Аялаажав: Манай энэ удаагийн аялалын хөтөлбөрт Дорнын Хавай хэмээгдэх үзэсгэлэнт Хайнань арал, далай, торгон зөөлөн элс, наран шарлагын газар, дал мод, халуун орны амтат жимс, болор, сувдан эдлэлийн дэлгүүр, музей нутгийн уугуул оршин суугчид болох Ли, Миао үндэстнүүдийн тосгон, далайг тольдон буй 4 нүүрт аварга Будда бурхан зэрэг хүн, байгалийн бүтээсэн гайхамшигт үзмэрүүд багтсан байгаа. Хамгийн их үзмэртэй аялал. Мөн өмнөх шигээ тохилог зочид буудлууд, амт чанартай хоол хүнс, тав тухтай аялалын автобус, туршлагатай хөтчүүдээр үйлчлэх болно.

Аялалын чиглэл: Улаанбаатар – Эрээн – Хөх хот – Хайкоу – Санья – Хайкоу – Хөх хот – Эрээн – Улаанбаатар
Аяллын хуваарь: X/07, X/13, X/23, X/28, XI/02, XI/07, XI/12, XI/17, XI/22, XI/27, XII/02, XII/07, XII/12, XII/17, XII/22

Хугацаа: 10 өдөр / 9 шөнө

Аяллын хөтөлбөр 

Эхний өдөр. Улаанбаатар – Замын-Үүд

Аялагчид өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд цугларч, 16:50 цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн #276 галт тэргээр Замын-Үүд боомт руу явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

Хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
Зочид буудал: галт тэрэг

Удаах өдөр. Замын-Үүд – Эрээн – Хөх хот – Хайкоу хот

Аялагчид өглөө 7:20 минутад галт тэрэгнээс буугаад Замын-Үүдээс Эрээн орох автобусанд сууна. Хил гаалиар нэвтрэн Эрээн хотоос Хөх хот руу автобусаар явна (350км). Хөх хотын Цагаан Суварга онгоцны буудалд 17:00 – 19:00 цагт бүртгэлээ хийлгээд 20:05 цагт Хайнан арал руу хөөрнө. Шөнийн 01:20 цагт Хайнан арлын төв Хайкоу хотод газардана. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

Хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
Зочид буудал: Shengyi Holiday Villa Hotel

Өглөөний цайны дараагаа аялагчид 5А зэрэглэл бүхий wuzhizhou аралруу хөдлөнө . Оройн хоолоо идээд буудалдаа байрлан амрана. Аялал жуулчлалын гол бүс энэ арал дээр моторт завь унаж, далайн эрэгт амарч, далайн доогуур шумбах, далайн шүхэртээ хөөрөх зэрэг жуулчдад зориулсан олон төрлийн звэр үйлчилгээнүүдтэй.

Хоол: өглөөний цай, оройн хоол
Зочид буудал: Shengyi Holiday Villa Hotel

Өглөөний цайны дараа бид Атлантис усан паркт бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно. Орой нь зочид буудалдаа хүргүүлж амарна.

Хоол: өглөөний цай, оройн хоол
Зочид буудал: Shengyi Holiday Villa Hotel

Тавдугаар өдөр. Шилэн гүүр цэцэрлэгт хүрээлэн

Өглөөний цайны дараагаар Ялонг арлын Диваажин нэрт цэцэрлэгт хүрээлэнрүү,шилийн гүүр руу хөдлөнө /75км /. Уг цэцэрлэгт хүрээлэн нь Хайнань мужийн Санья хотын Жиян дүүрэгт байрладаг нийт 1506 га талбай бүхий далайн эрэг, амралтын газрын ойн цэцэрлэгт хүрээлэн юм. Тус цэцэрлэгт хүрээлэн нь Зүүн Парк, Баруун Парк гэсэн хоёр хэсэгт хуваагддаг бөгөөд том жижиг арав гаруй том жижиг хүрхрээ, 1500 гаруй төрлийн халуун орны ургамал, 190 гаруй зэрлэг ан амьтад, 210 шувуудын төрөл бүхий үзэсгэлэнт газарт юм.

Хоол: өглөөний цай, оройн хоол
Зочид буудал: Shengyi Holiday Villa Hotel

Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд Хөтчийн санал болгох үзвэр үйлчилгэнд хамрагдаж болно. Далайн эрэгтээ амрах боломжтой.

Хоол: өглөөний цай
Зочид буудал: Shengyi Holiday Villa Hotel

Долоодугаар өдөр. Санья хот – Хайкоу хот – Хөх хот

Өглөөний цайны дараа хурдны галт тэргээр 08:13 цаг хөдөлж 09:53цаг хайкоу хотод ирнэ , Хайкоу хотоос өдрийн 13:20-с Хөх хотын чиглэл-д ниснэ. Оройн хоолоо идээд Хөх хотод буудалдаа бууж амарна.

Хоол: Өглөөний цай, оройн хоол
Зочид буудал: Da Tian Hotel

Өглөөний цайны дараа бид Хөх хотоос Эрээн хот руу автобусаар явна. Ирээд буудалдаа бууж амарна.

Хоол: Өглөөний цай, оройн хоол
Зочид буудал: Хуалиан

Өнөөдөр аялагч нар автобусаар Замын-Үүд рүү гарах ба галт тэргэндээ сууж Улаанбаатар хотыг зорино.

Хоол: Өглөөний цай
Зочид буудал: галт тэрэг

Аравдугаар өдөр. Улаанбаатарт ирэх

Өглөө 09:20 цагт Улаанбатар хотын вокзал дээр ирэх ба дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

Аяллын үнэ

X, XI саруудXII, I сарууд
Том хүн2,890,000 төгрөг3,090,000 төгрөг
Хүүхэд (3-10 нас) оргүй2,590,000 төгрөг2,890,000 төгрөг
Нярай (2 нас хүртэл)690,000 төгрөг690,000 төгрөг

Аялалын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний купе тасалбар, Хөх хот – Хайко – Хөх хот нислэгийн зардлууд, 4-5 одтой зочид буудлын 2 ортой өрөө, агааржуулагчтай аяллын автобус, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аялалын ахлагч хөтөч орчуулагч, үзвэрүүдийн тасалбар

Аялалын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аялалын үйлчилгээ, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Хэрэв тухайн аялагч (Монгол улсын харьяат биш тохиолдолд гэх мэт) тухайн аялаж буй улсын виза авах тохиолдолд холбогдон гарах зардлууд. 

Анхаар: Онгоцны нислэгийн байдлаас шалтгаалан хөтөлбөрийн цагийн хуваарь өөрчлөгдөж болно. Долларын ханшны ихээхэн өөрчлөлт, улирлын байдлаас шалтгааж үнэ өөрчлөгдөж болно.  Хөтөлбөр дээрх цагууд тухайн орны цагийн бүсийн цагаар болно. Аялалын баг бүрдэж дууссаны дараа аялал эхлэх өдөр товлогдоно.

ӨмнөхХятадын аялал: ХАЙНАН арлын ХАЙКОУ хот руу шууд нисэх хөтөлбөртэй аялал (8 өдөр) Хүннү Эйр
ДараахьХятадын аялал: ХАЙНАН арлын 4 нислэгтэй аялал (8 өдөр) Эйр Чайна хуваарьт нислэг