Аяллын хуваарь: X/14 – X/21; X/21 – X/28
Аяллын хугацаа: 9 өдөр / 8 шөнө

Эхний өдөр. Улаанбаатар – Бээжин

Бид Чингис хаан нисэх буудал дээр 1900 цагт цуглаж 2145 цагийн нислэгээр Бээжин хот руу ниснэ.

Удаах өдөр. Бээжин – Жанжиажэ

Бээжин хотод 0005 цагт онгоц газардах ба нисэх буудлын ойрхон байрлах зочид буудалд хүргүүлж амарна. Өглөөний цайны дараа бид Бээжингийн галт тэрэгний буудал руу хүргүүлэх ба тэндээсээ галт тэргээр 1114 цагт Жанжиажэ руу хөдөлнө.

хоол: өглөөний цай

Гутгаар өдөр. Тэнгэрийн хаалга

Бид Жанжиажэ хотод үүрийн 0515 цагт ирнэ. Ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна. Өглөөний цайны дараа Туси музей рүү явна. Тужя цэцэрлэгт хүрээлэн нь Жанжиажэгийн байгалийн үзэсгэлэнг хадгалсан гайхамшигт соёлын сувд бөгөөд Тужячуудын тахин шүтэж, мөргөж, залбирч, баяраа тэмдэглэдэг “ариун нутаг” юм. Тэнгэрийн хаалга ууланд байрлах 7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнөөс 1279 м өндөртэй “Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам”-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Days Hotel by Wyndham ****

Дөтгөөр өдөр. Их хавцал шилэн гүүр

Өглөөний цайны дараа Их хавцалыг үзэхээр хөдөлнө. Энд байх Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 400 метрийн өндөрт байрладаг. Нийт 370 м урттай уг гүүрний голд дэлхийн хамгийн өндөр банжи үсрэлт хийх боломжтой бөгөөд гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой. Өдрийн хоол идсний дараа Вулин дэлгүүрээр зочилно.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудалDays Inn by Wyndham ****

Тавдугаар өдөр. Жанжиажэ хадан ой Аватар

Өглөөний цайны дараа Шангпин цайны ордоноор зочилно. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн болох Жанжиажэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэнгээр байгальд ээлтэй машинаар очиж, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж Аватар киноны зураг авалтыг хийсэн ууланд очно (ойролцоогоор 1 цаг 30 минут аялана). Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машианаар Тианзи цогцолбор газраар зугаална.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудалDays Inn by Wyndham ****

Зургаадугаар өдөр. Чөлөөт өдөр

Өнөөдөр чөлөөт өдөр. Та сайхан амарч авч болно. Орой нь бид 1900 цагт унтлагын галт тэргээр Бээжин хот руу буцна.

хоол: өглөөний цай
зочид буудал: галт тэрэг

Долоодугаар өдөр. Бээжин хот

Бид Бээжин хотод 1515 цагт галт тэргээр ирнэ. Ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: өглөөний цай
зочид буудал: зочид буудал

Наймдугаар өдөр. Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр ба аялагч та бүхэн өөр өөрийн сонирхолоор өдрийг өнгөрүүлэх боломжтой. Дэлхийд алдартай Юниверсал парк орж болох ба эсвэл дэлгүүр хоршоо хэсэж болно. Орой нь бид Бээжингийн нисэх онгоцны буудалд хүргүүлнэ.

хоол: өглөөний цай

Есдүгаар өдөр. Бээжин – Улаанбаатар

Шөнийн 0105 цагт Улаанбаатар хотыг зорин онгоц хөөрнө. Нийслэлд 0335 цагт газардаж аялал өндөрлөнө.

Том хүн: 2,790,000 төгрөг
Өрөөнд ганцаар орох бол: 3,790,000 төгрөг
Хүүхэд (12 нас хүртэл): 2,790,000 төгрөг (зочид буудалд ортой) 2,190,000 төгрөг (зочид буудалд оргүй)

Аяллын үнэд багтсан зүйлс: Улаанбаатар – Бээжин – Улаанбаатар нислэгийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд, 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал, хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний зардал, хөтөлбөрт заагдсан хоолны үйлчилгээний зардал, хөтөч, унааны зардал, Хятад дахь аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд багтаагүй зүйлс: Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоолны зардал, хөтөч болон жолоочийн гарын мөнгө. Хувийн хэрэгцээний зардлууд

ӨмнөхШАНХАЙ хотын бизнес аялал (5 өдөр)
ДараахьВьетнамын аялал: Нячанг хотын чөлөөт аялал буюу нислэг + буудал багц (8, 15, 21 өдөр) чартер нислэг