Аяллын чиглэл: Улаанбаатар – Далянь -Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь: Долоо хоногийн даваа гараг бүр

Эхний өдөр. Улаанбаатар – Далянь
Аялагчид орой нисэх буудал дээр 18:00 цагт цугларч Улаанбаатраас 20:30 цагийн нислэгээр Азийн Европ Далянь хотын чиглэлд хөөрнө.23:00 цагт Далянь хотод ирээд хил гааль нэвтэрсний дараа Халуун рашаантай тав тухтай Керрен зочид буудалдаа ирж өрөөгөө хүлээн авч амарна.

Удаах өдөр. Далянь халуун рашаан
Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд зочид буудлын халуун рашаан, саун, массажтай амралтын хэсэгт хүссэнээрээ амарч алжаал ядаргаагаа тайлан амрах боломжтой.Мөн зочид буудлын ойр хавийн дэлгүүр худалдааны төвөөр яван худалдаа наймаа хийн цагийг өнгөрөөх боломтой байдаг.

Гутгаар өдөр. Далянь хотын аялал
Өглөөний цайны дараа бид Далянь хоттой танилцах аялалдаа гарна. Далянь хотын хамгийн өндөр төв цэг болох далайн түвшинээс 256,6м өндөртэй Лянхуа уул гарч оргил дээрээс Далянь хотыг бүхэлд харж нүд баясгана.Бууж ирээд бид хөгжимт талбай гэх Зүншай талбайд дурсгалын зураг татуулан хөгжимийн аясаар оргилох усан оргилуурыг үзэж цэнгэнэ. Үүний дараагаар бид Зүүн гарамын бүс-д хүрэлцэн ирж усан онгоцны аялалаа хийнгээ Винецийн усан хотыг үзэж сонирхоод Хайшин талбай болох Далянь хотын баруун өмнөд хэсэгт орших задгай талбайгаар зугаална. Ингээд бид буудалын зүг буцахдаа Шинхай Олтригийн далайн гүүрээр гарна.

Дөтгөөр өдөр. Чөлөөт өдөр
Чөлөөт өдөр энэ өдөр аялагчид хүссэнээрэй байх боломжтой ба дэлгүүр худалдааны төвөөр явж худалдаа наймаа хийж болно. Мөн түүнчлэн Зочид буудлын баруун хойд зүгт байрлах том цэцэрлэгт хүрээлэнгээр амарч зугаалан өнгөрүүлж болно.

Тавдугаар өдөр. Дисковери Хаант Улс
Энэ өдөр бид Дисковерийн хаант улс хэмээх бүх насны хүмүүсд зориулагдсан парк дээр өдөржин тоглох ба шоу үзүүлбэрүүдийг нь үзэж сонирхон цагийг зугаатай аз жаргалтай өнгөрүүлнэ. Үүний дараа бид Далянь хотын алдартай наран шарлагын газар болох Жиншитан наран шарлагын газар очин амарч аваад буудлын зүг хөдөлнө.

Зургаадугаар өдөр. Шинбэй Бэй усан парк
Өглөөний цайгаа уусны дараа бид Далянь хотын Усан парк болох Shinbei Bay Water park-д өдөржин тоглон цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ.

Долдугаар өдөр. Далянь
Өглөөний цайгаа аажуу уугаад бид Далянь хотын усан доорхи ертөнцийг харуулсан Хайжи Юн цэцэрлэгт хүрээлэнгээр зочлон олон зүйлс цэцэг болон ногоон байгууламжыг үзэж сонирхон далайн гүнд байх амьтадын хөшөө бүхий газраар яван аялалын нандин дурсамж болон үлдэх олон төрлийн дурсгалын зургаа татуулах боломжтой.Ингээд бид Далянь хотын хамгийн том худалдааны төв болох Хуа Нан худалдааны төвөөр орж сонирхон худалдаа хийж болно.Өдрийн хоолоо бид Фужиа Зуан далайн эрэгт зооглоно.

Наймдугаар өдөр. Далянь-Улаанбаатар
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд 18:00 цаг хүртэл чөлөөт цагтай. 20:30 цагт нисэх буудалд ирж бүртгэлээ хийлгэн Улаанбаатар хотын чиглэлд ниснэ. Хөшигтийн хөндий дэх нисэх буудалд бууж аяллаа баяртайгаар өндөрлөнө.

Том хүн: 2,590,000 төгрөг
Том хүн өрөөнд ганцаар орох бол: 3,290,000 төгрөг
Хүүхэд (12 нас хүртэлх) ортой : 2,590,000 төгрөг
Хүүхэд (12 нас хүртэлх) оргүй: 2,090,000 төгрөг

Аяллын үнэнд багтсан зүйлс:

  • УБ-Далянь-УБ чиглэлийн нислэгийн тийзний үнэ
  • 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал
  • Хөтөлбөрт багтсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Аяллын хөтчийн үйлчилгээний зардал
  • Жуулчны автобусны үйлчилгээний зардал
  • Хятад – Монгол хэлтэй хөтчийн үйлчилгээний зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Нутгийн хөтөч, жолоочийн гарын мөнгө 15 ам доллар буюу 100 юан
  • Хувийн хэрэгцээний зардал
  • Чөлөөт өдрийн хоолны зардал
ӨмнөхХятадын аялал: Улаан – Хад Бэйдахэ  хотын аялал
ДараахьЖАНЖИАЖЭ – БЭЭЖИН аялал (8 өдөр) Хүннү Эйр