Сингапурын Улсын Амралтын Аялал
2011-2012 Улирал
8өдөр/7шөнө
– Хэрвээ та зөвхөн хямд үнийг хайж байгаа бол энэ хөтөлбөр маань таны сонголт биш
– Гэхдээ энэ хөтөлбөрт Сингагийн хамгийн өөдтэй өнгөтэй бүхэн орсон байгаа
Бидний энэ аялалыг гол онцлог нь бид энэхүү аялалаа өөрсдөө хийхэд оршино. Аялагч та группын бусад аялагчтай нэгэн гэр бүл шиг хамтдаа аялах юм. Бид метро, автобус, агаарын дүүжин тээвэрлэгч зэргээр аялна. Хамгийн чухал нь бусад шиг хямд үнэгүй зүйлээр аялалаа дүүргэхийг хүссэнгүй. Учир нь Синга-д очсон хүн заавал үздэг амьдралд нэг удаа л тохиолддог зүйлс гэж байдаг ба бид энэ бүхнийг зардал хайрласангүй сорчлон түүсэн юм. За ингээд манай аялалд анхаарлаа хандуулна уу.
Аялалын чиглэл: Улаанбаатар – Инчион – Сингапур – Инчион – Улаанбаатар
Хугацаа: 8өдөр/7шөнө
Аялалын бүрэлдэхүүн: хамгийн багадаа 15 аялагч + 1 аялалын ахлагч
Үнэ: 1450 ам.доллар/хүний
13-14 насны хүүхэд – 4% хөнгөлөлт
6-12 насны хүүхэд (тусдаа ортой) – 20% хөнгөлөлт
4-5 насны хүүхэд (тусдаа оргүй) – 25% хөнгөлөлт
2 (нас хүрсэн)-3 насны хүүхэд – Зөвхөн онгоцны билетны үнийг төлнө.
2 нас хүрээгүй нярай хүүхэд – Зөвхөн онгоцны билетны хураамж төлнө.
ЭХНИЙ ӨДӨР. УЛААНБААТАР – ИНЧИОН.
Бид таныг Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудалд хүлээж байна. Аялалын баг 15:30 цагт нисэх онгоцны буудалд цугларч нэгдсэн журмаар бүртгэлээ хийлгэнэ. Ингээд нийслэл Улаанбаатараасаа 17:30 цагт Кореан Эйр компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог зална. Аялагч таны эхний түр саатан зогсох зогсоол Сөүл хотын нисэх онгоцны буудал Инчионд 21:35 цагт газардана. Зочид буудалдаа амарна.
УДААХ ӨДӨР. ИНЧИОН – СИНГАПУР.
Өнөөдөр Солонгосын хамгийн том олон улсын нисэх онгоцны буудалтай сайтар танилцаж болно. Өдрийн хоолны дараа дахин онгоцондоо сууж Сингапур улсыг зорин ниснэ. Бид Сингапурын онгоцны буудал Чанги (Changi) газардана. Дараа нь бид зочид буудалдаа хүргүүлж амарна.
ГУТГААР ӨДӨР. СИНГАПУР /Кларк Ку, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Орчард зам, Бяцхан Энэтхэг, Бөөний худалдааны зах, Ку завь, Хятад хороолол/
Өглөөний цайгаа уусны дараа бид:
Кларк Ку (Clarke Quay) – Зүсэн зүйлийн хоолны газар, вино бар, интертаймент үзүүлбэрүүд. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн (Botanic Gardens) – 3000 зүйлийн ургамал бүхий амьд музей. Орчард зам (Orchard Road) – Сингагийн хамгийн алдартай худалдааны гудам. Бяцхан Энэтхэг (Little India) – Энэтхэг хороолол, Бөөний худалдааны зах (Wholesale Market) – Олон жилийн өмнө Хулгайч Зах хэмээн нэрлэгдэж байсан ба ер бусын бараатай зах. Ку завь (Boat Quay) – Сингапур голын дагуу оршдог, үзэсгэлэнтэй худалдаа, хоолны газрууд. Өдрийн урт аялалын дараа амрахад хамгийн тохиромжтой газар. Хятад хороолол (Chinatown) – шилжин ирж суурьшсан хятад иргэдийн хороолол. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
ДӨТГӨӨР ӨДӨР. СИНГАПУР /Сингапурын нисгэгч, Парламентийн ордон, Дээд шүүхийн ордон, Элетрон барааны худалдааны төв, Мустапа/
Өглөөний цайгаа уусны дараа бид Сингапурын нисгэгч хэмээн нэрлэгддэг 165 м өндөр алсын харагч дээр сууна. Дараа нь Парламентийн ордон, Дээд шүүхийн ордон зэргийг үзэж сонирхоно. Дараа нь Сингагийн хамгийн томд тооцогдох электрониксийн үзэсгэлэнгийн төвөөр зочилно. Олон арван электрон барааг дэлгэж үзүүлсэн байдаг энэ төвд байхгүй юм гэж үгүй. Гар утаснаас эхлүүлээд хэдэн м том өргөн дэлгэцийн телевиз хүртэл. Синга нь электрон барааны хамгийн хямд үнийг дэлхийд тогтоосон байдаг. Дараа нь та Мустапа-д зочилно. Сингапурын хамгийн том их дэлгүүр! Оройн нь буудалдаа ирж амарна. /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
ТАВДУГААР ӨДӨР. СИНГАПУР /Журон шувууны парк, Сингапурын Амьтны хүрээлэн, Шөнийн сафари аялал/
Өглөөний цайгаа уусны дараа бид бүхэн Сингапурт очсон жуулчид заавал зорьдог амьтны гурван хүрээлэнгээр зочилно.
Журон шувууны парк (Jurong Bird Park) – Дэлхийн хамгийн том, 600 зүйлийн 8000 жигүүртэнтэй
Сингапурын амьтны хүрээлэн (Singapore Zoo) – Дэлхийн хамгийн олон амьтантай халуун орны мөнх ногоон ширэнгэн ойн төсөл, 300 гаруй зүйлийн 2600 гаруй амьтадтай
Шөнийн сафари аялал (Night Safari) – Дэлхийн хамгийн анхны шөнийн амьтны парк /өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол/
ЗУРГААДУГААР ӨДӨР. СЕНТОЗА АРАЛ /Агаарын дүүжин тээвэрлэгч, Усан Доорх Ертөнц, Юниверсал студи/.
Өглөөний цайгаа уусны дараа бид Сентоза арал руу аялна. Бид Сентоза руу агаарын дүүжин тээвэрлэгчээр очно. Уг дүүжин гүүр нь Сингапур хотыг Сентоза аралтай холбодог юм. Очоод бид Усан доох ёртөнц (Underwater world) үзэж сонирхоно. Энд бид ухаалаг дельфины тоглолт, усан доорх ертөнцийг дахиад доороос харуулах урсдаг шаттай аквариум болон бусад тал нутгийнханы үзээгүй дуулаагүй далайн тэнгисийн сонин хачнуудаас үзэж сонирхоно. Өдрийн хоолны дараа бид Юниверсал Студиод зориг гарган очно. Шинэхэн ашиглалтанд орсон Юниверсал Студи хэмээх энэхүү гайхамшигтай амралтын хүрээлэнд Алсын улсын Ширек, Пиона, Оддын дайнаар сэдэвлэсэн галзуу хулгана, Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн, Мисирийн аймшиг, Мадагскарын гурвал, Холливуд, Нью Иорк гэсэн хэсгүүдэд ханатлаа зугаацаж болно. Орой нь бид Хөгжимт усан оргилуур үзээд буудалдаа ирснээр өнөөдрийн урт өдөр маань дуусна. /өглөөний цай, өдрийн хоол/
ДОЛООДУГААР ӨДӨР. ЧӨЛӨӨТ ӨДӨР.
Өнөөдөр таны хувьд бүх зүйл чөлөөтэй. Та юу хийнэ бидэнд хамаагүй.
Орой нь бид товолсон газраа тогтсон цагтаа цуглаж онгоцны буудал хүргүүлнэ. /өглөөний цай/
НАЙМДУГААР ӨДӨР. НУТАГ БУЦАХ. СИНГАПУР – ИНЧИОН.
Инчионд бид 08:40 газардана. Синга дахь дээрх хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж үдшийн 13:20 цагт Улаанбаатарын зүг хөөрөн нисэх болно. Ингээд Чингис Хаан Олон Улсын нисэх буудалд 16:00 –д газардаж урт аяныхаа дөрөөг мулталж амар сайхандаа жаргана.
Аялалын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Инчион – Сингапур – Инчион – Улаанбаатар нислэгийн зардлууд болон нисэх буудлын хураамжууд, Инчионы дамжин өнгөрүүлэх буудал, 3 одтой зочид буудлын 2 ортой өрөө, агааржуулагчтай аялалын автобус, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аялалын ахлагч хөтөч орчуулагч, үзвэрүүдийн тасалбар
Аялалын үнэд ороогүй зүйлс: Утсаар ярих, интернэт ашиглах, хувцас угаалга зэрэг аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аялалын хөтөлбөрөөс гадуурх аялалын үйлчилгээ, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө. Тай массаж.
Анхаар:Онгоцны нислэг байдлаас шалтгаалан хөтөлбөрийн цагийн хуваарь өөрчлөгдөж болно. Долларын ханшны өөрчлөлт, улирлын байдлаас шалтгааж үнэ өөрчлөгдөж болно. Хөтөлбөр дээрх цагууд тухайн орны цагийн бүсийн цагаар болно, Солонгос -1, .