Нислэг: Солонгосын авиа компаниудаар явах
Улирал: 2023
Аяллын чиглэл: Улаанбаатар – Инчион – Куала Лумпур – Лангкави – Куала Лумпур – Анталья – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/7шөнө
Аяллын хуваарь: биднээс асуугаарай
Нислэгийн цаг мэдээлэл: биднээс асуугаарай
Эхний өдөр. Улаанбаатар – Инчион – Куала Лумпур
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд …. компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Инчион нисэх онгоцны буудал руу зална. Таны түр саатах зогсоол Инчионы нисэх буудал үйлчилгээний чанар тав тухын үзүүлэлтээрээ 5 одтой дэлхийн шилдэг 3 –ын нэг юм. Төрөл бүрийн татаргүй барааны дэлгүүрүүд, интернэт кафе, WiFi, усанд орох зэрэг үнэгүй үйлчилгээнүүд, газар газрын хоол ундтай энэ газар дараагийн нислэг хүртэл та уйдахгүй. Өдрийн хоолны дараа дараагийн нислэгээр Малайзи улсыг зорино. Куала Лумпурын онгоцны буудал KLIA2-д газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
Хоол: орой
Зочид буудал:
Удаах өдөр. Куала Лумпур. Хотын аялал
Үдээс хойш бид хотын аялал хийнэ. Алдарт Петронис цамхагийн дор зургаа авахуулна. Хятад хорооллын захаар аялж үзнэ. Мөн Куала Лампурын хамгийн эртний зах төв захаар орж үзнэ. Малайз улс бол хоолоороо алдартай. Олон үндэстний өөр өөр төрөл бүрийн хямд үнэтэй арааны шүлс асгарам хоолнуудыг зөвхөн та энд идэх боломжтой. Эдгээрийн дараа бид хотын захад байх Бату агуйн цогцолборыг очиж үзнэ.
Хоол: өглөө, өдөр, орой
Зочид буудал:
Гутгаар өдөр. Куала Лумпур – Лангкави. Сенан далайн эрэгт амрах
Өглөөний цайны дараа Куала Лампур хотоос Лангкави арал руу …. цагт хурдны галт тэргээр явна. Лангкави аралд …. цагт ирнэ. Дараа мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэгт очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Далайн хоолны ресторанд оройн хоолоо иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, хуурсан далайн морь идэж загасны ясны шөл ууна. Үдэш нь Лангкавигийн хамгийн том захаар зочилно худалдаа наймаа хийж болно.
Хоол: өглөө, өдөр, орой
Зочид буудал:
Дөтгөөр өдөр. Лангкави. Даяан Бунтан далайн хүрээлэнгийн аялал
Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан арлууд бүхий үзэсгэлэнт жижиг арлуудаар далайн хүрээлэн рүү завиар аялна. Шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн сонин тогтоцтой арлуудаар дээр амьдрах сармагчны вант улсыг үзнэ. Дараа нь бид уг арлын оройд байх цэвэр устай нуурыг үзнэ. Тэнд та усанд сэлж завиар зугаалж болно. Үүний дараа бид усны бүргэдүүдийг байгальд нь харна. Түүний дараа бид үзэсгэлэнтэй гол шиг нарийн далайн эрэгт очиж амарна. Орой нь зочид буудалдаа хүргүүлж амарна.
Хоол: өглөө, өдөр, орой
Зочид буудал:
Тавдугаар өдөр. Лангкави. Килим далайн хүрээлэнгийн аялал
Өглөөний цайны дараа бид Килим далайн хүрээлэн рүү явна. Эхдээд бид матрын агуйгаар зочилно. Дараа нь бид сарьсан багваахайн агуйгаар зочилж байгальдаа багаа сарьсан багваахайнуудыг харна. Түүний дараа бид усэн дээрх мангровын ой дундуур аялна. Дараа нь завиар голыг сүлжин явж далайн загаснуудыг үзнэ. Мөн загас үржүүлгийн газруудаар очиж танилцана. Та загас худалдаж авч шаруулж идэж болно. Дараа нь далайн эрэгт амарч байгаад зочид буудалдаа буцаж ирнэ.
Хоол: өглөө, өдөр, орой
Зочид буудал:
Зургаадугаар өдөр. Лангкави – Куала Лумпур. Шоппинг.
Өглөөний цайны дараа бид Куала Лумпур хот руу ниснэ. Зочид буудалдаа хүргүүлсний дараа чөлөөт цаг. Та өнөөдөр худалдааны төвүүд, их дэлгүүр молл, захуудаар явж худалдаа наймаа хийж болно.
Хоол: өглөө, өдөр
Зочид буудал:
Долоодугаар өдөр. Куала Лумпур – Инчион.
Орой нь бид КЛИА 2 нисэх буудалд хүргүүлж хил гарна.Улаанбаатар хотын зүг шөнийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална.
Хоол: өглөө, өдөр
Зочид буудал:
Наймдугаар өдөр. Инчион – Улаанбаатар
Өглөө Инчионд газардаад дараагийн нислэг хүртэл та чөлөөтэй. Дараагийн нислэгээр Улаанбаатар хотод газардаж урт аяныхаа дөрөөг мулталж амар сайхандаа жаргана.
Аяллын үнэ:
Том хүн (12-оос дээш нас): 5,860,000 төг
Хүүхэд (02-12 нас): 4,990,000 төг
Аяллын үнэнд орсон зүйлс: Улаанбаатар – Инчион – Куала Лумпур – Лангкави – Куала Лумпур – Инчион – Улаанбаатар онгоцны билет, Куала Лумпурт 4 одтой зочид буудал, Лангкавид 5 одтой зочид буудал, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын автобус, аяллын хөтөч, аяллын даатгал
Аяллын үнэнд ороогүй зүйлс: Аялагч нарын хувийн хэрэгцээний зардлууд, нэмэлт аяллууд гэх мэт.