Улирал: 2025

Аяллын чиглэл: Улаанбаатар – Замын-Үүд – Эрээн – Хөх хот – Ордос – Эрээн– Замын-Үүд – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь: Долоо хоногийн ПҮРЭВ гараг бүр

Галт тэрэгний цаг мэдээлэл: 

#276 галт тэрэг Улаанбаатар – Замын-Үүд: 16:50 – 07:20 (+1)
#277 галт тэрэг Замын-Үүд – Улаанбаатар: 18:05 – 09:20(+1)

Аяллын хөтөлбөр

Аялагчид өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд цугларч, 16:50 цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн #276 галт тэргээр Замын-Үүд боомт руу явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

Аялагчид өглөө 7:20 минутад галт тэрэгнээс буугаад Эрээн орох автобусанд сууна. Хил гаалиар нэвтрэн Эрээн хотын авто тээврийн товчоон дээр ирэх ба эндээс манай аяллын хөтөч тосч аван жуулчны автобусаар Хөх хот руу хөдөлнө. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

Өглөө цайгаа уугаад Хөх хотоос Ордос хотруу хөдлөнө. Ордост ирээд Чингисний онгон үзэж сонирхоно. Чингис хааны Онгон тайлаг тахилга үзнэ. Дараа нь Ордос хот дахь Усан парк -тай Ванжахуй буудалд байрлана. Энд усан парктай тул хүссэнээрээ тоглож наадан өдрийн өнгөрөөнө.

Бид энэ өдөр Камбашин шинэ хоттой танилцана. Дараа нь Ордос хотын аялал хийнэ. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

Тавдугаар өдөр. Ордос хот – Хөх хот

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Хөх хот руу хөдлөнө. Ойрлцоогоор 4 цаг явж хүрэх ба үүдээс хойш чөлөөт өдөр бөгөөд дэлгүүрээр зочлон эсвэл буудалдаа амран өөрсдийн хүссэнээр өдрийг өнгөрүүлнэ.

хоол: өглөөний цай, оройн хоол

Өнөөдөр Хөх хотоос автобусаар Эрээн хот руу буцна. Ирээд зочид буудалдаа буугаад чөлөөт цагтай. Аялагч нар өөрсдийн хувийн хэрэгцээний худалдаа наймаагаа хийх цаг гарна.

Долдугаар өдөр. Эрээн-Замын-Үүд

Товлосон цагтаа өрөөгөө хүлээлгэн өгөн автобусаар хил гааль нэвтрэн Замын-Үүдэд ирнэ. Галт тэргээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө.

Хоол: өглөөний цай

Наймдугаар өдөр. Улаанбаатарт ирэх

Өглөө 09:20 цагт Улаанбатар хотын вокзал дээр ирэх ба дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

Том хүн: 1,090,000 төг
Хүүхэд тусдаа оргүй ( 140см-с доош): 890,000 төг

Аяллын үнэд орсон зүйлс: 

  • Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний тасалбар
  • Хятад улс дахь бүх унаа, тээвэр
  • Ордос хотод усан парктай буудал, Хөх хот буудал, Эрээн хот буудалд тус бүр нэг хонох
  • Хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ
  • Аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ
  • Үзвэрүүдийн тасалбар
  • Аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Аялагчийн хувийн хэрэглээний зардлууд
  • Аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ
  • Хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө

Анхаарах

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
  • Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
  • Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
  • Өрөөнд ганцаараа орох бол нэмэлт 200 юань төлнө.     
  • Хятадын зарим мужын Засгийн газар ногоон байгаль орчныг хамгаалах үүднээс зочид буудлууд ариун цэвэрийн өрөөний 1 удаагийн хэрэглэлээр хангадаггүй тул аялагчид өөрсдөө авч явна. Мөн зөвхөн заасан цагт агааржуулагч халуун усаар хангадаг болно.

ӨмнөхВьетнамын аялал: ХО ШИ МИН – НЯЧАНГ (8 өдөр) МИАТ хуваарьт нислэг
ДараахьAbout Us