Дэлхийн хамгийн ууган угсаатнууд болох тэд ба бид олон мянган жилийн турш хувь заяны эрхээр сонгоогүй хөршүүд байж дайтаж, найрамдаж, харилцан ялж ялагдаж явсны ур мөр болох цус нулимсаар угаагдсан говийн их элсэн цөлийг эмжин сансрын ямар ч зургаас тодхон харагддаг Их Цагаан Хэрэм дэлхийн гайхамшигуудын нэгд нэрлэгдэн мянган жилүүдийг элээн байна. Зуун зуун жилүүдийн тэртээд энэ хэрэмний дэргэд юу болж байсан бол…
Аяллын үргэлжлэх хугацаа: 8 өдөр / 7 шөнө
Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн пүрэв гараг бүр
Хураангуй хөтөлбөр:
Өдөр | Хөтөлбөр | Хоолны үйлчилгээ | Зочид буудал |
1 өдөр | Улаанбаатар–Замын үүд | – | Галт тэрэг |
2 өдөр | Эрээн- Жинин хот | оройн хоол | Вотер ворлд |
3 өдөр | Жинин -Бээжин-Шувууны үүр, Усан шоо | өглөөний цай, оройн хоол | Зочид буудал |
4 өдөр | Бээжин-далайн аквариум-Амьтны хүрээлэн-TeamLab | өглөөний цай, оройн хоол | Зочид буудал |
5 өдөр | Бээжин-Юниверсал студи | өглөөний цай | Зочид буудал |
6 өдөр | Бээжин-Эрээн | өглөөний цай, оройн хоол | Зочид буудал |
7 өдөр | Эрээн-Замын үүд-Улаанбаатар | өглөөний цай | Галт тэрэг |
8 өдөр | Улаанбаатар |
Дэлгэрэнгүй хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Замын үүд
Улаанбаатарт 16:00 цагт галт тэрэгний буудалд цугларна. 16:40 цагт УБ-Замын үүд чиглэлийн галт тэргээр хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.
Удаахь өдөр. Эрээн – Жинин хот
Өглөө 07:15 Замын-Үүдэд очино. Хил гарах улс хоорондын автобусаар Эрээн хотод очоод Жининь хот руу автобусаар явна. Жининь хот нь 350 км бөгөөд ойролцоогоор 3.30 минут явж Жининь хотод ирнэ. Өвөр монголын хамгийн том 5-н одтой ‘Water World’ усан амралтын цогцолборт байрлана. 18:00-20:30 Оройн хоол /Буфет хоол/ хүссэн хоолоо сонгон, амттан, жимс, улаан дарс, пивоор үнэгүй үйлчилнэ. Та энэхүү ‘Water World 5*’ усан амралтын цогцолборт 33 төрлийн эмчилгээний халуун рашаан, саун /хуурай, чулуун/, бассейн, жакузи, цайны ёслолын өргөө, шатрын өрөө, кино театр /хүүхдийн, хосын, нийтийн/, бүх төрлийн массаж /төлбөртэй/. Мөн хүүхдүүдэд зориулсан усан тоглоомын төв зэргээр үйлчлүүлж алжаалаа тайлан амрах болно.
хоолны үйлчилгээ: оройн хоол
зочид буудал: Water World
Гутгаар өдөр. Жининь – Бээжин хот
Өглөөний цайны дараа Бээжин хотыг зорино. Бээжин хот руу зорчих бөгөөд орой Бээжин хотод ирж Зуны олимпийн XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн Шувууны үүр болон Усан шоо буюу Water cube цогцолборыг харж, энэ зууны шилдэг байгууламж, архитектурын гайхамшигийг мэдрэх болно. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амрах болно.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, оройн хоол
зочид буудал:
Дөтгөөр өдөр. Бээжин
Өглөө эртлэн дэлхийн хуурай газрын хамгийн том хэмээгдэх 3,5 сая литр давстай устай, орчин үеийн. техник технологийг нэвтрүүлсэн акравиум болох Бээжин аквариумд зочлон далай доогуур тунелээр аялаж усан доорх ертөнцийг харж далайн ёроол дахь шумбагчийн нүдээр харсантай адил мэдрэмжийг авна. Мөн далайн театрт далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно. Дараа нь араатны хаан арслан, анааш, эрээн тахь, тэмээн хяруул гэх мэт дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат,метр талбайг эзлэх амьтаны хүрээлэнгээр аялана. Үдээс хойш 14:00 цагт TeamLab Massless хэмээх газар очно. Нэрнээс нь харахад бид хил хязгааргүй “хил хязгааргүй нэг ертөнц” -ийг зорьж байгаа бөгөөд та өөрийнхөө бүтээлийг судалж байгаа мэт мэдрэх боломжтой. Үүний дараа томоохон худалдааны төвүүдээр худалдан авалт хийнэ.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, оройн хоол
зочид буудал:
Тавдугаар өдөр. Бээжин – Юнивэрсал студи
Өглөөний цайны дараа Холливуудын алдарт зугаа цэнгэлийн нэг болох нэгдсэн цогцолбор UNIVERSAL studio-д очин цагийг хөгжилтэй мартагдахын аргагүй дурсамжтай өнгөрөөх боломжтой.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал:
Зургаадугаар өдөр. Бээжин – Эрээн
Өглөөний цайны дараа Дэлхийн долоон гайхамшигийн нэг Цагаан хэрмээр аялаад, хурдны замаар Эрээн хотыг зорин хөдлөнө. Орой нь Эрээн хотод ирж, зочид буудалдаа байрлан амарна.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, оройн хоол
зочид буудал:
Долоодугаар өдөр. Эрээн – Замын-Үүд – Улаанбаатар
Өглөөний цайны дараа Эрээн хотын худалдааны төвөөр орох боломжтой бөгөөд 12 цагт буудалаа хүлээлгэн өгөөд Эрээн хотоос 2 улсын хил нэвтрэх автобусандаа суугаад Замын Үүдэд ирнэ. 18:05 цагт Замын Үүд – Улаанбаатар чиглэл хөдөлнө. Галт тэргэнд хононо.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
зочид буудал: галт тэрэгний купе
Наймдугаар өдөр. Улаанбаатар
09:20 цагт Улаанбаатарт хотод бууж Бээжин хотоор хөгжил хөөрөөр дүүрэн аяласан аялалаа өндөрлөнө.
Аяллын үнэ:
Том хүн: 1,690,000 төгрөг
Хүүхэд оргүй (3-12 нас): 1,290,000 төгрөг
Аяллын зардалд багтсан: Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний тийз /купе 4*одтой зочид буудлын зардал Юниверсал студи орох тасалбар, Аяллын турш үйлчлэх унааны зардал Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ болон Өглөө , өдөр, оройн хоол Хятад Монгол хэлтэй хөтөч орчуулагч Гадаад аяллын иж бүрэн даатгал
Аяллын зардалд багтаагүй: Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад зүйл үзэж сонирхох бол өөрөө мөнгөө төлнө. Хөтөч, жолоочийн гарын мөнгө
Аяллын үед анхаарах зүйлс:
- Гадаад пасспортны хугацаа 6 сараас дээш байх
- Хэрэв та хамаатан, садан төрлийн 18 нас хүрээгүй хүүхдийг авч явж байгаа бол садан төрлийн лавлагаа аав ээжийн зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулсан байх
- Та ямар нэгэн тогтмол уудаг эм, түүнчлэн артерын даралт ихсэх өвчтэй бол эмээ тогтмол биедээ авч явах хэрэгтэй.
- Аяллын анкетийг үнэн зөв бөглөсөн байх
- Аялалд гарахаас 7 өдрийн өмнө аяллын төлбөрийг 100% төлж барагдуулсан байх.
- Аялагчид тухайн компаний өмчид үлдэх албан ёсны зураг авалтанд оролцох.
- Хэрэв та цагаан хоолтон бол бидэнд урьдчилан мэдэгдэх хэрэгтэй.
- Аяллын үед их хэмжээгээр архи болон согтууруулах ундаа хэрэглэж бусад аялагчиддаа саад болохгүй байхыг анхааруулъя.
- Аяллын багаас салж ганцаар болон бүлгээр явж архи согтууруулах ундаа хэрэглэх , мөрийтэй тоглоом тоглох бусдад аюул учруулсан тохиолдолд бүх эрсдэлийг зохион байгуулагч тал хариуцахгүй болно.
- Аялагчид тухайн газрын шөнийн 23:00 цагаас хойш аяллын зохион байгуулагчид хэлэхгүйгээр ганц хоёроороо зочид буудлаас гарахыг хориглоно. Хэрэв гараад ямар нэгэн эрсдэл гарч хохирол,бэртэл гэмтэл учирсан тохиолдолд бид хариуцахгүй болохыг анхаарна уу
- Хэрэвээ бизнес ажил хэргийн шугамаар найз нөхөд түншүүдтэйгээ уулзахаар бол аялалын зохион байгуулагчид заавал мэдэгдэх хэрэгтэй.
- Аяллын хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээг үзэх тохиолдолд аялагч өөрийн зардлаар үзэхийг анхаарна уу
- Тухайн очих газрын цаг агаарын байдал мөн валютын ханшны хэлбэлзэлийн зөрүү, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн нөхцөл байдлаас харгалзан аяллын хөтөлбөр болон үнэд өөрчлөлт гарч болохыг анхаарна уу.
- Цаг агаарын нөхцөл байдал, нислэгийн цагийн өөрчлөлт, хил гаалийн асуудал гэх мэт биднээс шалтгаалаагүй давагдашгүй хүчин зүйлээс хамаарч хөтөлбөрт өөрчлөлт орох магадлалтай.
- Тухайн улсын ёс заншил, шашин шүтлэг, мэндчилгээний хэллэг болон бусад нөлөөлөхүйц хориглосон зүйлсийн талаар аяллын хөтөч болон аялагч өөрөө интернетийн орчноос бусад хэрэгслээр мэдээлэл олж авна уу
- Тухайн аялаж байгаа газрынхаа нөхцөл байдал, цаг агаар, газарзүйн байрлал, цагийн бүс, ёс заншил … зэргээс хамаараад аяллын хувцас болон аюулгүй байдлыг бүрэн хангасан байх.