Аялаажав: Эрхэм аялагч таныг урд хөршийн хамгийн ойрхон том хотууд болох Жининь хот болон Хөх хотуудаар автобустай тойрон аялалд урьж байна. Манай аялал Эрээн хот хүртэл галт тэргээр явах ба Эрээн хотоос аяллын автобусанд суун цаашаагаа аялах юм. Уг аялал 7 өдөр үргэлжлэнэ.
Тээвэр: Улаанбаатар – Замын-Үүд галт тэрэг болон Хятад улс дотор аяллын автобус
Улирал: 2024
Аяллын чиглэл: Улаанбаатар – Замын-Үүд – Эрээн – Жининь – Хөх хот – Эрээн– Замын-Үүд – Улаанбаатар
Аяллын хугацаа: 7 өдөр / 6 шөнө
Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн Мягмар гараг бүр
Галт тэрэгний цаг мэдээлэл:
#276 галт тэрэг Улаанбаатар – Замын-Үүд: 16:50 – 07:20 (+1)
#277 галт тэрэг Замын-Үүд – Улаанбаатар: 18:05 – 09:20(+1)
Аяллын хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Замын-Үүд
Аялагчид өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд цугларч, 16:50 цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн #276 галт тэргээр Замын-Үүд боомт руу явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.
Удаах өдөр. Замын-Үүд – Эрээн – Жининь
Аялагчид өглөө 7:20 минутад галт тэрэгнээс буугаад Эрээн орох автобусанд сууна. Эрээний авто вокзалаас аялагчидаа тосож аваад, 200метрийн цаана нэгдсэн байдлаар өдрийн хоол иднэ. (Аялагчид өөрсдийн төлбөрөөр ҮНЭ: 40юань /БУФЕТ ХООЛ/ уух зүйлс үнэгүй болно) Аялагчид бүрдээд өдрийн хоолоо идсэний дараа Эрээн- Жинин хотруу 350км буюу 4,5 цаг явж хүрнэ. Замдаа 2 удаа зогсоно. Жининь хотын халуун рашаан болох WATER WORLD хүрэлцэн ирсэнээр хүн бүр хувцасаа солиод, оройн хоолондоо орно. БУФЕТ хоол уух зүйлс бүгд үнэгүй (Ус, ундаа,пиво). оройн хоолны дараа чөлөөт цаг, 33-н төрлийн халуун рашаан, саун, дүш, жикутз, халуун чулуу, бассейн, гэх мэт зүйлүүд дээр чөлөөтэй орж, амралтын өрөөнд амрана. Буудлын өрөө 198юань улирлаас хамаарч өөрчлөгдөж болно.
Хоол: оройн хоол
Гутгаар өдөр. Жининь – Мини Аватар
Өглөөний цайгаа амралтын цогцолбортоо уугаад Жининь хотын цэцэрлэгт хүрээлэн болох Догшин барсын цэцэрлэг мөн олон улсын арьсан эдлэлийн дэлгүүр болох “Ван Да” их дэлгүүрээр зочлох тэндээсээ бидний аялалын гол үзмэрүүдийн нэг болох “Мини Аватар”-т очих ба усан паркаар зочилж тоглож наадан цагийг зугаатай өнгөрүүлэх болно.
Хоол: өглөөний цай, оройн хоол
Дөтгөөр өдөр: Мини Аватар
Өглөөний цайны дараа Мини Аватарын шилэн болон дүүжин гүүрээр явж айдсаа давж эд эсээ сэргээх болно. Бидний аялал цааш үргэлжлэн амьтны хүрээлэн үзнэ. Усан гулсуур болон дүүжин гүүр дээр тоглож болно (тусдаа үнэтэй). Оройн хоолны дараа буудалдаа амрана.
Хоол: өглөөний цай, оройн хоол
Тавдугаар өдөр. Мини Аватар – Эрээн
Өглөөний цайгаа буудалдаа уугаад Эрээн хотруу хөдлөнө (470км). Ойрлцоогоор 6 цаг явж хүрэх ба үүдээс хойш чөлөөт өдөр бөгөөд дэлгүүрээр зочлон эсвэл буудалдаа амран өөрсдийн хүссэнээр өдрийг өнгөрүүлнэ.
Хоол: өглөөний цай. оройн хоол
Зургаадугаар өдөр. Эрээн-Замын-Үүд
Товлосон цагтаа өрөөгөө хүлээлгэн өгөн автобусаар хил гааль нэвтрэн Замын-Үүдэд ирнэ. Галт тэргээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө.
Долоодугаар өдөр. Улаанбаатарт ирэх
Өглөө 09:20 цагт Улаанбатар хотын вокзал дээр ирэх ба дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.
Аяллын үнэ:
Том хүн: 990,000 төг
Хүүхэд тусдаа оргүй ( 2015-с хойш): 790,000 төг
Аяллын үнэд орсон зүйлс:
- Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний тасалбар
- Хятад улс дахь бүх унаа, тээвэр
- Жининь хотод 5 одтой зочид буудал, Мини аватар цогцолбор, Эрээн хот буудалд тус бүр хонох
- Хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ
- Аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ
- Үзвэрүүдийн тасалбар
- Аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэд ороогүй зүйлс:
- Аялагчийн хувийн хэрэглээний зардлууд
- Аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ
- Хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө
Анхаарах
- Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
- Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
- Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
- Өрөөнд ганцаараа орох бол нэмэлт 200 юань төлнө.
- Хятадын зарим мужын Засгийн газар ногоон байгаль орчныг хамгаалах үүднээс зочид буудлууд ариун цэвэрийн өрөөний 1 удаагийн хэрэглэлээр хангадаггүй тул аялагчид өөрсдөө авч явна. Мөн зөвхөн заасан цагт агааржуулагч халуун усаар хангадаг болно.