Аялаажав: Манай энэхүү хөтөлбөртэй аялал нь Тайланд улсын нийслэл Бангкок хот болон далайн эргийн амралтын Патая хотуудаар аялах аялал юм. Хоёр хот хоорондоо 120 км зайтай ба хурдны замаар шур гээд оччихдог. Тэгэхээр машинд, автобусанд цаг их алдахгүй гэсэн үг. Энэ аяллын хөтөлбөр нь монголчууд бид хамгийн их аялсан уламжлалт аяллын хөтөлбөр юм. Манай нэг аяллын баг 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй. Олон хүнтэй том биш тул таньд таалагдах байх. Тайланд улсыг Гурван S -ийн орон гэж нэрлэдэг ба манай аялалд оролцсоноор аялал жуулчлалын хөгжлийн оргил болох Тайланд орны мартагдашгүй гайхамшгуудыг өөрийн нүдээр үзэж, чухам яагаад “Гурван S”-ийн орон гэж нэрлэсэн учрыг мэдэх болно.

Нислэг: МИАТ хуваарьт нислэг
Улирал: 2024 – 2025

Аяллын чиглэл: Улаанбаатар – Паттая – Бангкок – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Нислэгийн цагийн хуваарь:

Улаанбаатар – Бангкок: 08:10 – 13:45
Бангкок – Улаанбаатар: 15:15 – 22:25

Аяллын хуваарь болон үнэ:

Аяллын дугаарАялал гарах өдөрАялал ирэх өдөрТом хүн
(12 дээш нас)
Хүүхэд ортой
(12 – 2 нас)
Хүүхэд оргүй
(12 – 2 нас)
111 сарын 2311 сарын 304,490,000 төг4,190,000 төг3,890,000 төг
211 сарын 3012 сарын 074,490,000 төг4,190,000 төг3,890,000 төг
312 сарын 0712 сарын 144,490,000 төг4,190,000 төг3,890,000 төг
412 сарын 1412 сарын 214,490,000 төг4,190,000 төг3,890,000 төг
512 сарын 2112 сарын 285,190,000 төг4,890,000 төг4,490,000 төг
612 сарын 301 сарын 065,190,000 төг4,890,000 төг4,490,000 төг
71 сарын 011 сарын 085,190,000 төг4,890,000 төг4,490,000 төг
81 сарын 041 сарын 115,190,000 төг4,890,000 төг4,490,000 төг
91 сарын 081 сарын 155,190,000 төг4,890,000 төг4,490,000 төг
101 сарын 131 сарын 205,190,000 төг4,890,000 төг4,490,000 төг
111 сарын 151 сарын 225,190,000 төг4,890,000 төг4,490,000 төг
121 сарын 181 сарын 255,190,000 төг4,890,000 төг4,490,000 төг
131 сарын 221 сарын 295,190,000 төг4,890,000 төг4,490,000 төг
141 сарын 272 сарын 035,190,000 төг4,890,000 төг4,490,000 төг
152 сарын 012 сарын 084,690,000 төг4,390,000 төг4,090,000 төг
162 сарын 082 сарын 154,690,000 төг4,390,000 төг4,090,000 төг
172 сарын 152 сарын 224,690,000 төг4,390,000 төг4,090,000 төг
182 сарын 223 сарын 014,690,000 төг4,390,000 төг4,090,000 төг
193 сарын 013 сарын 084,990,000 төг4,390,000 төг4,090,000 төг
  • Өрөөнд ганцаар орох бол 700,000 төгрөг аяллын үнэ дээр нэмж төлөх
  • Нярай үнэгүй. Зөвхөн МИАТ нислэгийн такс төлнө. Ойролцоороор 200,000 төг

Эхний өдөр. Улаанбаатар – Паттая

Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 0810 цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Бангкокын нисэх онгоцны буудал руу зална. Бангкокын онгоцны буудал Суварнабумд 1445 цагт газардаж хилээр нэвтрээд Тайландын амралт аялал жуулчлалын 4 бүсийн нэг болох шоу бизнес, зугаа цэнгэлийн хот болох Паттая (Pattaya) руу хөдөлнө. Паттая хотын зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: оройн хоол
зочид буудал: Fifth Pattaya Jomtien *****

Удаах өдөр. Нон Нооч цэцэрлэгт хүрээлэн 

Өнөөдөр бид Паттая орчмын аяллаа хийнэ. Бид үзэсгэлэнт Нон Нооч (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнг зорих ба замдаа бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч, галт тэргэн сонирхолтой аялал хийнэ. Өдрийн хоолны дараагаар Нон Нооч (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнд Тай үндэсний соёлын шоу болон зааны шоу зэргийг үзнэ. Өдрийн хоолны дараа бид унаандаа суун хадан уулыг зүсэж бүтээсэн Лазер будда бурхан (Laser Buddha) дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн руу хүлгийн жолоо зална. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Fifth Pattaya Jomtien *****

Гутгаар өдөр. Шүрэн арлын аялал 

Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Тайландын булангийн бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийх болно. Энэ өдрийн аялал маань моторт завиар Шүрэн арал (Koh Larn) руу явах аяллаар эхэлнэ. Энэ шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон нунтаг цагаан элстэй дулаан бүлээн устай, нар шарсан цэнхэр тэнгэр, ширэнгэн ой бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Энд та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт. Эсвэл зүгээр л зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж далайн усанд сэлж тайван амарч хүйтэн пиво шимж болно. Өдрийн хоолыг арлын далайн хоолны ресторанд иднэ. Орой нь бид Паттая хот руу хурдын моторт завиараа буцна. Оройн хоолны дараа жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу Алкасар тоглолтыг үзэж тэдэнтэй хамт зургаа авахуулна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Fifth Pattaya Jomtien *****

Дөтгөөр өдөр. Чөлөөт өдөр

Өглөөний цайгаа уугаад чөлөөт цаг. Та энэ өдөр өөрийн хүссэнээрээ мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн устай далайн эрэг дээр очиж амрах эсвэл орон нутгийн бэлэг дурсгалын дэлгүүр болон худалдааны төвөөр зочлох боломжтой. Үдэш нь Паттая хотын шоу цэнгээний Алхдаг гудам (Walking Street) –ээр зугаалж болно. Энэхүү унтдаггүй гудамж нь гөв гөв баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагын тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт (хүсвэл рингэн дээр гарч зодолдож үзэж болно) зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай ба бид энд Паттаягийн шөнийн амьдралтай танилцах боломжтой.

хоол: өглөөний цай
зочид буудал: Fifth Pattaya Jomtien *****

Тавдугаар өдөр. Сиам Усан Парк

Өглөөний цайны дараа бид Бангкок хотын зүг хөдлөнө. Замдаа хорт могойн төвөөр орж наж могойн тоглолт үзүүлбэрийг үзнэ. Тэгээд Бангкок хотын захад нисэх буудлын ойролцоо байрлах Сиам парк (Siam Park) хэмээх усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давалгаатай усан сангийн эрэгт сандал дээр тухлан, авсан бэлгүүдээ тооцоолж тааваараа амарч болно.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: The Sukosol Hotel *****

Зургаадугаар өдөр. Бангкок хот. Хотын аялал

Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг завьнаас харна. Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Тайландын хамгийн өндөр барилга болох  Баёоке цамхаг (Bayoke Tower) -ийн 76 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс үдшийн Бангкок хотыг харна оролдоно.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: The Sukosol Hotel *****

Долоодугаар өдөр. Шоппинг

Өнөөдөр бид бүхэл өдөржингөө шоппинг хийж өнгөрүүлнэ. Тайланд бол шоппингийн диваажин. Siam Paragon – хамгийн том худалдааны төв, Central World – Дэлхийн шилдэг брэнд бүтээгдэхүүнүүд. BIG C  – хямд бараа болон хүнсний төв, Indra Squire Bazaar – шөнийн зах. Зочид буудал худалдааны дүүрэгт байралсан байгаа.

хоол: өглөөний цай
зочид буудал: The Sukosol Hotel ****

Наймдугаар өдөр. Бангкок – Улаанбаатар

Орой нь бид Суварнабумд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг 1515 цагийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Улаанбаатар хотод дараагийн өдрийн 2225 цагт онгоц газардаж аялал өндөрлөнө.

хоол: өглөөний цай

Аяллын үнэ

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Бангкок – Улаанбаатар нислэгийн тийз, Бангкокт 5 одтой зочид буудал, Паттаяд 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.

Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.

Нэмэлт мэдээлэл

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Дагаад алхаад байхад л болчихно шүү дээ.
  • Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр. Долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ барагтай бол өөрчлөгддөггүй л дээ.
  • Нэг өрөөнд 1 л нэмэлт ор тавих боломжтой ба 3-аас олон гишүүнтэй гэр бүл нэмэлт өрөө авах магадлалтай. Учир явдлыг Аялаажаваасаа асуугаарай.
ӨмнөхТУРКИЙН АЯЛАЛ: Анталья, Памуккале, Стамбул (7 өдөр)
ДараахьКИРГИЗ АЯЛАЛ: Бишкек хот, Иссык Куль нуур (5 өдөр)