Аялаажав: Энэ жилийн тренд усан парк, адал явдал, зугаа цэнгэл дүүрэн газрын диваажин Хайнан арлын аялалдаа та бүхнийг гэр бүл, найз нөхөд, байгууллага хамт олноороо аялахыг урьж байна. Бид мэргэжлийн чадварлаг найрсаг Монгол хөтөч, тохилог зочид буудлууд, тав тухтай аялал, аялагчдын 100% сэтгэл ханамж, Монгол дах хамгийн хямд үнэ болон хамгийн олон шилдэг хөтөлбөрийг амлаж байна. Энэхүү аяллаар та олон янзын хөтөлбөрүүдэд хамрагдаж дэлхийд хоёрхон байдаг усан паркт цагийг гайхалтай өнгөрөөнө.

Аяллын чиглэл: Улаанбаатар – Саня -Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн Пүрэв гараг бүр

Эхний өдөр. Улаанбаатар – Саня

Нислэг эхлэхээс 3 цагийн өмнө Чингис хаан ОУ-ын нисэх буудалд цуглан бүртгэлээ хийлгэнэ. 21:10 цагт Саняа чиглэлд шууд нисээд 2:10 бууж буудалдаа очиж амарна.

хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал:
Phoenix *****

Удаах өдөр. Чөлөөт өдөр

Энэ тааваараа амарч байгаад буудлаас сэтгэл гарган бэлдсэн өглөөний цайгаа тавтайхан ууж, далайн эрэгт биеэ шаран, бассейнд цагийг хөгжилтэй өнгөрүүлэх эсвэл дэлгүүр хэсэх зэргээр бүтэн өдрийг хүссэнээрээ өнгөрүүлэх боломжтой.

Товлосон цагт цугларч автобусандаа сууна. 3-н давхар тансаг зэрэглэлийн усан онгоцоор номхон далайд 3 цаг аялна. Үүнд DJ, Караоке, загасчлах, моторт завь, жимс, уух зүйлс, (хязгаартай), туршлагатай усан онгоцны баг зэрэг багтсан. Мөн авраг загасны аж ахуйтай танилцана

Товлосон цагт цугларч автобусандаа сууна. Байгалын барагдашгүй баялагтай халуун орны цэцэрлэгт хүрээлэн Яалун паркаар бүхэл өдрийн турш аялна. (нэмэлт төлбөртэй: шилэн гүүр, 12 төрлийн экстрэм тоглоомууд болон уулнаас завьтай гулгаж буух боломжтой.) Хятадын цайны соёлтой танилцаж Кунг Фу цай амтлах болно.

Энэ өдөр мөн чөлөөт өдөр. Олон өдрийн дараалсан аяллуудтай өдрүүдийн дараа нэг өдөр амрах нь их зөв байдаг.

Өглөөний цайны дараа хурдны замаар 30 км аялж Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно.

Хүссэн зүйлээ хийх чөлөөт өдөр.

Тогтсон цагт буудлаа хүлээлгэж өгөөд Саняа хотын No.1 Outlet plaza орж shopping хийнэ. Дэлхийн миссийн 53,54,55,57,60,67 дахь удаагийн тэмцээнийг зохион явуулсан Beauty Crown Center дээр очиж дурсгалын зураг татуулах. 2138м cable car-аар зорчин Саняа хотын уул дээрх (Fenghuangling Sea Oath Mountain) гайхамшигт цогцолборт газрыг үзнэ. 23:30 цагт Саняа Финикс онгоцны буудал дээр ирэн бүртгэлээ хийлгэн 3:10 цагт Улаанбаатар чиглэлд шууд ниснэ.

Аяллын үнэ

Pheonix hotelSSAW Boutique Sheraton
Том хүн: 4,090,000₮3,490,000₮4,090,000₮
2-12 насны хүүхэд: (оргүй)3,890,000₮3,290,000₮3,890,000₮
0-2 нас: (оргүй) 450,000₮450,000₮450,000₮
Ганцаараа орох нэмэгдэл: 850,000₮700,000₮850,000₮
Ор нэмүүлэх төлбөр: 950,000₮950,000₮950,000₮

Жич: Аяллын хөтөлбөрт шууд нислэг болон хөтөч багтсан тул та ядарна, төөрнө гэсэн асуудалгүйгээр тав тухтай зорьсон газартаа хүрэх болно.

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • 5 одтой зочид буудлын далай руу харсан өрөө
  • Бүх өдрийн буфет өглөөний цай
    хөтөлбөртэй өдрүүдийн 2 өдрийн хоол, 4 оройн хоол, аяллын автобус
  • Үзэсгэлэнт Fenghuangling Sea Oath уулын байгалын цогцолборт газар
  • Усан онгоцны (Yacht) аялал
  • Саняа ойн хүрээлэн
  • Дэлхийд алдартай Дубайд салбартай Atlantis усан парк
  • Аварга загасны аж ахуй болон могойн фирмтэй танилцах
  • Сувд болон цайны дэлгүүрүүдээр зочлох
  • Нөхөрсөг орон нутгийн хөтөч
  • Нисэх буудлаас тосох үдэх үйлчилгээ
  • Аяллын даатгал.

Зочид буудал:

  • Саняа хот (5-н одтой Phoenix далайруу харсан тагттай)
  • Harman (5-н одтой) сонголтоор
  • Аяллын үнэнд багтаагүй зүйлс:
  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал

Мэдээлэл:

Fenghuangling Sea Oath Mountain Саняа хотын 1624 метрийн өндөрт Байгалийн цогцолборт газар болон далайн эргийг хослуулан харах боломжтой цорын ганц кабель кар буюу агаарын замаар явна. Мөн 1314 метр урт хайрын замаар уулыг тойрон алхаж 9999 мм өндөр хайр дурлал, гэр бүлийн бэлгэдэл болсон анхны болор сүмд орж үзнэ. Саняа ойн хүрээлэн: Энэхүү ойн цэцэрлэгт хүрээлэн нь том жижиг нийлсэн 10 гаруй уулсаас бүрдэх ба зүүн, баруун гэсэн 2 хэсэгт хуваагдана. Энд 1500 гаруй тропикийн бүсийн ургамлууд ургадаг ба 190 гаруй төрлийн зэрлэг амьтад амьдардаг. Мөн адил БНХАУ-ын аялал жуулчлалын 5А стандартыг хангасан цогцолбор газар юм. Мөн энд ой дээгүүр 30м өндөрт баригдсан 400м урт шилэн гүүр ч байдаг.
Атлантис усан парк:
Атлантис усан паркт бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Та уг усан паркаар аялснаар адал явдал, баяр хөөрөөр
бялхсан уур амьсгал дунд нэвтрэн орох болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар
байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин
Акул загасны аквариумын дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно.

Анхаарах зүйлс:

Хэрэв аяллын явцад давагдашгүй хүчин зүйлийн улмаас хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй болбол хөтөлбөрийн төлбөрийг буцаан олгож болно. Хэрэв аялагч нь өөрийн хүсэлтээр хөтөлбөрт хамрагдахаас татгалзах эсхүл эрүүл мэндийн болон бусад нөхцөл байдлын улмаас хугацаанаасаа өмнө буцах зэрэг тохиолдолд хөтөлбөр сольж өгөх, төлбөр буцаан олгох боломжгүй. Хэрэв аялагчийн эрүүл мэндийн нөхцөл байдал болон хоцрох гэх мэт бусад шалтгааны улмаас нислэгтээ амжиж суух боломжгүй болсон бол тухайн нөхцөл байдлаас үүдэх нэмэлт зардлыг аялагч өөрөө хариуцна. Зочид буудлын ачаалал хэт өндөр, засвар үйлчилгээ орсон гэх мэт нөхцөл байдлын үед буудлыг ижил зэрэглэлийн буудлаар сольж өгч болно. Аяллын группэд эрэгтэй, эмэгтэй хүн сондгойрох эсхүл ганцаараа 1 өрөөнд орохыг хүссэн бол нэмэлт төлбөр төлнө. Буудалд бүртгүүлэн орох хугацаа өдрийн 14:00 цаг, буудлын өрөө хүлээлгэн өгөх хугацаа өдрийн 12:00 цаг байна. Нислэгийн цаг орой таарсан бол аялагч нь өрөөгөө хугацаанд нь хүлээлгэн өгч ачаагаа ресейпшинд хадгалуулан, чөлөөт аялалдаа гарах боломжтой.

ӨмнөхХятадын аялал: ДАЛЯНЬ муж болон Номхон далайн БАЙДАХЭ эргийн шууд нислэгтэй аялал (8 өдөр)
ДараахьХятадын аялал: Улаан – Хад Бэйдахэ  хотын аялал