Тээвэр: Улаанбаатар – Замын-Үүд галт тэрэг болон Хятад улс дотор аяллын автобус
Улирал: 2024

Аяллын чиглэл: Улаанбаатар – Замын-Үүд – Эрээн – Жининь – Хөх хот – Ордос – Жининь – Эрээн– Замын-Үүд – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Аяллын хуваарь: Долоо хоног ПҮРЭВ гараг бүр

Галт тэрэгний цаг мэдээлэл: 

#276 галт тэрэг Улаанбаатар – Замын-Үүд: 16:50 – 07:20 (+1)
#277 галт тэрэг Замын-Үүд – Улаанбаатар: 18:05 – 09:20(+1)

Аялагчид өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотын төмөр замын өртөөнд цугларч, 16:50 цагт Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн #276 галт тэргээр Замын-Үүд боомт руу явна. Энэ шөнө галт тэргэнд хононо.

Аялагчид өглөө 7:20 минутад галт тэрэгнээс буугаад Эрээн орох автобусанд сууна. Хил гаалиар нэвтрэн Эрээн хотын авто тээврийн товчоон дээр ирэх ба эндээс манай аяллын хөтөч тосч аван жуулчны автобусаар Жининь хотруу хөдөлнө. Энэ өдөр өдрийн хоолоо өөрсдөө авч идэх бөгөөд ойролцоогоор 4 цаг яваад зорьсон газраа ирнэ. Бид Жининь хотын 5 одтой, амралт сувлилын цогцолбор болох “Water World”-д байрлах тухлана. Уг цогцолбор нь газрын гүнээс гардаг эртний Манжын хаадууд ордог байсан дотор эрхтэн ядаргаанд сайн 33 төрлийн халуун рашаан, саунтай, кино театр, бассейн, хүүхдийн усан парк, тоглоомын төв, жакузе зэргээр үйлчлүүлэх боломжтой бөгөөд орой хоол буфет ресторанд иднэ. Орой нь нийтийн тухтай өрөөнд амрах ба хэрэв тусдаа өрөөнд орох бол урьдчилан захиалах хэрэгтэй.

Хоол: оройн хоол

Өглөөний цайгаа амралтын цогцолбортоо уугаад Жининь хотын цэцэрлэгт хүрээлэн болох Догшин барсын цэцэрлэг мөн олон улсын арьсан эдлэлийн дэлгүүр болох “Ван Да” их дэлгүүрээр зочлох тэндээсээ бидний аялалын гол үзмэрүүдийн нэг болох “Мини Аватар”-т очих ба шилэн болон дүүжин гүүрээр явж айдсаа давж эд эсээ сэргээх болно. Бидний аялал цааш үргэлжлэн амьтны хүрээлэн үзэх ба усан парк тоглох болно. Оройн хоолны дараа чөлөөт цаг бөгөөд галын наадам хийнэ.

Хоол: өглөөний цай, оройн хоол

Өглөө цайгаа уугаад Мини Аватар цогцолбороос Ордосруу хөдлөх ба тэнд Ванжахуй буудалд буух ба усан парктай тул хүссэнээрээ тоглож наадан өдрийн өнгөрөөнө.

Хоол: өглөөний цай, оройн хоол

Энэ өдөр Чингисын онгон үзэж сонирхоно. Бид энэ өдөр Камбаши шинэ хоттой танилцана. Дараа нь Хөх хотруу хөдөлх ба тэнд ӨвөрМонголын үндэсний музей үзэн мөн шоппинг хийх болно. Оройн хоолны дараа чөлөөт цаг байна.

Хоол: өглөөний цай, оройн хоол

Зургаадугаар өдөр. Эрээн хот

Өглөөний цайгаа буудалдаа уугаад Эрээн хотруу хөдлөнө (470км). Ойрлцоогоор 6 цаг явж хүрэх ба үүдээс хойш чөлөөт өдөр бөгөөд дэлгүүрээр зочлон эсвэл буудалдаа амран өөрсдийн хүссэнээр өдрийг өнгөрүүлнэ.

Хоол: өглөөний цай, оройн хоол

Долдугаар өдөр. Эрээн-Замын-Үүд

Товлосон цагтаа өрөөгөө хүлээлгэн өгөн автобусаар хил гааль нэвтрэн Замын-Үүдэд ирнэ. Галт тэргээр Улаанбаатар хотын зүг хөдөлнө.

Хоол: өглөөний цай

Наймдугаар өдөр. Улаанбаатарт ирэх

Өглөө 09:20 цагт Улаанбатар хотын вокзал дээр ирэх ба дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө.

Том хүн: 1,090,000 төг
Хүүхэд тусдаа оргүй ( 140см-с доош): 690,000 төг

Аяллын үнэд орсон зүйлс: 

  • Улаанбаатар – Замын-Үүд – Улаанбаатар галт тэрэгний тасалбар
  • Хятад улс дахь бүх унаа, тээвэр
  • Жининь хотод 5 одтой зочид буудал-1 хонох, Мини аватар цогцолбор, Ордос хотод усан парктай буудал, Хөх хот буудал, Эрээн хот буудалд тус бүр нэг хонох
  • Хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ
  • Аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ
  • Үзвэрүүдийн тасалбар
  • Аяллын иж бүрэн даатгал

Аяллын үнэд ороогүй зүйлс:

  • Аялагчийн хувийн хэрэглээний зардлууд
  • Аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ
  • Хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө

Анхаарах

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
  • Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
  • Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
  • Өрөөнд ганцаараа орох бол нэмэлт 200 юань төлнө.     
  • Хятадын зарим мужын Засгийн газар ногоон байгаль орчныг хамгаалах үүднээс зочид буудлууд ариун цэвэрийн өрөөний 1 удаагийн хэрэглэлээр хангадаггүй тул аялагчид өөрсдөө авч явна. Мөн зөвхөн заасан цагт агааржуулагч халуун усаар хангадаг болно.
ӨмнөхТайланд болон Вьетнамын аялал: НЭГ ЯВАЛТААР ХОЁР улсыг үзэх хөтөлбөртэй аялал (15 өдөр) МИАТ шууд нислэг
ДараахьҮндсэн тээш болон гар тээшинд авч явж болох болохгүй эд зүйлс