Аялаажав: Зиа манай энэ аялал нь Улаанбаатраас Эрээн галт тэргээр ороод Эрээнээс автобусаар Бээжин хот руу явах тийм аялал юм. Нислэг хэт их үнэтэй байгаа тохиолдолд энэ аяллаар явахад мөнгөө хэмнэх боломжтой. Бээжин хотод очоод Юниверсал студи болон Бээжин хотын бусад том үзмэрүүдийг үзнэ.
Тээвэр: Галт тэрэг, автобус
Улирал: 2023 – 2024
Аялалын чиглэл: Улаанбаатар – Замын-Үүд – Эрээн – Жининь – Бээжин – Эрээн – Замын-Үүд – Улаанбаатар
Хугацаа: 8 өдөр / 7 шөнө
Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн ням гараг бүр
Галт тэрэгний цаг мэдээлэл:
#276 галт тэрэг Улаанбаатар – Замын-Үүд: 16:50 – 07:20 (+1)
#277 галт тэрэг Замын-Үүд – Улаанбаатар: 18:05 – 09:20(+1)
Аяллын хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Замын-Үүд
Аялагчид өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд цугларч, 16:50 цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн #276 галт тэргээр Замын-Үүд боомт руу явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.
хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал: галт тэрэг
Удаах өдөр. Замын-Үүд – Эрээн – Жининь
Аялагчид өглөө 7:20 минутад галт тэрэгнээс буугаад Эрээн орох автобусанд сууна. Хил гаалиар нэвтрэн Эрээн хотын авто тээврийн товчоон дээр ирэх ба эндээс манай аяллын хөтөч тосч аван жуулчны автобусаар Жининь хотруу хөдөлнө. Энэ өдөр өдрийн хоолоо өөрсдөө авч идэх бөгөөд ойролцоогоор 4 цаг яваад зорьсон газраа ирнэ. Бид Жининь хотын 5 одтой, амралт сувлилын цогцолбор болох “Water World”-д байрлах тухлана. Уг цогцолбор нь газрын гүнээс гардаг эртний Манжын хаадууд ордог байсан дотор эрхтэн ядаргаанд сайн 33 төрлийн халуун рашаан, саунтай, кино театр, бассейн, хүүхдийн усан парк, тоглоомын төв, жакузе зэргээр үйлчлүүлэх боломжтой бөгөөд орой хоол буфет ресторанд иднэ. Орой нь нийтийн тухтай өрөөнд амрах ба хэрэв тусдаа өрөөнд орох бол урьдчилан захиалах хэрэгтэй.
хоол: оройн хоол
зочид буудал: Water World цогцолбор
Гутгаар өдөр. Жининь – Бээжин
Өглөөний цайгаа амралтын цогцолбортоо уугаад Жининь хотын цэцэрлэгт хүрээлэн болох Догшин барсын цэцэрлэг мөн олон улсын арьсан эдлэлийн дэлгүүр болон “Ван Да” их дэлгүүрээр зочлох тэндээсээ бид Бээжин хотын зүг хөдлөнө. Замдаа дэлхийн гайхамшигийн нэг болох цагаан хэрмийг үзэх ба 2008 оны олимпын наадам болсон Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнг үзнэ. Үүний дараа оройн хоолоо зооглон 4 одтой буудалдаа тухлан амрана.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Бээжин хотын төвд байрлах 4 одтой зочид буудал
Дөтгөөр өдөр. Универсал студи
Бээжин “Юниверсал Студи” нь 2021 оны 09 сарын 20-нд нээлтээ хийсэн бөгөөд дэлхийн хамгийн том парк юм. 3,3 тербум доллараар бүтжээ. “Универсал студи”-д Kung Fu Panda Land of Awesomeness, Transformers Metrobase, Minion Land, The Wizarding World Harry Potter, Jurassic World Isla Nublar, Hollywood, Water World зэрэг сэдэвчилсэн долоон үзэсгэлэнгийн бүсүүд байдаг. Үүнд Kung Fu Panda Land of Awesomeness бүс нь анх удаа “Kung Fu Panda” киноны гол сэдэвт үзэмжийн бүс бөгөөд мөн хятад соёлын элемент гүн агуулагдсан бүс мөн. Аялагчид бүтэн өдрийн турш тус паркад өнжинө.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Бээжин хотын төвд байрлах 4 одтой зочид буудал
Тавдугаар өдөр. Бээжин хотын чөлөөт өдөр
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрийн хүссэн газраа үзэн дэлгүүр хэсч болно.
хоол: өглөөний цай
зочид буудал: Бээжин хотын төвд байрлах 4 одтой зочид буудал
Зургаадугаар өдөр. Бээжин хот – Эрээн хот
Өглөөний цайгаа буудалдаа уугаад Эрээн хотруу хөдлөнө (470км). Ойрлцоогоор 6 цаг явж хүрэх ба үүдээс хойш дэлгүүрээр зочлон эсвэл буудалдаа амран өөрсдийн хүссэнээр өдрийг өнгөрүүлнэ.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: Эрээн хотын зочид буудал
Долоодугаар өдөр: Эрээн-Замын үүд
Товлосон цагтаа өрөөгөө хүлээлгэн өгөн автобусаар хил гааль нэвтрэн Замын-Үүдэд ирнэ. Галт тэргээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: галт тэрэг
Наймдугаар өдөр. Улаанбаатар
Өглөө 09:20 цагт Улаанбатар хотын вокзал дээр ирэх ба дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.
Аяллын үнэ
Том хүн (10 наснаас дээш): 1.690.000 төгрөг
Хүүхэд (2-9 нас): 1.290.000 төгрөг
Аяллын үнэд орсон зүйлс:
- Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний тасалбар
- Хятад улс дахь бүх унаа, тээвэр
- Жининь хотод 5 одтой зочид буудал, Бээжин хотод 4 одтой буудал, Эрээн хот 3 одтой буудалд хонох
- Хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ
- Хөтөч орчуулагчийн үйлчилгээ
- Үзвэрүүдийн тасалбар
- Аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэд ороогүй зүйлс:
- Аялагчийн хувийн хэрэглээний зардлууд
- Аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ
- Хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө
Анхаарах
- Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
- Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
- Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
- Өрөөнд ганцаараа орох бол нэмэлт 200 юань төлнө.