Аялаажав: Манайх олон жилийн сайхан түүхтэй компани. Дөнгөж өчигдөр байгуулагдсан, тамганы тос нь бялбайсан тийм компани бол биш байгаа. Энэ хуудсанд компанийхаа онцлог гэж бодсон үйл явдлуудаа оруулав.
Компани анхны аяллаа зохион байгуулав
Тайланд улс руу зохион байгуулсан анхны аялал маань Очир Ундраа грүпп компаний аялагч нар байлаа.
БНХАУ-ын Бээжин хотын анхны аяллаа зохион байгуулав
Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш нарын аялал байв.
БНХАУ-ын Хайнан арлын анхны аяллыг зохион байгуулав
Хайнан арлын Саня хот руу зохион байгуулсан анхны аялал маань Сонгино хайрхан дүүргийн ИТХ-ын аялагч нар байлаа.
Анхны хамгийн олон хүнтэй аяллыг зохион байгуулав
Тайланд улс руу зохион байгуулсан анхны хамгийн олон хүнтэй аялал 55 аялагчтай байв. Захиалагч компани Монгол Тамхи Со байв.
БНХАУ-ын Хонг Конг хотын анхны аяллаа зохион байгуулав
Уг аяллын захиалагч нь уул уурхайн Этүгэн компаний аялагч нар байв.
Тайланд улсын Пүкет арлын анхны аялал зохион байгуулагдав
Уг аяллын баг Практикал даатгал компаний хамт олон байв.
Вьетнам болон Камбож улсуудын анхны аяллаа зохион байгуулав
Монгол Тамхи Со компаний гэрээт борлуулагч 45 орчим тооны аялагч нарын 12 өдрийн урт аялал байв.
Индонези улсын Бали арал болон Малайзи улсын Куала Лампур хотын анхны аяллаа зохион байгуулав
Монгол Тамхи Со компаний гэрээт борлуулагч нарын 14 өдрийн урт аялал байв.
Филиппин улсын Сэбү арлын анхны аяллаа зохион байгуулав
Монгол Тамхи Со компаний захиалгат аялал байв.
Вьетнам улсын Данан хотын анхны аяллаа зохион байгуулав
Аяллын ахлагч Дэйвийн санаачлагаар Ханой – Данан Нячанг хотуудын чиглэлийн аяллыг Хонг Конг хотоор дамжин нисэж анх удаа зохион байгуулав.
Тайланд улсын Бангкок хотын чиглэлд чартер нислэг зохион байгуулах багт орж ажиллав
Ковид цар тахлын дараа аялал жуулчлал сэргэж эхлэхэд бид Тапатрип, Газарчин болон Цэнтрал Азиа Трэйвел компаниудтай хамтран Бангкок хот руу 4 удаагийн чартер нислэгийг зохион байгуулах 4 компани нэг болж ажиллав. Гэхдээ манай компани Тайланд улс дахь бүх газрын үйлчилгээг бүрэн хариуцаж ажиллав. 120 хүнтэй аяллын багт үйлчилгээ үзүүлж дээд амжилтаа тогтоов.
Турк улсын анхны аяллаа зохион байгуулав
Оюуны Чадварын IQ төвийн багш нарын аялал байв.