Аялаажав: Бид 2010 оноос Тайланд болон Зүүн-Өмнөд Азийн улсууд руу аялал зохион байгуулж эхэлсэн. Энд манай зарим аяллын гэрэл зургууд фэйсбүүк дээр байна. Үүнийг та үзэж болно. Манай аялал ижил төрлийн аяллуудаас хамгийн хямд. Тайланд улсыг Гурван S -ийн орон гэж нэрлэдэг ба манай аялалд оролцсоноор аялал жуулчлалын хөгжлийн оргил болох Тайланд орны мартагдашгүй гайхамшгуудыг өөрийн нүдээр үзэж, чухам яагаад “Гурван S”-ийн орон гэж нэрлэсэн учрыг мэдэх болно.

Аяллын чиглэл: Улаанбаатар – Бангкок – Паттая – Бангкок – Улаанбаатар
Хугацаа: 8 өдөр / 7 шөнө

Нислэгийн мэдээлэл:

Улаанбаатар – Бангкок: OM701 UBNBKK 0810 1345
Бангкок – Улаанбаатар: OM702 BKKUBN 1515 2225

Аяллын хуваарь ба үнэ:

  • Шинэ жил болон Хятадын цагаан сар давхцаж байгаа өдрүүдэд аяллын үнэ зочид буудлын нэмэлт хураамжын дагуу бага зэрэг өсөж байгаа. Доорх хүснэгтэнд улаанаар тэмдэглэсэн байна.
Аяллын дугаарБүртгэлийн байдалАялал гарах өдөрАялал ирэх өдөрТом хүн
(12 дээш нас)
Хүүхэд ортой
(12 – 2 нас)
Хүүхэд оргүй
(12 – 2 нас)
1дууссан11 сарын 2311 сарын 303,890,000 төг3,590,000 төг2,890,000 төг
2дууссан11 сарын 3012 сарын 073,890,000 төг3,590,000 төг2,890,000 төг
3дууссан12 сарын 0712 сарын 143,890,000 төг3,590,000 төг2,890,000 төг
4дууссан12 сарын 1412 сарын 213,890,000 төг3,590,000 төг2,890,000 төг
5дууссан12 сарын 1812 сарын 253,890,000 төг3,590,000 төг2,890,000 төг
6дууссан12 сарын 2112 сарын 284,790,000 төг4,290,000 төг3,290,000 төг
7дууссан12 сарын 301 сарын 064,990,000 төг4,690,000 төг3,290,000 төг
8дууссан1 сарын 011 сарын 084,690,000 төг4,190,000 төг3,290,000 төг
9дууссан1 сарын 041 сарын 114,690,000 төг4,190,000 төг3,290,000 төг
10дууссан1 сарын 081 сарын 154,690,000 төг4,190,000 төг3,290,000 төг
11дууссан1 сарын 131 сарын 204,690,000 төг4,190,000 төг3,290,000 төг
12дууссан1 сарын 151 сарын 224,690,000 төг4,190,000 төг3,290,000 төг
13дууссан1 сарын 181 сарын 254,690,000 төг4,190,000 төг3,290,000 төг
14дууссан1 сарын 201 сарын 274,690,000 төг4,190,000 төг3,290,000 төг
15дууссан1 сарын 221 сарын 294,690,000 төг4,190,000 төг3,290,000 төг
16дууссан1 сарын 272 сарын 034,690,000 төг4,690,000 төг3,290,000 төг
17дууссан2 сарын 012 сарын 084,690,000 төг4,190,000 төг3,290,000 төг
18дууссан2 сарын 082 сарын 153,890,000 төг3,590,000 төг2,990,000 төг
19дууссан2 сарын 152 сарын 223,890,000 төг3,590,000 төг2,990,000 төг
20бүртгэж байна2 сарын 223 сарын 013,890,000 төг3,590,000 төг2,990,000 төг
21бүртгэж байна3 сарын 013 сарын 084,690,000 төг4,190,000 төг3,290,000 төг
  • Өрөөнд ганцаар орох бол 990,000 төгрөг аяллын үнэ дээр нэмж төлөх
  • Нярай үнэгүй. Зөвхөн МИАТ нислэгийн такс төлнө. Ойролцоороор 490,000 төг

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Бангкок – Улаанбаатар шууд нислэгийн билетний үнэ, Бангкокт 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, Паттаяд далайн эргийн 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө, аяллын даатгал, заан унах, тай массаж 1 цаг

Аяллын үнэд ороогүй зүйлс: Сим карт, аялагчийн хувийн хэрэглээний зардлууд, аяллын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ

Гэрэл зураг: БангкокПатая

Youtube бичлэгүүд: 

Бангкок – Чоа Прая мөрнөөр завиар аялах, Автобусанд хийсэн тайлбар, Их ордонТайландын Гранд Палас буюу Их Ордонд. 6-р хэсэгТайландын Гранд Палас буюу Их Ордонд. 7-р хэсэгТайланд улс, Бангкок хот. Чоа Прая Мөрөн: Завиар Аялав. 2-р хэсэгТайланд улс, Бангкок хот. Сиам ПарктТайланд улс, Бангкок хот. Сиа Парк: усан гулгуурБангкокын Сиам ПарктБангкокын Сиам Паркын усан сандТайланд улс, Бангкок хот. Могойн аж ахуйдТайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурханТайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурханТайланд улс, Бангкок хот. Их Ордон: төрийн их ордны өмнөТайланд улс, Бангкок хот. Их Ордон: маргад эрдэнийн будда бурханы сүмийн чимэглэлТайлнад улс, Бангкок хот. Ват По сүмын загастай усан оргилуурТайланд улс, Бангкок хот. Баёоке цамхагаасБангкок хотын их үдийн үзэмж өндрөөсТайланд улс, Бангкок хот. Баёоке цамхаг: өндрөөс үдшийн Бангкок хотыг харахШөнийн БангкокБангкокын энгийн нэгэн гудамжБангкокын Дрийм Ворлд паркт

Патая – Mатрын тоглолт, Барын тоглолтАлкасар тоглолтАлкасар тоглолтын дарааТай гудамжны хоолШоу гудамж 1Шоу гудамж 2Далай дээр шүхрээр явахШүрэн аралд ирлээ#Тайланд улс, #Патая хот, Шрирача барын хүрээлэн. #Заан унавТайланд улс, Паттая хот. Шрирача барын хүрээлэн: заан унасан ньТайланд улс. Патая хот. Шүрэн арал. Далайн гүний алхалтТайланд улс, Паттая хот, Усны МотоциклТайланд улс, Паттая хот, beachТайланд улс, Паттая хот. Үдэш задгай таксигаар зугаалав. , Тайланд улс, Паттая хот. Шүрэн арал: тунгалаг усТайланд улс. Паттая хот. Шүрэн арал: салхитай өдөрТай БоксПаттая хот. “Итгэ Эсвэл Боль” төвдПаттаягийн Шоппинг Моллийн Үүдний Хүн Баримал 

Эхний өдөр. Улаанбаатар – Бангкок 
Бид таныг Чингис Хаан нисэх онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд МИАТ компаний нислэгээр хөөрч мөнгөн хөлгийн жолоог Бангкокын нисэх онгоцны буудал руу зална. Бангкокын онгоцны буудал Суварнабумд газардаж хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлнэ. Дараа нь жуулчдын сонирхлыг татдаг зөвхөн Тайландад л харж болох Хадагтай Хөвгүүн (Lady Boy) кабаре шоу тоглолтыг үзэж тэдэнтэй хамт зургаа авахуулна. Бангкокт ирсний дараа та энэ үзэсгэлэнт хотын шөнийн амьдралыг үзэх боломжийг алдах ёсгүй. Гудамжны хоолны алдартай газар болох Жодд шөнийн яармаг (Jodd Fair Night Market) очино. Ямар ч зочдод хамгийн тохиромжтой газар гэгддэг бөгөөд гудамжны амтат хоол идэж болно. Энд бид 3 цаг болно.

зочид буудал 5 одтой: The Bazaar Hotel Bangkok эсвэл Metropole Bangkok

Удаах өдөр.  Бангкок хотын аялал, Сиам усан парк
Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Prhaya) мөрнөөр аялал хийнэ. Дараа нь Сиам парк (Siam Park) хэмээх усан паркад очиж өдөржингөө тоглож наадаж өнгөрөөнө. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань дэлхийн хамгийн том хиймэл давалгаатай усан сангийн эрэгт сандал дээр тухлаж болно.

хоол: өглөөний цай, өдрийн хоол
зочид буудал 5 одтой: The Bazaar Hotel Bangkok эсвэл Metropole Bangkok

Гутгаар өдөр.  Бангкок хот – Паттая хот
Өнөөдөр бид үзэсгэлэнт Нон Нооч (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнг зорих ба замдаа бид Тайландын хамгийн том бөгөөд дээд ангилалын үнэт эдлэлийн төв Жэм Галлерай (Gem Gallery) -р зочилж шүр сувд худалдан авч, галт тэргэн сонирхолтой аялал хийнэ. Өдрийн хоолны дараагаар Нон Нооч (Nong Nooch) цэцэрлэгт хүрээлэнд Тай үндэсний соёлын шоу болон зааны шоу зэргийг үзнэ. Орой нь бид унаандаа суун хадан уулыг зүсэж бүтээсэн Лазер будда бурхан (Laser Buddha) дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн руу хүлгийн жолоо зална. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал 5 одтой: Pattaya Modus Beachfront Resort эсвэл D Varee Jomtien Beach, Pattaya эсвэл Centre Point Prime Hotel Pattaya

Дөтгөөр өдөр. Шүрэн арлын аялал 
Бид өнөөдөр жинхэнэ наран шарлагын сайхныг мэдэрч Тайландын булангийн бүлээн уснаа далайн гайхамшигт аялал хийх болно. Энэ өдрийн аялал маань моторт завиар Шүрэн арал руу явах аяллаар эхэлнэ. Энэ шүрэн арал нь далайн эргийн амралтад тохирсон нунтаг цагаан элстэй дулаан бүлээн устай, нар шарсан цэнхэр тэнгэр, ширэнгэн ой бүхий дээд зэрэглэлийн элстэй газар юм. Энд та өөрийн хоббигоор оролдоод үзэх олон төрлийн усан спортоор хөгжилдөж болно. Үүнд банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт. Эсвэл зүгээр л зөөлөн цагаан элсэн дээр биеэ наранд шарж далайн усанд сэлж тайван амарч хүйтэн пиво шимж болно. Өдрийн хоолыг арлын далайн хоолны ресторанд иднэ. Үдээс хойш бид Тай массажны төвд очино (таны хүслээс шалтгаалаад тусдаа төлбөртэй байж болно). Оройн хоолны дараа Паттая хотын хамгийн том худалдааны төв болох Терминал 21 (Terminal 21) -аар зочилж худалдаа наймаа хийнэ. Автобус гадаа хүлээж байна. Зочид буудалдаа хүргүүлж амарна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал 5 одтой: Pattaya Modus Beachfront Resort эсвэл D Varee Jomtien Beach, Pattaya эсвэл Centre Point Prime Hotel Pattaya

Тавдугаар өдөр. Амралтын чөлөөт өдөр
Чөлөөт өдөр. Та өнөөдөр өөрийн тааваараа өдрийг өнгөрүүлэх боломжтой. Ингэж удаан аялсан та нэг өдрийг сайхан амарч өнгөрүүлэх эрхтэй. Үдэш нь Паттая хотын шоу цэнгээний Алхдаг гудам (Walking Street) –ээр зугаалаарай. Энэхүү унтдаггүй гудамж нь гөв гөв баар, диско клуб, стриптиз клубууд, рок хөгжмийн хамтлагын тоглолттой фаб, Тай боксын бооцоот тоглолт (хүсвэл рингэн дээр гарч зодолдож үзэж болно) зэрэг төрөл бүрийн зугаа цэнгээний газруудтай ба бид энд Паттаягийн шөнийн амьдралтай танилцана.

хоол: өглөөний цай
зочид буудал 5 одтой: Pattaya Modus Beachfront Resort эсвэл D Varee Jomtien Beach, Pattaya эсвэл Centre Point Prime Hotel Pattaya

Зургаадугаар өдөр. Амралтын чөлөөт өдөр
Дахиад нэг чөлөөт өдөр. Та өнөөдөр гэр бүл хайртай хүмүүстэйгээ өөрийн тааваараа өдрийг өнгөрүүлээрэй. Тэгээд ч өчигдөр та шоудсан байх магадлалтай.

хоол: өглөөний цай
зочид буудал 5 одтой: Pattaya Modus Beachfront Resort эсвэл D Varee Jomtien Beach, Pattaya эсвэл Centre Point Prime Hotel Pattaya

Долоодугаар өдөр. Паттая – Бангкок. Худалдаа наймаа.
Өглөөний цайны дараа бид Бангкок хот руу буцна. Бид 4 нүүрт будда бурханг үзэж сонирхоно. Мэдлэг оюун ухаан, амжилт, эд баялаг, эрүүл мэнд гэсэн 4 нүүртэй. Үдээс хойш Шоппинг хийж өнгөрөөнө. Тайланд бол шоппингийн диваажин. King Power – Татваргүй худалдааны төв гэх мэт төлөвлөгдсөн хэдэн дэлгүүрүүдээр заавал орно. Орой нь Бангкок хотын төвд байрлах зочид буудалдаа бууж амарна.

хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал 5 одтой: Pullman Bangkok Hotel G эсвэл Cassia Rama 9 Bangkok by Banyan Group

Наймдугаар өдөр. Бангкок – Улаанбаатар 
Өглөөний цайны дараа чөлөөт цаг. Өдөр нь бид Суварнабумд хүргүүлж хил гарч Улаанбаатар хотын зүг шөнийн нислэгээр хөөрч нутгийн зүг хүлгийн жолоогоо зална.

хоол: өглөөний цай

Аялагч нар авч болох нэмэлт аялал

1. 79 NIGHTS SHOW 150,000 төгрөг хүний
2. DOLPHIN SHOW 150,000 төгрөг хүний
3. DONGBA PARADISE 150,000 төгрөг хүний
4. THAI BOXING SHOW 150,000 төгрөг хүний
5. ESSENTIAL OIL SPA 200,000 төгрөг хүний

Бусад

Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
 
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. www.facebook.com/badarchin like, www.twitter.com/Ayalaajav дагах

ӨмнөхНОМХОН ДӨЛГӨӨН ДАЛАЙД 8 өдөр ХОНГ КОНГ/ИНЧИОНоор дамжин явах хувилбар
ДараахьРейхстагаас Бундестаг руу