Аялаажав: За тэгэхээр ийм шүү. Пүкет бол Тайланд улсын хамгийн том арал юм. Энэтхэгийн далайн Андаманы тэнгисийн энэ арал цемент мэт нарийн ширхэгтэй цагаан элстэй эргүүд, өндөр дал модод, бүлээн устай далайн ус, сонирхолтой үзмэрүүдтэй жижиг арлууд зэргээрээ хүн амьтны сэтгэлийг татдаг. Дээр нь хөдөлмөрч Тай ард түмний бүтээн байгуулсан гоё тансаг зочид буудлууд, гарамгай үйлчилгээ нэмэгдээд жуулчин гийчдыг соронзон мэт татдаг. МИАТ компаний нислэг 6 цаг үргэлжлэх ба визгүй. Манай товчооны зүгээс онгоцны билетийг нь аваад өгнө. Буудлыг нь таны төсөвт тохируулаад захиад өгнө. Буухад чинь онгоцны буудлаас тосоод өгнө. Газар дээр нь болон онлайнаар зөвлөөд өгнө. Тэгээд өөрсдөө сайхан амарчдаг тийм л чөлөөт аялал юм.

Нислэг: МИАТ компани хуваарьт нислэг
Улирал: 2024 – 2025

Аяллын чиглэл: Улаанбаатар – Пүкет – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/7шөнө

Аяллын хуваарь: 

Аяллын кодАяллын өдрүүдХугацааЗочид буудалТом хүн
(12-оос дээш нас)
Хүүхэд тусдаа нэмэлт ортойХүүхэд тусдаа оргүй
112 сарын 12 – 12 сарын 198 өдөрThe Nature Phuket *****4,990,000₮3,790,000₮3,190,000₮
212 сарын 19 – 12 сарын 268 өдөрBaumanburi Hotel Patong ****4,690,000₮3,790,000₮3,190,000₮
31 сарын 02 – 1 сарын 098 өдөрBaumanburi Hotel Patong ****4,690,000₮3,790,000₮3,190,000₮
41 сарын 09 – 1 сарын 168 өдөрThe Nature Phuket *****5,190,000₮3,790,000₮3,190,000₮
51 сарын 12 – 1 сарын 198 өдөрThe Nature Phuket *****4,990,000₮3,890,000₮3,490,000₮
61 сарын 16 – 1 сарын 238 өдөрThe Nature Phuket *****4,990,000₮3,790,000₮3,190,000₮
71 сарын 21 – 1 сарын 288 өдөрThe Nature Phuket *****5,090,000₮3,890,000₮3,490,000₮
81 сарын 23 – 1 сарын 308 өдөрPatong Resort Hotel ****4,790,000₮3,790,000₮3,190,000₮
91 сарын 30 – 2 сарын 068 өдөрBaumanburi Hotel Patong ****4,690,000₮3,790,000₮3,190,000₮
102 сарын 06 – 2 сарын 138 өдөрThe Nature Phuket *****4,290,000₮3,290,000₮2,790,000₮
112 сарын 13 – 2 сарын 208 өдөрThe Nature Phuket *****4,290,000₮3,290,000₮2,790,000₮
122 сарын 16 – 2 сарын 238 өдөрThe Nature Phuket *****4,290,000₮3,290,000₮2,790,000₮
132 сарын 20 – 2 сарын 278 өдөрPatong Resort Hotel ****4,090,000₮3,190,000₮2,690,000₮
142 сарын 23 – 3 сарын 028 өдөрThe Nature Phuket *****4,290,000₮3,290,000₮2,790,000₮
153 сарын 02 – 3 сарын 098 өдөрPatong Resort Hotel ****4,090,000₮3,190,000₮2,690,000₮

Hярай хүүхэд (2 ой хүрээгүй): 400,000₮
Өрөөнд ганцаар орох тохиолдолд: 1,400,000₮

Нислэгийн цаг мэдээлэл: 

Улаанбаатар – Пүкет: 10:10 – 16:15
Пүкет – Улаанбаатар: 17:45 – 01:35 + 1

Facebook гэрэл зураг: Пукет
Youtube бичлэгүүд: Далай дээр шүхрээр явахТай гудамжны хоолЧоа Прая мөрнөөр завиар аялахПан На далайн хүрээлэн рүү явж байгаа ньПан На далайн хүрээлэндСарьсан багваахайн агуйдЖеймс Бонд аралд ирлээЖеймс Бонд аралПан На далайн хүрээлэнгийн арлуудын хооронд усан онгоцоор явсаарПан На далайн хүрээлэндПан На далайн хүрээлэнд /2-р хэсэг/Пан На далайн хүрээлэнгээс буцаж байгаа ньПи Пи арал руу явж байгаа ньПи Пи аралд

Эхний өдөр. Улаанбаатар – Пүкет

Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр 10:40 цагт хөөрч мөнгөн хөлгийн жолоог Пүкет арлын олон улсын нисэх онгоцны буудал руу зална. Пүкетийн олон улсын нисэх онгоцны буудалд 16:45 цагт газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлнэ.

Удаах өдөр – Долоодугаар өдөр. Чөлөөт өдрүүд

Эдгээр өдрүүд нь чөлөөт өдөр юм. Таньд дараахь байдлаар аялал амралтаа төлөвлөхийг санал болгож байна. Манай товчооны зүгээс бүгдийг сайхан зөвлөөд хэлээд өгнө. Маш амархан.

Удаах өдөр: Далайн эрэгт амрах
Гутгаар өдөр: Пан На далайн хүрээлэнгийн аялалд явах
Дөтгөөр өдөр: Далайн эрэгт амрах
Тавдугаар өдөр: Пи Пи далайн хүрээлэнгийн аялалд явах
Зургаадугаар өдөр: Заан унах, Пүкет арлын өөр аяллуудад явах
Долоодугаар өдөр: Шоппинг хийх

Наймдугаар өдөр. Пүкет – Улаанбаатар

Үдээс хойш нь бид Пүкет арлын нисэх буудалд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг шөнийн 18:00 цагт хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална. Улаанбаатар хотод дараагийн өдрийн 01:50 цагт онгоц газардаж аялал өндөрлөнө.

Аяллын үнэ

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Пүкет – Улаанбаатар нислэгийн тийз, Пүкетэд 4-5 одтой зочид буудлын люкс өрөө, Пүкетийн нисэх буудлаас тосож авах гаргаж өгөх тээврийн үйлчилгээ, өглөөний цай, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, аяллын даатгал

Аяллын үнэд ороогүй зүйлс: Өдөр, оройн хоол, Пүкетийн аяллын хөтөлбөр, утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ,  хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө.

Анхаарах:

  • Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Дагаад алхаад байхад л болчихно шүү дээ.
  • Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр. Долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ барагтай бол өөрчлөгддөггүй л дээ.
  • Нэг өрөөнд 1 л нэмэлт ор тавих боломжтой ба 3-аас олон гишүүнтэй гэр бүл нэмэлт өрөө авах магадлалтай. Учир явдлыг Аялаажаваасаа асуугаарай.
ӨмнөхМалайзын аялал: ЭНЭТХЭГИЙН ХЯЗГААРГҮЙ ДАЛАЙН ХАЯНД. Куала Лумпур – Лангкави (8 өдөр) Солонгосоор дамжин явах
ДараахьВьетнамын аялал: ХО ШИ МИН – ФУ КУОК (14 өдөр)