Нислэг: ….
Улирал: 2023
Аяллын чиглэл: Бангкок
Аяллын хугацаа: 1 өдөр
Аяллын хуваарь: Аль ч өдөр зохион байгуулагдах боломжтой
Гэрэл зураг: Бангкок
Бичлэг: Чоа Прая мөрнөөр завиар аялах, Автобусанд хийсэн тайлбар, Их ордон, Тайландын Гранд Палас буюу Их Ордонд. 6-р хэсэг, Тайландын Гранд Палас буюу Их Ордонд. 7-р хэсэг, Тайланд улс, Бангкок хот. Чоа Прая Мөрөн: Завиар Аялав. 2-р хэсэг, Тайланд улс, Бангкок хот. Сиам Паркт, Тайланд улс, Бангкок хот. Сиа Парк: усан гулгуур, Бангкокын Сиам Паркт, Бангкокын Сиам Паркын усан санд, Тайланд улс, Бангкок хот. Могойн аж ахуйд, Тайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурхан, Тайланд улс, Бангкок хот. Ват По сүм: зүүрмэглэж буй будда бурхан, Тайланд улс, Бангкок хот. Их Ордон: төрийн их ордны өмнө, Тайланд улс, Бангкок хот. Их Ордон: маргад эрдэнийн будда бурханы сүмийн чимэглэл, Тайлнад улс, Бангкок хот. Ват По сүмын загастай усан оргилуур, Тайланд улс, Бангкок хот. Баёоке цамхагаас, Бангкок хотын их үдийн үзэмж өндрөөс, Тайланд улс, Бангкок хот. Баёоке цамхаг: өндрөөс үдшийн Бангкок хотыг харах, Шөнийн Бангкок, Бангкокын энгийн нэгэн гудамж, Бангкокын Дрийм Ворлд паркт
Аяллын хөтөлбөр:
Бангкок хотын аялал
Өглөөний цайны дараа хүрэн бор, хөрслөг тайчууд, тэдний үүх түүх, соёлтой танилцах Бангкок хотын аялалаа хийнэ. 1782 оноос баригдаж эхэлсэн, Тайландын уламжлалт шовгор оройт загварын уран барилга болон Европын баганат барилгын хэв шинжийг хослуулан барьж өрнө дорнын соёлыг зэрэг агуулсан эзэн хааны ордон Их Ордон (Grand Palace) болон эзэн хааны шүтээн – Маргад Эрдэнийн Будда (Emerald Buddha) –г үзнэ. Тайландын үндэсний, урт сүүлт завиар Бангкок хотын дундуур урсах “Эх гол” хэмээн орчуулагдаж болох Чао Прая (Chao Rhaya) мөрнөөр аялал хийнэ. 104 м өндөр Үүрийн Туяа (Wat Arun) хэмээх хамгийн өндөр хийдийг харна. Өдрийн хоолоо мөрний эрэг дээрх задгай ресторанд иднэ. Дараа нь 42 м урт (Гандангийн Жанрайсаг бурхан 40 м өндөр) зүүрмэглэж буй Будда бурханг агуулж байдаг, хамгийн эртний сүм болох Ват По (Wat Pho) зэрэг бидний монголчуудын хувьд үзүүштэй, сонирхолтой газруудаар тус тус аялна. Тайландын хамгийн өндөр барилга болох Баёоке цамхаг (Bayoke Tower) -ийн 76 давхарт шилэн ханатай олон үндэстний хоолны ресторанд оройн хоолоо идээд цамхагийн оройд байх эргэдэг шалтай алсын харагч тавцан дээрээс үдшийн Бангкок хотыг харж буусан буудлаа олохыг оролдоно.
Хоол: өдөр, орой
Аяллын үнэ:
Том хүн (12-оос дээш нас):
2 хүн: 4,750 батт /хүний
3 хүн: 4,200 батт /хүний
4 хүн: 3,800 батт /хүний
5 хүн: 3,500 батт /хүний
6-10 хүн: 3,400 батт /хүний
Хүүхэд (12-оос доош нас): хүүхдийн үнэ байхгүй
Аяллын үнэд орсон зүйлс: аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.
Аяллын үнэд ороогүй зүйлс: аялалын хөтөлбөрөөс гадуурх аяллын үйлчилгээ, хөтөч орчуулагч, жолоочид гар цайлгах мөнгө.
Аялагч: Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй. Өндөр настан болон нялх нарай хүүхдүүдэд төдийлөн тохиромжтой биш. 5-60-насны хүмүүст илүү тохиромжтой.
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.