Нислэг: МИАТ хуваарьт нислэг
Улирал: 2025

Аяллын чиглэл: Улаанбаатар – Хо Ши Мин – Фу Куок – Хо Ши Мин – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь:

Аяллын дугаарАяллын өдрүүдХугацааТом хүн
(12-оос дээш нас)
Хүүхэд тусдаа нэмэлт ортой
(5-11 нас)
Хүүхэд тусдаа оргүй
(2-4 нас)
112 сарын 10 – 12 сарын 178 өдөр3,900,0003,190,0002,790,000
212 сарын 20 – 12 сарын 278 өдөр3,900,0003,190,0002,790,000
312 сарын 27 – 1 сарын 038 өдөр4,650,0003,750,0003,360,000
41 сарын 03 – 1 сарын 108 өдөр4,650,0003,750,0003,360,000
51 сарын 10 – 1 сарын 178 өдөр4,650,0003,750,0003,360,000
61 сарын 17 – 1 сарын 248 өдөр4,650,0003,750,0003,360,000
71 сарын 21 – 1 сарын 288 өдөр4,650,0003,750,0003,360,000
81 сарын 31 – 2 сарын 078 өдөр4,650,0003,750,0003,700,000
92 сарын 07 – 2 сарын 148 өдөр3,900,0003,190,0002,790,000
102 сарын 14 – 2 сарын 218 өдөр3,900,0003,190,0002,790,000
112 сарын 21 – 2 сарын 288 өдөр3,900,0003,190,0002,790,000
122 сарын 28 – 3 сарын 078 өдөр3,900,0003,190,0002,790,000
133 сарын 07 – 3 сарын 148 өдөр3,900,0003,190,0002,790,000

Нярай: 700,000₮
Өрөөнд ганцаар орох бол: 1,200,000₮

Нислэгийн мэдээлэл:

Улаанбаатар – Хо Ши Мин: 11:55 – 17:25
Хо Ши Мин – Фу Куок: Билет захиалгаас шалтгаалан цөг өөр өөр байна
Фу Куок – Хо Ши Мин: Билет захиалгаас шалтгаалан цөг өөр өөр байна
Хо Ши Мин – Улаанбаатар: 18:25 – 01:40 + 1

Бичлэг: Вьетнам улсын Пу Куок арлаас эх Рач Гай боомт хот руу явж байгаа нь, Вьетнам улсын Пу Куок арлын өмнөд хэсэгт байдаг Хон Том арлын Сан Ворлд паркын далайн эрэг, Вьетнам улсын Пу Куок арлын дүүжин тээвэрлэгч, Вьетнам улсын Пу Куок арлын Суо Шан хүрхрээний аялал

Эхний өдөр. Улаанбаатар – Хо Ши Мин
Удаах өдөр. Хо Ши Мин – Фу Куок
Гутгаар өдөр. Фу Куок
Дөтгөөр өдөр. Фу Куок
Тавдугаар өдөр. Фу Куок
Зургаадугаар өдөр. Фу Куок – Хо Ши Мин
Долоодугаар өдөр. Хо Ши Мин
Наймдугаар өдөр. Хо Ши Мин – Улаанбаатар

Эхний өдөр. Улаанбаатар – Хо Ши Мин

Бид таныг Чингис Хаан олон улсын онгоцны буудалд товлосон 09:00 цагт хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 11:55 цагт хөөрч Хо Ши Мин хотын Тан Со Нат (Tan Son Nhat) олон улсын онгоцны буудалд 17:25 цагт газардана. Уг хот Вьетнамын бизнесийн төв ба олноо Сайгон хэмээн нэрлэгддэг. Мөн хамгийн нүд эрээлжилмээр хот гэгддэг. Гадны гийчэд, зочдыг татах хүчирхэг энергитэй энэ газар улсынхаа соёл, худалдаа арилжааны цөм болдог. Тийм ч учраас зайлшгүй зочлох газар, амтлах хоол, үзэх үзмэр олон бий. 5 одтой буудалдаа буугаад хүсвэл хөтөчтэй цаг товлож цуглан Хо Ши Мин хотын алдартай шөнийн гудамжруу явж болно.

Удаах өдөр. Хо Ши Мин – Фу Куок

Өнөөдөр бид дотоодын нислэгээр Хо Ши Мин хотоос Фу Куок арал руу ниснэ. Нислэг нэг цаг л үргэлжлэх тул цаг алдахгүй хурдан очно. Фу Куок аралд газардаад зочид буудалдаа хүргүүлж амарна. Аялагчид нийтдээ 5 өдөр Вьетнам улсын Фукуок арлын 5 одтой SOL by Meliá Phu Quoc резортод байрлана. Уг резорт нь далайн хувийн наран шарлагатай тул илүү тав тухтай ба гэр бүлд таатай байдаг. Та өнөөдөр далайн эрэгт амарч өнжиж болно.

3-5 өдөр. Чөлөөт өдрүүд

Тус арал дээр дэлхийн алдартай зугаа цэнгэлийн сүлжээ болох Vinwonder park байх бөгөөд усан парк, extreme park 100 гаруй төрлийн тоглоом гэх мэт гүйгээд ч амжихгүй олон зүйлс байна. Мөн зүүн өмнөд Азийн хамгийн том амьтны хүрээлэнд зочлож Африкийн сафариг санагдуулам гайхалтай зүйлсийг үзээрэй. Харин үдэш Grand world буюу Италийн алдарт усан дээрхи Венец хотыг санагдуулам газар зочлоорой. Энд үдэш бүр гэрлийн лазер шоу болно. Мэдээж казино орж азаа үзэхээ мартав аа.

хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: SOL by Meliá Phu Quoc *****

Зургаадугаар өдөр. Фу Куок – Хо Ши Мин

Өглөөний цайны дараа бид Хо Ши Мин хот руу дотоодын нислэгээр буцна. Хо Ши Минд газардаад зочид буудалдаа хүргүүлж амарч болно мөн аяллын хөтөчөөс зочилж болох газруудын хаяг болон мэдээллийг авч чөлөөт аялал хийж болно.

Долоодугаар өдөр. Фу Куок – Хо Ши Мин. Дэлгүүр хэсэх

Өнөөдөр та шоппинг хийж өдрийг өнгөрүүлж болно. Хо Ши Мин бол шоппингийн диваажин юм. Ben Thanh Market – хямд үнэтэй бараа жуулчдын очдог газар. Vincom Center – брэндийн бараанууд тансаг зэрэглэлийн их дэлгүүр. Sai Gon Square – дундаж давхаргын илүү очдог газар. Diamond Plaza – шинээр байгуулагдсан худалдааны төв гэх мэт. Түүнээс гадна манай орчуулагч хөтөч нар таны хүссэн бараатай газрыг нарийвчлан зааж өгөх болно.

Наймдугаар өдөр. Хо Ши Мин – Улаанбаатар

Бид өглөөний цайны цагийн дараа чөлөөт цагтай байна. Учир нь манай буцах нислэг орой байгаа тул. Энэ үед та мөн шоппинг хийж болох юм. Эсвэл та Сайгоны үзэж амжаагүй үзмэрүүдээ үзэж болох юм. Орой нь бид олон олон улсын онгоцны буудалд 16:00 цагт хүргүүлж бүртгэлээ хийлгээд 18:25 цагт Улаанбаатар хотыг зорин ниснэ. Чингис Хаан олон улсын онгоцны буудалд 01:40 цагт газардана. Ингээд бидний аз жаргалтай, дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

Аяллын үнэд орсон үйлчилгээнүүд:

  • Улаанбаатар – Хо Ши Мин – Улаанбаатар нислэгийн тийз
  • Хо Ши Мин – Фу Куок – Хо Ши Мин нислэгийн тийз
  • 5 одтой зочид буудал 2 ортой люкс өрөө
  • Нисэх буудлаас тосох хүргэж өгөх тээврийн үйлчилгээ
  • Өглөөний цай
  • Аяллын даатгал
  • Хөтөч орчуулагчийн үйлчилгээ

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Өдрийн хоол, оройн хоол
  • Арал дээрх нэмэлт аяллын хөтөлбөрүүд

Vinwonders & Safari

Энэхүү парк нь зүүн өмнөд Азийн хамгийн том цогцолбор парк бөгөөд дотроо зургаан дэд хэсэгт хуваагддаг 100 гаруй нэр төрлийн интертэймэнт үйл ажиллагааг зохион байгуулдаг.

1. Аврага том далайн амьтдын аквариум үзэх
2. Усан парк дээр хөгжилдөх
3. 20 гаруй нэр төрлийн дэлхий дээрх хамгийн адал явдалтай паркийн тоглоомууд дээр тоглох боломжтой
4. Vinpearl Safari амьтны хүрээлэнд та амьтдын үзүүлбэр үзэж, хамгийн өхөөрдөм амьтадтай зургаа татуулах, зэрлэг амьтдыг дэргэд нь очиж үзэх, хирсний төрөл, цагаан арслан, тахийн сүрэг, Энэтхэгийн хөх тогос болон Бингалийн бар зэрэг зөвхөн энэхүү амьтны хүрээлэнд байдаг хамгийн ховор амьтдыг үзэх боломжтой.

Казино

Та Фукуокд байрлах CORONA Казинод өөрийн хүссэн /автомат тоглоом, ширээний покер, рулет, бакарат гэх мэт/ тоглоомуудаас сонгон тоглож цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.

Далайн эргийн аялал

Үзэсгэлэнт Фукуокын арлаар каяака завьтай аялаж, шүрэн хадтай хэсгээр сноркел хийх болон гүний шумбалт хийж халуун орны төрөл бүрийн загаснууд харах боломжтой.

Арлын аялал

Сувдны ферм болон Sim Wine үйлдвэрт очиж үйлдвэрллийн үйл явц соёлтой танилцаж дотооддоо хийсэн дарс амтлах боломжтой. Ham Ninh загас агнуурын тосгонд очин өдөр тутмын амьдралтай нь танилцаж, Ho Quoc суварга, Кокосын шорон зэрэг түүхэн дурсгалт газруудаар аялах боломжтой.

Бусад

Орон нутгийн өмчит чинжүүний фермд зочилж чинжүү хэрхэн хурааж авах, агар модоор хүж үйлдвэрлэх үйл явцтай танилцах, зөгийн ферм дээр очиж амтат бал амтлах, Rach Vem далайн эрэг дээр очиж далайн од харангаа сэлж амрах зэрэг өвөрмөц аяллыг хийх боломжтой.

ӨмнөхВьетнамын аялал: Нячанг хотын чөлөөт аялал буюу нислэг + буудал багц (8, 15, 21 өдөр) чартер нислэг
ДараахьВьетнамын аялал: ХО ШИ МИН + ФУ КУОК буюу НЭГ явалтаар ХОЁР газарт аялах чөлөөт аялал (15 өдөр) МИАТ хуваарьт нислэг