Аялаажав: Энэ аялал нь Бээжин болон Хөх хотоор дамжин хэдхэн цаг онгоцоор нисээд шууд Хайнан аралд бууна. Хүннү Эйр компаний шууд нислэг суудалгүй болчоод байгаа тул энэ хувилбар нөөц төлөвлөгөө юм. Гэхдээ энэ хөтөлбөр нь шууд нислэгтэй аялалтай ижил уг арлын хамгийн сайхан том үзмэрүүдийг өөртөө багтаасан тийм л хөтөлбөр байгаа. Мэдээж тав тухтай 4-5 одтой жуулчны буудалд бууна.

Аяллын чиглэл: Улаанбаатар – Бээжин – Хайкоу – Саняа – Хөх хот – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь:

XII сар: 08, 15, 22, 29
I сар: 02, 09, 12, 16
II сар: 13, 16, 27

Аяллын хөтөлбөр

Эхний өдөр. Улаанбаатар – Бээжин – Хайкоу

Аялагчид Улаанбаатараас 11:50 цагийн нислэгээр Бээжин хотоор дамжин Хайнан арлын төв Хайкоу хотын чиглэлд ниснэ. Хайкоу хотод ирээд зочид буудалдаа байрлан амарна.

хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал: *****

Удаах өдөр. Хайкоу – Сармагчингийн арал – Саняа

Өглөөний цайны дараа Хайнаны 2 дах том хот болох Саняа хотын зүг хурдны замаар 260 км аялна. Саняа хотруу явах замдаа 2138 м агаарын дүүжингээр Сармагчингийн арал руу очиж, “Сармагчингийн вант улс”-аар аялан сармагчингуудтай зургаа татуулан, зугаатай байх болно. Оройн хоолны дараа Хайнан арлыг Азийн Хавай хэмээн алдаршуулсан тус арлын нэрийн хуудас болсон, хамгийн үзэсгэлэнтэй, амрахад хамгийн тохиромжтой, Яалун булангийн Олон улсын сүлжээ буудал болох Holiday Inn Suite зочид буудалдаа байрлан амарна.

Гутгаар өдөр. Саняа чөлөөт өдөр

Энэ өдөр сэрүүлэггүй өглөө бөгөөд өөрийн тааваараа сэрж, буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл shopping хийх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой. Онцолж хэлэхэд Holiday Inn буудлын өглөөний цай 11 цаг хүртэл таныг хүлээх болно.

Дөтгөөр өдөр. Хайнан арлын аялал

Үдээс өмнө Хайнан арлын алдарт акулын тосны үйлдвэр болон сувдны үйлдвэртэй танилцана. Өдрийн хоолны дараа Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67 дахь удаагийн тэмцээнийг зохион явуулсан “Beauty Crown Culture Center” ордоны дэргэд очиж дурсгалын зургаа татуулна. Үүний дараа бид усан онгоцны аялалдаа гарна. Усан онгоцоор далайгаар аялж мөн усны хөгжилтэй тоглоомууд тоглож болно. Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал:
Holiday Inn Suite*****

Тавдугаар өдөр. Атлантис усан парк

Өглөөний цайны дараа хурдны замаар 30 км аялж Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Та уг усан паркаар аялснаар адал явдал, баяр хөөрөөр бялхсан уур амьгал дунд нэвтэрэн орох болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно.

хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал:
Holiday Inn Suite*****

Зургаадугаар өдөр. Саняа – Ойн хүрээлэн – Шилэн гүүр

Өглөөний хоолны дараа Яалун булангийн халуун бүсийн ойн хүрээлэнгийн аялалаа хийх бөгөөд уг цэцэрлэгт хүрээлэн нь халуун орны модлог, навчит ургамалуудаас гадна биологи, газарзүй, одон орон судлалын олон төрлийн нөөц баялагтай.Түүнчлэн хүний гараар бүтсэн 30 метрийн өндөрт байрладаг 400 метрийн урттай шилэн гүүрээр алхаж өөрийн айдсыг даван туулах сайхан мэдрэмжийг авах болно. Мөн аялагчид маань шилэн давцан дээрээс Яалун буланг бүтнээр нь дээрээс тольдон харж байгалын сайхныг мэдрэх болно.

хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал:
Holiday Inn Suite*****

Долоодугаар өдөр. Саняа – Хайкуо – Хөх хот

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай бөгөөд аялагчид тааваараа амраад хурдны замаар 260 км явж Хайкоу хотод хүрнэ. Үдээс хойш 16:40 цагийн нислэгээр Дорнын Хавай Хайнан арлаар хийсэн мартагдашгүй аяллын дурсамжаа өвөртлөн Хөххотын чиглэлд ниснэ. Хөххотод ирээд зочид буудалдаа байрлан амарна.

Наймдугаар өдөр. Хөх хот – Улаанбаатар

Өглөөний цайны дараа зочид буудалаа хүлээлгэн өгч нисэх онгоцны буудал руу явна. 10:40 цагийн нислэгээр Хөххотоос Улаанбаатарын чиглэлд ниснэ. 2 цаг орчмын дараа Улаанбаатарын Чингис хаан ОУ-н нисэх онгоцны буудалд бууж Дорнын Хавай Хайнан арлаар хийсэн аяллаа баяртайгаар өндөрлөнө.

хоол: өглөөний цай

Аяллын үнэ

Том хүн (12-оос дээш нас): 3,490,000₮
Хүүхэд ортой: 3,390,000₮
Хүүхэд оргүй: 3,090,000₮

Өрөөнд ганцаараа орох бол: 4,190,000₮

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ-Хөх хот-Хайкоу 2 талын нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • 4 болон 5 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Хөтөч, унааны зардал

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
ӨмнөхХятадын аялал: ХАЙНАН арлын хөтөлбөртэй аялал (10 өдөр) Хөх хотоор дамжиж явах
ДараахьВьетнамын аялал: ФУ КУОК арлын чөлөөт аялал (8 өдөр) чартер нислэг