичигдээгүй аяллын нэмэлт хөтөлбөрүүд, хоол хүнсний үйлчилгээ гэх мэт

Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.

Виз мэдүүлэхэд шаардлагатай зүйлс

  • Гадаад пасспорт хуулбар (6 сараас дээш хугацаанд хүчинтэй байх)
  • Цээж зураг (хэмжээ хамаагүй)
    Виз нь 30 хоногтой, нэг удаа хилээр нэвтрэх эрхтэй аялалын виз байна. Визийг авсан өдрөөс хойш 60 хоног дотор хэрэглэнэ. Жуулчдын хураамж 10$-ийг аялагчид хилээр орж ирэхээсээ өмнө онлайн төлсөн байх ёстой байдаг тул дээрх үнийн саналд энэ төлбөрийг урьдчилан төлж өгөх зардал багтсан болно.

Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХБАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchin like, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.

ӨмнөхТанилцуулга татаж авах PDF
ДараахьТөлбөр