Аяллын чиглэл: Улаанбаатар – Эрээн – Тианжин – Фукуока – Чэжү – Тианжин – Эрээн – Улаанбаатар

Аяллын хугацаа: 10 өдөр / 9 шөнө

Аяллын хуваарь: IV/01 IV/05 IV/10 IV/15 IV/20 IV/25

ӨдөрХөтөлбөрХоолБайр
Өдөр 1Улаанбаатар – Замын-Үүд Галт тэрэг
Өдөр 2ЗамынҮүд – Эрээн – Тяньжин өдрийн хоолУнтлагын автобус
Өдөр 3Усан онгоцөглөө, оройУсан онгоц
Өдөр 4Далай дээрөглөө, өдөр, оройУсан онгоц
Өдөр 5Фукуока аралөглөө, оройУсан онгоц
Өдөр 6Чежү аралөглөө, оройУсан онгоц
Өдөр 7Далай дээрөглөө, өдөр, оройУсан онгоц
Өдөр 8Тяньжин – Эрээн өглөөний цай Унтлагын автобус
Өдөр 9Эрээн – Замын-Үүд – Улаанбаатар Галт тэрэг
Өдөр 10Улаанбаатар  

Аяллын хөтөлбөр

Өдөр1. Улаанбаатар – Замын-Үүд

Бидний аялал …..сарын …..-нд эхлэх бөгөөд аялагч та бүхэн Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн галт тэргээр зорчино. 16:50 цагт Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн галт тэргээр хөдөлж маргааш өглөөний 07:20 цагт Замын-Үүд суманд хүрнэ (галт тэрэгтээ хононо).

Өдөр2. Замын-Үүд – Эрээн – Тяньжин

07:20 цагт Замын -Үүд хотод буугаад хил гарах автобусанд суух болно. Тухайн автобустайгаа цааш хөдлөн 2 улсын хил гаалиар нэвтэрнэ. 09:00 цагт хил гаалиар нэвтэрнэ ( гаалийн ачааллаас хамааран энэхүү цаг хойшилж болохыг анхаарна уу). Хилээр нэвтэрч Эрээн хотод хүрнэ. Эрээн хотын авто вокзал дээр манай аяллын баг та бүхнийг тосон авах болно. Өдрийн хоолоо идээд 14:00 цагт өдрийн хоолны дараа унтлагын автобусанд суун Тианжин боомт руу хөдөлнө.

Өдөр3. Тианжин боомтоос усан онгоцонд суух

Энэ өдөр усан онгоцондоо сууна, заасан цагын дагуу Тианжин усан онгоцны толгой руу очин аялал эхлэхээс өмнө бүртгүүлэн орсоноор Номхон далайн мартагдахааргүй аялал эхэлнэ. Хөлөг онгоцонд сууснаар оройн хоол зооглон,хөлөг онгоцны янз бүрийн байгууламжуудаар аялж, аялалын хөлөг онгоцны байнгын аврах сургуулилтад оролцох боломжтой.

Өдөр4. Далай дээр

Өглөөний буффет цайгаа уусны дараа гаднах тансаг тавцан дээрх усан санд сэлж, хязгааргүй зугаа цэнгэлийг эдлэх боломжтой. (Гаднах усан сан нь XI, XII сард ажиллахгүй) Усан онгоцон дээрх гоёмсог чимэглэсэн худалдааны төвд та дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн алдартай брэндүүдээс сонголтоо хийн, тансаг, гоёмсог театрт оройн оргил үед гайхалтай энтертайнмент хөтөлбөрүүдийг үзэж, аяллын амралтаа зугаатай өнгөрүүлэх боломжтой.

Өдөр5. Фукуока боомт

Японы Кюүшюү хотын Фүкүока боомтод өглөө ирнэ. Фүкүока муж нь Кюүшюү арлын хамгийн том муж бөгөөд Кюүшюүгийн улс төр, эдийн засаг, соёлын төв юм. Японы арлуудын баруун хэсэг, Кюүшюүгийн хойд хэсэгт оршдог. Солонгосын хойг, Ази тивд ойрхон тул “Азийн хаалга” хэмээн нэрийддэг. Байгаль орчин нь сайхан, гаднах тохижилт сайтай газар. Явган аялал, далайн спорт гэх мэт зүйлсийн хийхэд нэн тохиромжтой. Нийт урт нь 310 км, эрэг нь загас агнуураар баялаг бөгөөд загас барих нь Японы хамгийн өндөр үзүүлэлтийн нэг юм. Далайн гаралтай олон төрлийн бүтээгдэхүүн байдаг тул “Фүкүока” гэж нэрлэдэг. Мөн Нагасака хотын аялал жуулчлал, байгалийн үзэсгэлэн, хотын хөгжил цэнгэл болсон газруудаар зочлон тухайн улсын татваргүй барааны дэлгүүрээр хэсэн үдээс хойш хөлөг онгоцондоо эргээд суух юм. Оройн хоолоо зооглосны дараагаар хөлөг онгоц дээр зохион байгуулагдаж буй төрөл бүрийн арга хэмжээнүүдэд оролцон хөгжөөнт тоглоом тоглон үдшийг өнгөрөөнө.

Өдөр6. Чежү арал

Өглөө Өмнөд Солонгосын Жэжү арлын боомтод очино.Өмнөд Солонгосын хамгийн том арал нь ердийн галт уулын арал бөгөөд Дэлхийн Шинэ Долоон байгалийн гайхамшгийн нэг юм. 1.2 сая жилийн өмнө галт уулын үйл ажиллагаагаар бий болсон. Арлын төв хэсэгт далайн түвшнээс дээш 1950 метрийн өндөрт орших Солонгосын хамгийн өндөр оргил болох — Халласан уул нь галт уулын дэлбэрэлтээр бий болсон. Далайн уур амьсгалтай Жэжү арал нь “Солонгосын Хавай” гэгддэг. Үзэсгэлэнт Жэжү арал өвөрмөц гоо үзэсгэлэнтэй төдийгүй эртний Тамна хаант улсын өвөрмөц ардын соёлыг өвлөн авчээ. Мөн тухайн газрын татваргүй барааны дэлгүүрүүдээр хэсэн үдээс хойш хөлөг онгоцондоо эргээд суух юм.

Өдөр7. Далай дээр

Өнөөдөр усан аялалын сүүлийн өдөр өдөржингөө тэнгист хөвөх тул өглөө босохыг яаралгүй ханатал унтаж амрахыг зөвлөж байна. Дараа нь буфет ресторанд очиж өглөөний цайгаа чөлөөт цагаараа уугаарай. Дараа нь өөрийн оролцох сонирхолтой үйл ажиллагаануудыг сонгож, усан онгоцон дээрх янз бүрийн үзвэр үйлчилгээний газруудыг ашиглан бие, оюун ухааны алжаалаа тайлан амрахыг зөвлөж байна. Мэдээж та бас юу ч хийхгүйг сонгож, тавцан дээр наранд шарж, чимээгүй орчинд тавтай амарч хэвтэн,зах хязгааргүй цэнхэр далай тэнгис, уудам хөх тэнгэрийг ширтэн чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой.

Өдөр8. Тианжин – Эрээн 

Энэ өдөр бидний буцах өдөр тул өглөө эрт 08:00 цагт Тианжин боомт дээр бууна. Өдөр 14:00 цагт унтлагын автобусандаа сууж Эрээн хотын зүг хөдөлнө.

Өдөр9. Эрээн – Замын-Үүд – Улаанбаатар

Өглөө Эрээн хотод очиж Замын-Үүд чиглэлийн автобусанд суун хоёр улсын хил гарч орой 18:05 цагт хөдлөх Замын-Үүд – Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууна.

Өдөр10. Улаанбаатар

Энэ өдөр аяллын сүүлчийн өдөр ба өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирж галт тэрэгнээс бууснаар 9 шөнө, 10 өдрийн хөлөг онгоцны гайхамшигт аялал нандин дурсамж бүтээсэн аяллаа өндөрлөх юм.

Том хүн: 2,490,000 төгрөг
Хүүхэд 120смдоош нас оргүй: 2,090,000 төгрөг

Аяллын үнэд багтсан зүйлс: Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний тасалбар, Замын-Үүд – Эрээн – Замын-Үүд хил гарах автобус, Эрээн – Тианжин – Эрээн унтлагын автобус, монгол-хятад хэлтэй хөтөч орчуулагч, усан онгоц дээр далай руу харсан цонхтой 2 ортой өрөөний төлбөр, усан онгоцон дээрх үзвэр үйлчилгээ, усан парк, бассейн, тоглоомын төв, ресторан (өглөө, өдөр, оройн буфет хоол), казино, фитнес гэх мэт үйлчилгээ

Аяллын үнэд багтаагүй зүйлс: Солонгос, Японд буухдаа өдрийн хоолыг аялагч нар өөрсдөө төлнө. Зам зуурын хүнс хоол, усан онгоцон дээрх согтууруулах ундааны зүйл, усан онгоцон дээрх интернэт дата, аяллын даатгал 1 хүний 70 юань, өрөө үйлчилгээний төлбөр 5 өдрийн 15 ам.доллар, тагттай өрөөнд байрлавал 5 өдрийн 18 ам.доллар, Японы хилээр нэвтрэх хураамж 1000 иен

ӨмнөхКАНТОН үзэсгэлэн яармагийн аялал (5 өдөр) Бээжин хотоор дамжиж явах хувилбар
ДараахьШАНХАЙ хотын бизнес аялал (5 өдөр)