Аяллын хуваарь: ЛХАГВА, БЯМБА гариг бүр

Эхний өдөр. Улаанбаатар – Ордос

Бид Хүннү Эйр компаний MR895 нислэгээр 09:30 цагт хөөрч Ордост 11:10 цагт газардана. Ордос хотноо аяллын хөтөч тосож авна. Дараа нь Чингис хааны онгон үзхээр явна. Орой зочид буудалдаа ирж амарна.

Удаах өдөр. Ордос — Санья(KN5869 16:40—20:30)

Өглөөний цайны дараа чөлөөт цагтай ба үдээс хойш онгоцондоо суун Хайнан мужын Бө-Оо нисэх онгоцны буудал руу нисэж онгоцны буудалд буусны дараа Саньяа хот руу 1 цаг 30 минут орчим автобусаар явж хүрнэ. Дараа нь буудалдаа бууж амарна.

Гутгаар өдөр. Далайн аялал

Өглөөний цайны дараа Номхон далайд завиар аялах ба уг аялал 3 цаг орчим үргэлжлэнэ. Аялагч далайд тоглож болох шүхрээр нисэх, усны мото машин гэх мэт тоглоом хувийн зардлаар тоглох боломжтой. Дараа нь нисдэг тэргэнд сууна /бонус/. Хөтөлбөр дуусаад буудалдаа ирнэ.

Дөтгөөр өдөр. Атлантис усан парк

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Атлантис усан паркт өдрийг өнгрөөнө.  Оройн хоолоо идсэний дараа Шөнийн Саняг үзэж Cable cab-аар Феникс цэцэрлэгт хүрээлэн өөд гарч зугаална. 

Тавдугаар өдөр. Чөлөөт өдөр

Энэ өдөр чөлөөт өдөр. Та Саняд өөрийн үзэж, харахыг хүссэн зүйлсээ хөтөчөөс тусламж аван нэмэлт төлбөрийг төлөн өөрийн хүссэн хөтөлбөрөөр аялаж болно.

Зургаадугаар өдөр. Чөлөөт өдөр.

Энэ өдөр чөлөөт өдөр. Та Саняд өөрийн үзэж, харахыг хүссэн зүйлсээ хөтөчөөс тусламж аван нэмэлт төлбөрийг төлөн өөрийн хүссэн хөтөлбөрөөр аялаж болно.

Долоодугаар өдөр: Санья —Ордос (KN5870 17:20—20:45)

Өглөөний цайны дараа чөлөөт цаг үргэлжлэнэ. Үдээс хойш Бө-Оо Нисэх буудлаас Ордос хотруу руу ниснэ. Орой 20:45-д Ордос хотод ирэн оройн хоол идсэний дараа буудалдаа орон амарна.

Наймдугаар өдөр. Ордос – Улаанбаатар(MR896 12:10 — 13:50)

Өглөөний цай уусны дараа онгоцны буудал уруу хөдлөнө. Онгоцондоо суун 13:50-д Улаанбаатарт бууснаар бидний аялал өндөрлөнө.

Том хүн: 3,290,000 ₮
Хүүхэд: 2,790,000 ₮
Нярай (0-24 сар): 500,000 ₮

ӨмнөхКамбожийн аялал: Хошимин болон Камбож аялал (8 өдөр 7 шөнө)
ДараахьТайландын түүх