Нислэг: МИАТ хуваарьт нислэг
Улирал: 2025

Аяллын чиглэл: Улаанбаатар – Хо Ши Мин – Нячанг – Хо Ши Мин – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь:

Аяллын дугаарАяллын өдрүүдХугацааТом хүн
(12-оос дээш нас)
Хүүхэд тусдаа нэмэлт ортой
(5-11 нас)
Хүүхэд тусдаа оргүй
(2-4 нас)
112 сарын 13 – 12 сарын 208 өдөр4,190,000₮3,690,000₮3,290,000₮
212 сарын 20 – 12 сарын 278 өдөр4,190,000₮3,690,000₮3,290,000₮
312 сарын 27 – 1 сарын 038 өдөр5,190,000₮4,390,000₮3,890,000₮
41 сарын 03 – 1 сарын 108 өдөр4,990,000₮4,190,000₮3,790,000₮
51 сарын 10 – 1 сарын 178 өдөр4,990,000₮4,190,000₮3,790,000₮
61 сарын 17 – 1 сарын 248 өдөр4,990,000₮4,190,000₮3,790,000₮
71 сарын 21 – 1 сарын 288 өдөр4,990,000₮4,190,000₮3,790,000₮
81 сарын 31 – 2 сарын 078 өдөр4,990,000₮4,390,000₮3,990,000₮
92 сарын 07 – 2 сарын 148 өдөр4,190,000₮3,690,000₮3,290,000₮
102 сарын 14 – 2 сарын 218 өдөр4,190,000₮3,690,000₮3,290,000₮
112 сарын 21 – 2 сарын 288 өдөр4,190,000₮3,690,000₮3,290,000₮
122 сарын 28 – 3 сарын 078 өдөр4,190,000₮3,690,000₮3,290,000₮
133 сарын 07 – 3 сарын 148 өдөр4,190,000₮3,690,000₮3,290,000₮
  • Нярай хүүхэд: 800,000₮
  • Өрөөнд ганцаар орох бол: 650,000₮

Нислэгийн мэдээлэл:

Улаанбаатар – Хо Ши Мин: 11:55 – 17:25
Хо Ши Мин – Нячанг: Билет захиалгаас шалтгаалан цөг өөр өөр байна
Нячанг – Хо Ши Мин: Билет захиалгаас шалтгаалан цөг өөр өөр байна
Хо Ши Мин – Улаанбаатар: 18:25 – 01:40 + 1

Гэрэл зураг:

Бичлэг: Вьетнам улсын Ня Чанг хотын гуравдахь сайхан аялал бол Ян Бэй хүрхрээний аялал юм, Вьетнам улсын Ня Чанг хотын аяллаар далайн эргийн Сэйлинг клабт зад авна, Вьетнам улсын Нячанг (Nha Trang) хотын хоёрдахь гоё аялал бол Гурван арлын аялал юм, Вьетнам улсын Ня Чанг хотын Винпийрл тоглоомт хүрээлэнгийн нэг өдрийн аяллын хэсгээс, Вьетнам улсын Ня Чанг хотын Винпийрл тоглоомт хүрээлэнгийн дүүжин тээвэр

Эхний өдөр. Улаанбаатар – Хо Ши Мин

Бид таныг Чингис Хаан олон улсын онгоцны буудалд товлосон 0900 цагт хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 1155 цагт хөөрч Хо Ши Мин хотын Тан Со Нат (Tan Son Nhat) олон улсын онгоцны буудалд 1725 цагт газардана. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

Удаах өдөр. Хо Ши Мин – Нячанг

Өнөөдөр бид дотоодын нислэгээр Хо Ши Мин хотоос Нячанг хот руу ниснэ. Нячанг хотод газардаад зочид буудалдаа хүргүүлж амарна. Аялагчид нийтдээ 5 өдөр Вьетнам улсын Нячанг далайн эргийн 5 одтой Diamond Bay Hotel резортод байрлана.

Гутгаар өдөр. Нячанг хот. Винвондер парк
Өглөөний цайны дараа унаагаар На Транг хотын Винпирл ланд /Vinpearl land/ парк руу хүргүүлнэ. Энд ирээд кабел машинаар парк руу явна. Ингээд чөлөөт цаг. Та өөрийн хүслээр паркаар зугаалж, хүссэн тоглоомондоо сууж, өдрийг хөгжилтэй өнгөрөөх юм. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань далайн эрэгт сандал дээр тухлан амарч болно. Орой нь тогтсон цагт цуглан унаагаар зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.

Дөтгөөр өдөр. Гурван арлын аялал
Өнөөдөр бид далайн аялал хийнэ. Нячанг хотоос холгүй орших далай дунд байрлах 3 арлаар аялна. Бай Транх арлын Сан Хо булан хүртэл завиар явна. Энэ газар ногоон наргил мод бүхий өргөн наран шарлагын газартай болон өнгөлөг шүрэн хад, далайн төрөл зүйлтэй далайн үзэсгэлэнтэй булан юм. Энд та далайн спортын тоглоомуудад оролдож үзэж болно. Усанд шумбах, далайн алхалт, банана хөвөгч, шүхэр гэх мэт. Дараа нь загас агнуурын тосгон Кон Се Тре-д зочилж, өдрийн хоолоо иднэ. Дараа нь Хон Там аралд ирнэ. Энд ашигтай эрдэс малтмалын шаварт дэвтээсэн шавран эмчилгээ бүхий рашаан усанд санд сууж амрана. Орой нь завь таныг боомтонд хүргэж өгч автобусаар зочид буудалдаа ирнэ.

Тавдугаар өдөр. Нячанг хотын аялал.
Өнөөдөр бид Нячанг хотын аялалд явна. Францын колончлолын үед баригдсан чулуун сүм Лон Сон (Long Son Pogada) эхлээд үзнэ. Дараа нь бид Хон Чон хад (Hon Chong) үзэхээр явна. Олон янзын хэлбэртэй, бие биенээ овоолсон асар том чулуулгийн гоо үзэсгэлэнг та гайхах болно. Хон Чонг бол домогт аварга гарны ул мөр үлдсэн том хад бөгөөд Хон Во бол хүүхдээ өлгийдөж буй эмэгтэй шиг харагддаг өөр нэгэн хад юм. Өдрийн хоолны дараа бид Зүүн өмнөд Азийн хамгийн том агуулах, далайн судалгаа гэж тооцогддог Нха Транг Далай судлалын хүрээлэнг үзэж сонирхоно. Одоогоор Өмнөд Хятадын тэнгист 4000 гаруй далайн зүйлийн 20,000 гаруй сорьцыг хадгалж байна. Энд жуулчид аквариумд өсгөсөн олон төрлийн далайн амьтдыг үзэх боломжтой: акул, арслан загас, далайн хав, далайн яст мэлхий, чөтгөрийн загас, шүрэн, далайн анемон гэх мэт. Эцэст нь бид Францын эртний уран барилга бүхий Кау Да виллаг (Bao Dai Villa) үзнэ. Эзэн хаан Бао Дай, хатан Нам Фуонг нар амарч, үдэшлэг хийж, загасчилж амардаг газар байсан. Байшингууд нь европ хэв маягаар хийгдсэн бөгөөд хүрээлэн буй орчны байгалийн ландшафттай нийцдэг. Энд жуулчид хойд зүгийн Нха Транг хотыг бүхэлд нь эсвэл зүүн зүгийн өргөн уудам тайван далайг үзэх боломжтой.

Зургаадугаар өдөр. Чөлөөт өдөр.
Өнөөдөр чөлөөт өдөр ба шоппинг хийж эсвэл далайн эрэгт амарч өнгөрөөж болно.

Долоодугаар өдөр. Нячанг – Хо Ши Мин

Өглөөний цайны дараа бид Хо Ши Мин хот руу дотоодын нислэгээр буцна. Хо Ши Минд газардаад зочид буудалдаа хүргүүлнэ. Өнөөдөр та шоппинг хийж өдрийг өнгөрүүлж болно. Хо Ши Мин бол шоппингийн диваажин юм.

Наймдугаар өдөр. Нячанг – Улаанбаатар
Бид өглөөний цайны цагийн дараа чөлөөт цагтай байна. Учир нь манай буцах нислэг орой байгаа тул. Энэ үед та мөн шоппинг хийж болох юм. Эсвэл та Сайгоны үзэж амжаагүй үзмэрүүдээ үзэж болох юм. Орой нь бид олон олон улсын онгоцны буудалд 1600 цагт хүргүүлж бүртгэлээ хийлгээд 1825 цагт Улаанбаатар хотыг зорин ниснэ. Чингис Хаан олон улсын онгоцны буудалд 0140 цагт газардана. Аялал өндөрлөнө.

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Ня Чанг – Улаанбаатар нислэгийн тийз, Нячанг 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.

Аяллын үнэд ороогүй зүйлс: Аялагч нарын хувийн хэрэгцээний зардлууд, хөтөлбөрт бичигдээгүй аяллын нэмэлт хөтөлбөрүүд, хоол хүнсний үйлчилгээ гэх мэт

Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.

Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХБАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchin like, www.twitter.com/Ayalaajav follow, www.badarchin.mn –д имайлээ бүртгүүлэх.

ӨмнөхФу Куок арлын чөлөөт аялал (8 өдөр) Ханой хотоор дамжин явах хувилбар
ДараахьЭРЭЭН – ХӨХ ХОТ – ОРДОС аялал (8 өдөр)