Аялаажав: Улаанбаатар хотоос тавхан цаг Хүннү эйр компоний онгоцоор нисээд шууд Хайнан аралд бууна. Хайнан арлын Саня хот нь аялал жуулчлалын хот бөгөөд жуулчид энэ газарт л ирдэг. Хайнан арлын засаг захиргааны төв Хайкоу хотоор дамжиж яахгүй шууд Саня хотод онгоц буудаг тул давуу талтай. Мэдээж тав тухтай 5 одтой жуулчны буудалд бууна.

Аяллын чиглэл: Улаанбаатар – Саня -Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн Бямба гараг бүр

Аяллын хөтөлбөр

Эхний өдөр. Улаанбаатар – Саня

Аялагчид бямба гарагийн орой 22:10 цагийн нислэгээр Улаанбаатараас Саняа чиглэлд 5 цаг ниснэ. Саняа-д ирээд хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа хүргүүлж амарна.

зочид буудал: HOLIDAY INN *****

Удаах өдөр. Саня хотын аялал болон усан онгоцны аялал

Үдээс өмнө Хайнан арлын сувдны үйлдвэртэй танилцана. Өдрийн хоолны дараа Дэлхийн Миссийн 53, 54, 55, 57, 60, 67 дахь удаагийн тэмцээнийг зохион явуулсан “Beauty Crown Culture Center” ордоны дэргэд очиж дурсгалын зургаа татуулсаны дараа нь өдрийн хоолондоо орно. Өдрийн хоолны дараа бид далайн аяллаа эхэлнэ. Усан онгоцоор далайгаар аялж мөн усны хөгжилтэй тоглоомууд тоглож болно. Оройн зоогонд шарсан махны ресторанд үхэр, хонь, тахиа, гахай, нугас, загас гэх мэтийн төрөл бүрийн шарсан мах болон халуун орны шинэхэн жимс, олон төрлийн хүйтэн зууш, халуун хоолыг өөрийн хүссэнээрээ амтархан идэх боломжтой. Дараа нь зочид буудалдаа байрлан амарна.

Бид өнөөдөр Саняа хотын Аутлет дэлгүүр болох Брэнд дэлгүүрүүдээр орох ба та тэндээс хүссэн зүйлсээ хямд үнээр авах боломжтой юм. Үүний дараа бид Саняа хотын хамгийн өндөр цэг болох Зайсан толгой буюу 400 метрийн өндөрт гарч Саняа хотын үзэмжийг хамгийн өндөр цэг дээрээс харна. Оргил өөд агаарын дүүжингээр явах зуураа уул, далайн гайхамшигт зураглалийг тольдон харна.

Энэ өдөр та таавараа хүссэн зүйлээ хийн амрах боломжтой ба далайн эрэг дээр хүссэнээрэй байх боломжтой.

Өглөөний цайны дараа хурдны замаар 30 км аялж Атлантис усан паркад бүтэн өдрийг хөгжилтэй, зугаатай өнгөрүүлэх болно. Та уг усан паркаар аялснаар адал явдал, баяр хөөрөөр бялхсан уур амьгал дунд нэвтэрэн орох болно. Атлантис усан парк нь жилийн дөрвөн улиралд нээлттэй байдаг бөгөөд 8 давхар байшинтай тэнцэх өндөр эгц босоо усан гулгуураас чөлөөт уналтаар унаж, 72 км/ц-н хурдтайгаар мушгиралдсан хоолойгоор дамжин Акул загасны аквариумны дундуур урсан гарч, нарны дулаан илч, усны хүчит давалгаа, зүйрлэшгүй баяр хөөрийг мэдрэх болно.

Өглөөний цайны дараа Яалун булангийн халуун бүсийн ойн хүрээлэнгийн аялалаа хийх бөгөөд уг цэцэрлэгт хүрээлэн нь халуун орны модлог, навчит ургамлуудаас гадна биологи, газарзүй, одон орон судлалын олон төлийн нөөц баялагтай. Түүнчлэн хүний гараар бүтсэн 30 метрийн өндөрт байрладаг 400 метрийн урттай шилэн гүүрээр алхаж өөрийн айдсыг даван туулах сайхан мэдрэмжийг авах болно. Мөн аялагчид маань шилэн давцан дээрээс Яалун буланг бүтнээр нь тольдон харж байгалийн сайхныг мэдрэх болно. Мөн энэ өдөр Хайнаны алдарт Акулын тосны үйлдвэртэй танилцана.

Бид маргааш нь аяллаа дуусгаж нутаг буцах тул өнөөдөр худалдаа наймаа хийх өдөр.

Аялагчид Ням гарагийн үүрийн 04:10-с Дорнын Хавай Хайнан арлаар хийсэн мартагдашгүй аяллын дурсамжаа өвөртлөн Улаанбаатарын чиглэлд ниснэ. УБ-хотод 09:10-д бууна.

Аяллын үнэ

III IV сарIV V VI сар
Том хүн (12-оос дээш нас)2,990,000₮3,790,000₮
Хүүхэд оргүй2,290,000₮3,290,000₮
Өрөөнд ганцаар орох бол3,590,000₮4,190,000₮

Аяллын үнэд багтсан зүйлс:

  • УБ-Саняа 2 талын нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд
  • 5 одны зэрэглэлтэй зочид буудлын энгийн өрөөнд хоёулаа орох зардал
  • Хөтөлбөрт заагдсан хоолны зардал
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр, үйлчилгээний зардал
  • Монгол хэлтэй хөтчийн зардал
  • Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын хураамж

Аяллын үнэд багтаагүй зүйлс:

  • Чөлөөт өдрийн өдөр, оройн хоол
  • “Аяллын үнэд багтсан зүйлс”-ээс бусад зардал
  • Хувийн хэрэгцээний зардал
ӨмнөхХятадын аялал: ЭРЭЭН – ЖИНИНЬ аялал (6 өдөр)
ДараахьТайланд болон Вьетнамын аялал: НЭГ ЯВАЛТААР ХОЁР улсыг үзэх хөтөлбөртэй аялал (15 өдөр) МИАТ шууд нислэг