Аялаажав: Ня Чанг бол Вьетнамын хамгийн сайн далайн эргийн амралтын газар бөгөөд элсэн чихэртэй цагаан элсэн наран шарлагын газар нь далдуу модоор бүрхэгдэж, Зүүн Хятадын тэнгисийн дэргэд байрладаг. Энэхүү амралтын хот нь наран шарлагын газар, ард түмний найрсаг зангаараа алдартай. Энэ хот нь бүтэн арван жилийн зайд наран шарлагын газраар хүрээлэгдсэн бөгөөд жилийн турш ус нь дулаан байдаг. Далайн эрэг дээрх ресторан, баар, кафены дагуух шөнийн амьдрал бол шумбах, шумбах нь маш сайн зүйл юм. Өнөөдөр Нячанг нь бүх Вьетнамын шилдэг наран шарлагын газруудын нэг юм. Нячанг хэд хэдэн алдартай арлуудтай; Хамгийн алдартай нь Хон Тре, Хон Ен, Хон Руа юм. Тиймээс усан онгоцоор аялж, далд оргилуудыг судалж, болор тунгалаг усанд сэлж зогсох жижиг тусгаарлагдсан арлуудыг олж мэдээрэй.
Нислэг: МИАТ чартер нислэг
Улирал: 2024 – 2025
Аяллын чиглэл: Улаанбаатар – Нячанг – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 – 21 өдөр гэсэн сонголттой
Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн ням гараг бүр
Гэрэл зураг:
Бичлэг: Вьетнам улсын Ня Чанг хотын гуравдахь сайхан аялал бол Ян Бэй хүрхрээний аялал юм, Вьетнам улсын Ня Чанг хотын аяллаар далайн эргийн Сэйлинг клабт зад авна, Вьетнам улсын Нячанг (Nha Trang) хотын хоёрдахь гоё аялал бол Гурван арлын аялал юм, Вьетнам улсын Ня Чанг хотын Винпийрл тоглоомт хүрээлэнгийн нэг өдрийн аяллын хэсгээс, Вьетнам улсын Ня Чанг хотын Винпийрл тоглоомт хүрээлэнгийн дүүжин тээвэр
Аяллын хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Нячанг
Бид таныг Чингис Хаан олон улсын онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 07:00 цагт хөөрч Нячанг хотын олон улсын онгоцны буудалд 13:40 цагт газардана. Хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
зочид буудал: Сонголтоор
Удаах өдрүүд. Нячанг хот
Аялагчид далайн эрэг дээр байрлах доорх ресортуудын аль нэгт байрлан амарч, хүсвэл манай компаний зүгээс санал болгож буй хөтөлбөрүүдээс (нэмэлт төлбөртэй) сонгон арал дээрээ аялах боломжтой. Буудлын үнэнд өглөөний буффет цай орсон.
Наймдугаар өдөр. Нячанг – Улаанбаатар
Бид өглөөний цайны цагийн дараа чөлөөт цагтай байна. Учир нь манай буцах нислэг орой байгаа тул. Энэ үед та мөн шоппинг хийж болох юм. Эсвэл та Сайгоны үзэж амжаагүй үзмэрүүдээ үзэж болох юм. Орой нь бид олон олон улсын онгоцны буудалд 1600 цагт хүргүүлж бүртгэлээ хийлгээд 1825 цагт Улаанбаатар хотыг зорин ниснэ. Чингис Хаан олон улсын онгоцны буудалд 0140 цагт газардана. Аялал өндөрлөнө.
Аяллын үнэ болон зочид буудлуудын сонголтууд
8 өдөр.
15 өдөр.
21 хоног.
Аяллын үнэд орсон үйлчилгээнүүд:
- Улаанбаатар – Нячанг – Улаанбаатар нислэгийн тийз
- Сонгосон хугацаанд байрлах резорт
- Нисэх буудлаас тосох хүргэж өгөх тээврийн үйлчилгээ
- Буффет өглөөний цай
- Аяллын даатгал
- Хөтөч орчуулагчийн туслалцаа үйлчилгээ
Аяллын үнэд ороогүй зүйлс:
- Өдрийн хоол, оройн хоол
- Арал дээрх нэмэлт аяллын хөтөлбөрүүд
Нячанг хотод юу хийж болох вэ?
Энэхүү хотын эрэг маш алдартай цагаан элстэй, далайн тогтуун байдаг. Алдартай олон эртний туурь байдгаас гадна, өнөө цагийн шилдэг бүтээн байгуулалт болох дүүжин гүүр болон Виндпирлпаркыг үзэж болно.
Энэхүү парк нь зүүн өмнөд Азидаа томдоо орох бөгөөд маш урт Cable car буюу агаарын дүүжин гүүрээр явж очдог онцлогтой бөгөөд дотроо зургаан дэд хэсэгт хуваагддаг 100 гаруй нэр төрлийн интертэймэнт үйл ажиллагааг зохион байгуулдаг.
1. Аврага том далайн амьтдын аквариум үзэх
2. Усан парк дээр хөгжилдөх
3. 20 гаруй нэр төрлийн дэлхий дээрх хамгийн адал явдалтай паркийн тоглоомууд дээр тоглох боломжтой
Казино
Та Фукуокд байрлах CORONA Казинод өөрийн хүссэн /автомат тоглоом, ширээний покер, рулет, бакарат гэх мэт/ тоглоомуудаас сонгон тоглож цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.
Далайн эргийн аялал
Үзэсгэлэнт арлуудаар явж каяака завьтай аялаж, шүрэн хадтай хэсгээр сноркел хийх болон гүний шумбалт хийж халуун орны төрөл бүрийн загаснууд харах боломжтой.
Арлын аялал
Сувдны ферм болон загасны аж ахуйгаар зочлох, нутгийн кофе амтлах, вьетнам массаж, шавар рашаан сувилал зэрэг хийх үзэх зүйлс маш их юм.