Тээвэр: Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэг болон Хятад улс дотор аяллын автобус
Улирал: 2025

Аяллын чиглэл: Улаанбаатар – Замын-Үүд – Хөх хот – Мини Аватар– Эрээн– Замын-Үүд – Улаанбаатар
Аяллын хугацаа: 7 өдөр / 6 шөнө

Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн ДАВАА,МЯГМАР, ПҮРЭВ, БЯМБА, НЯМ гараг бүр

Галт тэрэгний цаг мэдээлэл: 

#276 галт тэрэг Улаанбаатар – Замын-Үүд: 16:50 – 07:20 (+1)
#277 галт тэрэг Замын-Үүд – Улаанбаатар: 18:05 – 09:20(+1)

Аялагчид өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд цугларч, 16:50 цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн #276 галт тэргээр Замын-Үүд боомт руу явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

Аялагчид өглөө 7:20 минутад галт тэрэгнээс буугаад Эрээн орох автобусанд сууна. Эрээний авто вокзалаас аялагчидаа тосож аваад, Аялагчид бүрдээд өөрсөдийн сонголтоор өдрийн хоолоо идсэний дараа(Буфет хоол 1хүн 40юан) Жининь хотруу хөдөлнө (3-4 цаг). Жининьхотод ирээд Усны ертөнц амралтын цогцолбор газарт ирээд хүссэнээрээ халуун рашаанд орж усан санд сэлэн мини усан паркад тоглон амрах юм.

Өглөөний цайны дараа Жинин хотын үзэмжийг үзэж, Хөх хот руу үргэлжлүүлэн хөдөлж, Хөх хотод ирснийхээ дараа “Хөххотын зэрлэг амьтдын цэцэрлэгт хүрээлэн”-ээр зочиллоод оройн хоолндоо бид алдарт нимгэн гурилтай Өвөрмонгол бууз зооглоод Зочид буудалдаа орж амарна.

Хоол: өглөөний цай, оройн хоол

Өглөөний цайны дараа дараа Өвөр Монголын музей үзнэ.Дараа нь “Наобао” жуулчны хүрээлэнд очиж усан парк дээр тоглож хөгжилдөнө. Амралтын газарт төрөл бүрийн тоглоом байдаг бөгөөд хөгжилтэй байж, өдрийг аз жаргалтай өнгөрүүлээрэй.Үдээс хойш чөлөөт цаг, дэлгүүр хэсэх, бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.Бидний байрласан зочид буудал яг хотын төвд байдаг тул хаана ч очиход тохиромжтой.Мөн Шинхуа плаза болон газар доорх аквариумд зочилж болно.

Хоол: өглөөний цай, оройн хоол

Өглөөний цайгаа уусны дараа Чингисийн гудамжинд зогсоод гэрэл зураг авахуулж, Хөх хотын монгол хэв маягийн гудамжны үзэмжийг үзээд цааш Эрээнхот руугаа буцаж явна. (470км). Ойрлцоогоор 6 цаг явж хүрэх ба үүдээс хойш чөлөөт өдөр бөгөөд дэлгүүрээр зочлон эсвэл буудалдаа амран өөрсдийн хүссэнээр өдрийг өнгөрүүлнэ.

Товлосон цагтаа өрөөгөө хүлээлгэн өгөн автобусаар хил гааль нэвтрэн Замын-Үүдэд ирнэ. Галт тэргээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө.

Өглөө 09:20 цагт Улаанбатар хотын вокзал дээр ирэх ба дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

Том хүн: 890,000 төг
Хүүхэд тусдаа оргүй (120см-с доош): 690,000 төг

Аяллын үнэд орсон зүйлс: 

  • Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний тасалбар
  • Хятад улс дахь бүх унаа, тээвэр
  • Мини аватар цогцолбор, Хөх хот буудал, Эрээн хот буудалд тус бүр хонох
  • Хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ
  • Аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ
  • Үзвэрүүдийн тасалбар
  • Аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Аялагчийн хувийн хэрэглээний зардлууд
  • Аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ
  • Хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө

Анхаарах

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
  • Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
  • Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
  • Өрөөнд ганцаараа орох бол нэмэлт 200 юань төлнө.     
  • Хятадын зарим мужын Засгийн газар ногоон байгаль орчныг хамгаалах үүднээс зочид буудлууд ариун цэвэрийн өрөөний 1 удаагийн хэрэглэлээр хангадаггүй тул аялагчид өөрсдөө авч явна. Мөн зөвхөн заасан цагт агааржуулагч халуун усаар хангадаг болно.
ӨмнөхХятадын аялал: МАНЖУУР хотын аялал (4 өдөр) Хүннү Эйр хуваарьт нислэг
ДараахьХятадын аялал: ЭРЭЭН – ЖИНИНЬ – БЭЙДАХЭЙ НОМХОН ДАЛАЙН аялал (8 өдөр)