Нислэг: Аэро Монголиа чартер нислэг
Улирал: 2022
Аяллын чиглэл: Улаанбаатар – Ханой – Халонг Бэй – Данан – Ханой – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/7шөнө
Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн пүрэв гараг
Нислэгийн цаг мэдээлэл: асуух
Аяллын хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Ханой.
Бид таныг Чингис Хаан олон улсын онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд Аэро Монголиа компаний нислэгээр …. цагт хөөрч Ханой хотын Ной Бай (Noi Bai) олон улсын онгоцны буудалд …. цагт газардана. Хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
хоол: өдөр, орой
зочид буудал: 4 одтой зочид буудал
Удаах өдөр. Ханой хотын аялал. Ханой – Халон Бэй.
Өглөөний цайны дараа бид Улаанбаатар хотоос бараг 3 дахин урт түүхтэй бөгөөд 2010 онд нэг мянган жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн, Вьетнамчуудын улс төрийн төв байсаар ирсэн франц маягийн бутан хашлагатай зассан цэцэрлэг, эртний буддын сүм хийд, үзэсгэлэнтэй нуур цөөрөмтэй Ханой хоттой танилцсанаар аялал эхэлнэ. Өглөөний цайны дараа бид колончлолын үе, XV зуунаас улбаатай Хуучин Хорооллын (Old Quarter) будааны, торгоны, цаасны зэрэг нэртэй францын уран барилгын хэв шинжтэй байшин цэцэрлэг бүхий ч эсрэгээрээ Азийн түм түжигнэж бум бужигнасан нарийнхан сонин уур амьсгалтай гудамжуудаар энгийн Вьетнам хүмүүс хэрхэн амьдарч байгааг харж ойлгох, жинхэнэ гудамжны Вьетнам хоол идэх, хямд бараатай гудамны дэлгүүрүүдээр аялах, бусад сонирхолтой зүйлсийг үзэж соёл, танин мэдэхүйн ач холбогдолтой бэсрэг үдшийн дугуйт тэргэн аялал хийнэ. Дараа нь 1070 онд эзэн хаан Лу Нхан Тонг (Lý Nhân Tông) зарлигаар бариулсан Утга Зохиолын Сүм (Temple of Literature) буюу Вьетнамчуудыг оюунлаг (тө биш) ард түмэн гэдгийг нотлон харуулсан анхны их сургууль, буддын хийдийг үзэж сонирхоно. Дараа нь Францчуудыг буланд шахсан, эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, улсын эцэг Хо Ши Мин бунханаар зочилно. Чингис хаантай нас чацуу 1049 онд баригдсан Ганц Хөлт Суваргыг мөн харна. Дараа нь угсаатны музейг үзэж сонирхоод зочид буудалдаа ирж амарна. Оройн хоолны дараа бид Вьетнамын усан хүүхэлдэйн тоглолтыг үзээд зочид буудалдаа ирж амарна.
хоол: өглөө, өдөр, орой
зочид буудал: 4 одтой зочид буудал
Гутгаар өдөр. Халонг Бэй аялал
Өглөөний цайны дараа бид Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн “Бууж ирсэн лууны ус” хэмээн орчуулж болон Халонг (Halong) хэмээх геологийн, газарзүй геоморфологийн, цаг агаарын, соёлын содон тогтоц бүхий далайн булан уруу автобусаар явна. Дараа нь сүрдэм байгалийн тогтоцтой далайгаас цухуйсан 3000 гаруй шохойн чулуун цохио бүхий үзэсгэлэнт байгаль дундуур завиар зугаална. Дараа нь бид Тиэн Чунг (Thien Cung ) болон Дау Го (Dau Go) агуйнуудаар орж сонирхоно. Оройн хоолны дараа чөлөөт цаг үргэлжлэх ба та загасчлах эсвэл завьны баранд орж алжаал юугаа тайлж болно. Мөн амрах массаж хийлгэж болно.
хоол: өглөө, өдөр, орой
зочид буудал: 4 одтой зочид буудал
Дөтгөөр өдөр. Халонг Бэй – Ханой – Данан
Өглөөний цайны дараа бид Халон Бэйгээс Ханой хот руу буцна. Өдрийн цайны дараа бид Ханой хотоос Данан хот руу дотоодын нислэгээр ниснэ. Данан хотод ирээд зочид буудалдаа хүргүүлнэ. Үдээс хойш нь мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Май Кэ (My Khe beach) очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Далайн хоолны ресторанд оройн хоолоо иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, хуурсан далайн морь идэж загасны ясны шөл ууна. Үдэш нь Дананы хамгийн том захаар зочилж худалдаа наймаа хийж болно.
хоол: өглөө, өдөр, орой
зочид буудал: 4 одтой зочид буудал
Тавдугаар өдөр. Алтан гүүр, Сан Ворлд парк
1919 онд Францын колончлолын үе байгуулагдсан Bana hills уулын амралтын газар бол 2018 онд “TIME сэтгүүлийн дэлхийн заавал үзэх 100 газрын нэг”-ээр нэрлэгдэж байсан, гадаадын болоод дотоодын жуулчдын заавал очиж үзэх газрын нэг юм. Дэлхийн хагийн өндөр, хамгийн урт агаарын лифтээр явж халуун орны үзэсгэлэнт ой,. Мөн 2018 оны 6 сард нээгдсэн, 2 тэрбум доллараар бүтсэн, алдарт Golden bridge-ийг үзнэ. Гүүрийг 2 аварга том гар доороос нь түшин бэлэг болгон барьж байгаа мэтээр дүрсэлсэн бөгөөд байгалийн үзэсгэлэн, орчин үеийн өвөрмөц архитектур бүхий энэхүү гүүр нь ямар нэг үлгэрийн ертөнцөд, бурханы барь байгаа утсан дээгүүр алхаж яваа мэт мэдрэмжийг танд төрүүлэх болно. Мөн энд байх Франц тосгон бол аяллын мартагдашгүй зураг авхуулах гайхалтай газруудын нэг мөн.
хоол: өглөө, орой
зочид буудал: 4 одтой зочид буудал
Зургаадугаар өдөр. Данан – Хой Ан
Өглөөний цайны дараа бид ЮНИСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн эртний хот болох Хой Ан руу Данан хотоос явна. Хой Ан хотын эртний хот нь жуулчдын очих дуртай газар боловч хүн бүр мэддэггүй онцгой зүйлүүд байдаг. Та Эртний хотын нарийхан гудамжаар хагас өдрийн алхаж, Чуа Онгийн сүм, Чуулганы танхимыг тус тус үзнэ. Хой Ан нь гар урлал, бэлэг дурсгалын зүйл, торго материалаараа аялагчдын сонирхлыг татдаг худалдааны диваажин гэгддэг гэгддэг газруудаар аялна. Орой нь Данан хотод буцаж ирж амрана.
хоол: өглөө, өдөр, орой
зочид буудал: 4 одтой зочид буудал
Долоодугаар өдөр. Данан – Ханой. Худалдаа наймаа.
Данан дэхь дээрх хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж Ханой хотын зүг хөөрөн нисэх болно. Ханойд газардсаныхаа дараа бид зочид буудалдаа хүргүүлж амарна. Үдээс хойш шоппинг хийж өнгөрөөнө. Вьетнам бол шоппингийн диваажин.
хоол: өглөө
зочид буудал: 4 одтой зочид буудал
Наймдугаар өдөр. Ханой – Улаанбаатар.
Бид Ханой хотын олон улсын онгоцны буудалд хүргүүлж бүртгэлээ хийлгээд …. цагт Улаанбаатар хотыг зорин ниснэ. Чингис Хаан олон улсын онгоцны буудалд …. цагт газардана. Аялал өндөрлөнө.
хоол: өглөө
Аяллын үнэ:
том хүн: 4,890,000 төг
хүүхэд: 4,590,000 төг
Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Ханой – Улаанбаатар нислэгийн тийз, Ханой – Данан – Ханой нислэгийн тийз, 4 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс: Аялагч нарын хувийн хэрэгцээний зардлууд, хөтөлбөрт бичигдээгүй аяллын нэмэлт хөтөлбөрүүд, хоол хүнсний үйлчилгээ гэх мэт
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.