Аялаажав: За тэгэхээр ийм шүү. 2010 оноос бид Пүкет явж эхэлсэн. Пүкет бол Тайланд улсын хамгийн их аялал жуулчлал хөгжсөн арал юм. Андаманы сувд гэгддэг газар. Ер нь тус улсын хамгийн том арал. За энэ арал руу монголчууд маань нилээд явцгаасан. Хөвөн зөөлөн элсэн эрэг, дал модод, үзэсгэлэнтэй жижиг арлууд болон түүний сонирхолтой аяллууд уг арлыг халуун орны диваажин болгосон. Дээр нь Тайчуудын гайхалтай үйлчилгээ, сайн зочид буудлууд гэх мэт нэгдээд уг арлыг аялал жуулчлалын нэгэн шилдэг зорих газар болгожээ. МИАТ компаний шууд нислэгээр 6 цаг нисээд л бууна. Визгүй. Ер нь л жаргалын газар даа.
Нислэг: МИАТ компани хуваарьт нислэг
Улирал: 2025
Чиглэл: Улаанбаатар – Пүкет – Улаанбаатар
Хугацаа: 8 өдөр / 7 шөнө
Хуваарь ба үнэ:
Хөтөлбөргүй аялал авах бол том хүний 700,000 төгрөг, хүүхдийн 600,000 төгрөг хүснэгтийн үнээс хасагдана.
Аяллын код | Аяллын өдрүүд | Хугацаа | Зочид буудал | Том хүн (12-оос дээш нас) | Хүүхэд тусдаа нэмэлт ортой | Хүүхэд тусдаа оргүй |
---|---|---|---|---|---|---|
1 | 12 сарын 12 – 12 сарын 19 | 8 өдөр | The Nature Phuket ***** | 5,590,000₮ | 4,390,000₮ | 3,790,000₮ |
2 | 12 сарын 19 – 12 сарын 26 | 8 өдөр | Baumanburi Hotel Patong **** | 5,390,000₮ | 4,390,000₮ | 3,790,000₮ |
3 | 1 сарын 02 – 1 сарын 09 | 8 өдөр | Baumanburi Hotel Patong **** | 5,390,000₮ | 4,390,000₮ | 3,790,000₮ |
4 | 1 сарын 09 – 1 сарын 16 | 8 өдөр | The Nature Phuket ***** | 5,890,000₮ | 4,390,000₮ | 3,790,000₮ |
5 | 1 сарын 12 – 1 сарын 19 | 8 өдөр | The Nature Phuket ***** | 5,690,000₮ | 4,490,000₮ | 3,990,000₮ |
6 | 1 сарын 16 – 1 сарын 23 | 8 өдөр | The Nature Phuket ***** | 5,590,000₮ | 4,390,000₮ | 3,790,000₮ |
7 | 1 сарын 21 – 1 сарын 28 | 8 өдөр | The Nature Phuket ***** | 5,790,000₮ | 4,490,000₮ | 3,990,000₮ |
8 | 1 сарын 23 – 1 сарын 30 | 8 өдөр | Patong Resort Hotel **** | 5,490,000₮ | 4,390,000₮ | 3,790,000₮ |
9 | 1 сарын 30 – 2 сарын 06 | 8 өдөр | Baumanburi Hotel Patong **** | 5,390,000₮ | 4,390,000₮ | 3,790,000₮ |
10 | 2 сарын 06 – 2 сарын 13 | 8 өдөр | The Nature Phuket ***** | 4,990,000₮ | 3,890,000₮ | 3,290,000₮ |
11 | 2 сарын 13 – 2 сарын 20 | 8 өдөр | The Nature Phuket ***** | 4,990,000₮ | 3,890,000₮ | 3,290,000₮ |
12 | 2 сарын 16 – 2 сарын 23 | 8 өдөр | The Nature Phuket ***** | 4,990,000₮ | 3,890,000₮ | 3,290,000₮ |
13 | 2 сарын 20 – 2 сарын 27 | 8 өдөр | Patong Resort Hotel **** | 4,790,000₮ | 3,890,000₮ | 3,190,000₮ |
14 | 2 сарын 23 – 3 сарын 02 | 8 өдөр | The Nature Phuket ***** | 4,990,000₮ | 3,890,000₮ | 3,290,000₮ |
15 | 3 сарын 02 – 3 сарын 09 | 8 өдөр | Patong Resort Hotel **** | 4,790,000₮ | 3,890,000₮ | 3,190,000₮ |
Hярай хүүхэд (2 ой хүрээгүй): 400,000₮
Өрөөнд ганцаар орох тохиолдолд: 1,400,000₮
Нислэгийн цаг мэдээлэл:
Улаанбаатар – Пүкет: 10:10 – 16:15
Пүкет – Улаанбаатар: 17:45 – 01:35 + 1
Facebook гэрэл зураг: Пүкет
Youtube бичлэгүүд: Далай дээр шүхрээр явах, Тай гудамжны хоол, Чоа Прая мөрнөөр завиар аялах, Пан На далайн хүрээлэн рүү явж байгаа нь, Пан На далайн хүрээлэнд, Сарьсан багваахайн агуйд, Жеймс Бонд аралд ирлээ, Жеймс Бонд арал, Пан На далайн хүрээлэнгийн арлуудын хооронд усан онгоцоор явсаар, Пан На далайн хүрээлэнд, Пан На далайн хүрээлэнд /2-р хэсэг/, Пан На далайн хүрээлэнгээс буцаж байгаа нь, Пи Пи арал руу явж байгаа нь, Пи Пи аралд
Аяллын хөтөлбөр
Эхний өдөр. Улаанбаатар – Пүкет
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 10:40 цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Пүкет арлын нисэх онгоцны буудал руу зална. Пүкетийн олон улсын нисэх онгоцны буудалд 16:45 цагт газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
хоолны үйлчилгээ: оройн хоол
Удаах өдөр. Пүкет арал. Пан На далайн хүрээлэнгийн аялал
Өглөөний цайны дараа байгалийн сонин тогтоцоороо алдартай, далайн уснаас эгц дээш цухуйсан шохойн чулуун хадан хясаан 42 арлууд бүхий үзэсгэлэнт Пан На (Phang Nga Bay) далайнхүрээлэн рүү давхар, уламжлалт усан онгоцоор аялна. Арлаас арал руу очиж үзэх зүйлсийн эхэнд Холливудын алдарт цуврал Жэймс Бондын Алтан буутай хүн (Man with the golden gun) киноны зураг авалтын нэг хэсгийг гүйцэтгэсэн Жеймс Бонд арал (James Bond island) -г үзнэ. Дараагийн аралд 2 хүний хөнгөн сэлүүрт завиар шохойн чулуу далайн усанд идэгдэж үүссэн, сарьсан багваахайнуудын харанхуй агуйгаар аялна. Өдрийн хоолоо давхар усан онгоц дээрээ идээд далай доорх уулсын орой гэмээр байгалийн сонин тогтоц бүхий хадан хөндийнүүдийн доогуур мөнөөх хөнгөн завиар шүлжиж заримдаа завин дээрээ хэвтэж нүүрээрээ хадтай харьцаж гардаг сүүлийн арлаар аялна. Пүкет рүү буцаж ирээд зочид буудалдаа хүргүүлж амарна.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол
Гутгаар өдөр. Пүкет арал. Чөлөөт өдөр
Өнөөдөр чөлөөт өдөр. Та өөрийн хүссэн тааваараа далайн эрэгт амарч болно. Мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэг Патонг (Patong beach) очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
Дөтгөөр өдөр. Пүкет арал. Пи Пи арлын далайн аялал
Далайн эргийн ёроолын амьдралыг сонирхож ажигладаг спортыг снорклин (Snorkeling) гэдэг бөгөөд голдуу тропикийн халуун орнуудын, тунгалаг бүлээн уст далайн арлуудаар өргөн тархсан байдаг. Пи Пи хэмээх Энэтхэгийн далайн өчүүхэн арал замаг, загас, шүрээр баян, тунгалагаас тунгалаг устай учраас снорклинчуудын хувьд алдартай болжээ. Өглөөний цайны дараа Лианорда Ди Каприо тоглосон Далайн Эрэг (Beach) кинонд дүрээ үлдээсэн Пи Пи арал (Phi Phi island) руу далайн гаталга онгоцоор явна. Тэнд очоод баримтат кинон дээр гардаг шиг өнгө өнгийн загас, жараахайг таны хөлийг сүлжин сэлэлдэхийг харж тэдэнтэй хамт шумбалтын нүдний шил, амьсгалын гуурстайгаар сэлж далайн ёроолын амьдралыг харж болно. Өдрийн хоолоо тус арал дээр идээд далайн эрэгт Пүкет рүү буцах хүртлээ далайн эрэгт цагаан элсэн дээр амарна.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол
Тавдугаар өдөр. Пүкет арал. Чөлөөт өдөр
Өнөөдөр чөлөөт өдөр ба шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол шоппингийн диваажин. Бид Жансилон худалдааны төвөөр зочилно. Хүсвэл аялагч нар Пүкет арлын бусад үзмэр үйлчилгээнүүдээр өөрийн сонголтоор үйлчлүүлж болно.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
Зургаадугаар өдөр. Пүкет арал. Заантай аялал, эрдэнэсийн төв, зөгийн аж ахуй
Өглөөний цайны дараа бид заан унах аялалд явна. Бид заан уналагын зориулалтын төвд очих ба хос хосоороо заан унаж үзнэ. Дараа нь бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч болно. Тайландын зөгийн аж ахуйгаар зочилж дэлхийн хамгийн бяцхан зөгийг харж зөгийн балан бүтээгдэхүүнүүдээс худалдан авч болно. Орой нь зочид буудалдаа хүргүүлж амарна.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол
Долоодугаар өдөр. Андаман усан парк
Өнөөдөр Пүкет арлын захад байрлах Андаман усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Андаманда Пүкет бол хуучин хотын ойролцоох асар том, шинэ усан парк бөгөөд Патонг далайн эргээс ирэхдээ Кату даваагаар давж ирдэг. Энэхүү асар парк нь 100,000 м2 талбайг хамардаг. 25 үзвэрийн газрууд, түүний дотор олон гайхалтай усан гулгуур, 10,000 м.кв талбайтай хиймэл долгионтой усан бассайн, зүүн өмнөд Азийн хамгийн урт буюу 550 м урт хиймэл голтой.
хоолны үйлчилгээ: өглөөний цай, өдрийн хоол
Наймдугаар өдөр. Пүкет – Улаанбаатар
Үдээс хойш нь бид Пүкет арлын нисэх буудалд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг шөнийн 18:00 цагт хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Улаанбаатар хотод дараагийн өдрийн 01:50 цагт онгоц газардаж аялал өндөрлөнө.
хоолны үйлчилгээ: өглөөний цай
Аяллын үнэ:
Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Пүкет – Улаанбаатар нислэгийн тийз, Пүкетэд 4-5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар
Аяллын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.
Анхаарах:
- Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Дагаад алхаад байхад л болчихно шүү дээ.
- Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр. Долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ барагтай бол өөрчлөгддөггүй л дээ.
- Нэг өрөөнд 1 л нэмэлт ор тавих боломжтой ба 3-аас олон гишүүнтэй гэр бүл нэмэлт өрөө авах магадлалтай. Учир явдлыг Аялаажаваасаа асуугаарай.