Аяллын даатгал

670
Практикал Даатгал компаний хамт олон Пүкет аралд аялж байгаа нь
Практикал Даатгал компаний хамт олон Пүкет аралд аялж байгаа нь

Таны аяллын төлбөрт Практикал даатгалын гадаад аяллын даатгал багтсан. Энэхүү даатгалд онгоц саатах, түүнээс хоцрох, ачаа тээш хоцорч ирэх эсвэл алдах, гэнэтийн таагүй үйл явдалтай учирсны улмаас бэртэх, гэмтэх, өвдөх, 24/7 эмнэлэгийн яаралтай тусламж үйлчилгээнд хамрагдах зэргээс үүдэн гарах санхүүгийн алдагдлаас хамгаалах 20,000 ам.доллар хүртэлх хамгаалалттай аяллын иж бүрэн даатгал юм. Даатгалын гэрээг уншиж танилцах, нөхөн төлбөрөө авах зэрэг нь даатгуулагчийн өөрийн хариуцлага болно. Жишээ болгон дараах нөхцөлүүдийг дурдав.

Даатгалд хамрах үйлчилгээ, хамгаалалтын дээд хязгаар

ЭМНЭЛЭГ, ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ Даатгуулагчийн гадаад улс оронд зорчих хугацааны гэнэтийн өвчлөл болон гэнэтийн ослын улмаас хэвтэн эмчлүүлэх, хагалгаа, эмчилгээний төлбөр болон эмчлэгч эмчийн бичсэн эм тарианы ердийн, нэн шаардлагатай, зайлшгүй зардлыг сонгосон багцаас хамааран хамгаалалтын хэмжээ хүртэл нөхөн төлнө. Эмчилгээний баг, эмчилгээний төв, эмчлэгч эмч рүү зайлшгүй байнга холбогдох боломжтой байна. Даатгалын тохиолдол бүрт даатгуулагчийн хариуцах хэсэг нь 50 ам.доллар байна. Багц 3-ийг сонгон даатгуулсан нөхцөлд даатгуулагчийн хариуцах хэсэг нь 100 ам.доллар байна. Ослын улмаас 70 болон түүнээс дээш настай эсвэл 18 болон түүнээс доош настай даатгуулагч нас барсан тохиолдолд эмнэлэг, эмчилгээний зардлыг 5,000 ам.доллар хүртэл нөхөн төлнө. Бүрдүүлэх бичиг баримт: Даатгалын баталгааЭмчийн дүгнэлтТөлбөрийн баримтуудБусадUSD 45 000 хүртэл Даатгуулагчийн хариуцах хэсэг USD 50/100
ЯАРАЛТАЙ ЗӨӨН ТЭЭВЭРЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ Даатгуулагч гадаад улс оронд гэнэт өвдөх эсвэл гэнэтийн осолд орсон тохиолдолд хамгийн ойрын эмнэлэгт хүргэх эсвэл нутаг орон руу нь тээвэрлэх ажлыг зохион байгуулж, гарсан зардлыг  төлнө. Бага хэмжээний эсвэл хүнд биш өвчин, гэмтлийн үед даатгагч нутаг орон руу нь тээвэрлэх шийдвэр гаргахгүй бөгөөд түргэнээр эсвэл өөр тээврийн хэрэгслээр эмчилгээний тусламж авах тохиромжтой газар руу тээвэрлэнэ.  Даатгагч нь даатгуулагчийн эмчлүүлж буй эмнэлэг, эмчилгээний төвтэй байнгын харилцаатай ажиллан, эмчлэгч эмч нартай зөвлөлдсөний үндсэн дээр хамгийн тохиромжтой тээврийн хэрэгслээр шилжүүлэн тээвэрлэх эсвэл нутаг орон руу нь зөөн тээвэрлэх асуудлыг шийднэ. Бүрдүүлэх бичиг баримт: Даатгалын баталгааОнгоцны тийз эх хувь Шинэ онгоцны тийз Тээврийн хэрэгслийн төлбөрийн баримтБусадДаатгалын үнэлгээ хүртэл
ШҮДНИЙ ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ Гадаад улс оронд даатгуулагч гэнэтийн өвчлөл, гэнэтийн ослын улмаас шүдний эмчилгээний тусламж шаардлагатай болох тохиолдолд шүд авах, шүдний өвдөлт, халдварын эмчилгээг 450 ам.доллар хүртэл нөхөн төлөх ба даатгуулагчийн хариуцах хэсэг 50 ам.доллар байна. Бүрдүүлэх бичиг баримт: Даатгалын баталгааЭмчийн дүгнэлтТөлбөрийн баримтБусадUSD 450 хүртэл Даатгуулагчийн хариуцах хэсэг USD 50/100
ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙ БУЦАХ ЗАРДАЛ Даатгуулагч гэнэтийн өвчлөл эсвэл ослын улмаас 10 ба түүнээс дээш хоногоор хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон эсвэл нас барсан тохиолдолд хамт дагалдан явагсад өөрийн маршрутын дагуу тээврийн хэрэгслээр буцах боломжгүй болсон тохиолдолд гэр бүлийн нэг гишүүнийг нутаг орон руу нь буцаах тээврийн зардлыг хариуцна. Бүрдүүлэх бичиг баримт: Даатгалын баталгааОнгоцны тийз /ирэх, буцах/ Эмнэлэгт хэвтсэн тодорхойлолтТөлбөрийн баримтБусад      USD 5000 хүртэл
ЗӨӨН ТЭЭВЭРЛЭХ /шарил/ Даатгуулагч гадаад оронд аялах хугацаандаа нас барсан тохиолдолд шарилыг тээвэрлэн, нутагт нь авч ирж улмаар оршуулах газар хүргэх тээврийн зардлыг хариуцна.  Оршуулах, чандарлах эсвэл оршуулгын ёслолын үйл ажиллагааны зардал хамаарахгүй. Бүрдүүлэх бичиг баримт: Даатгалын баталгааМорог хүлээн авсан бичигАгаарын тээврийн компанийн бичигТөлбөрийн баримтБусад  Даатгалын үнэлгээ хүртэл
ГЭР БҮЛИЙН ГИШҮҮНИЙГ ИРҮҮЛЭХ ЗАРДАЛ Даатгуулагч гадаад оронд аялах хугацаанд гэнэтийн өвчин эсвэл ослын улмаас 10 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болсон тохиолдолд гэр бүлийн нэг гишүүнийг Монголоос тухайн оронд хүргэх болон эмнэлэгт эргэх, зочид буудалд байрлах зардлыг өдөрт 85 ам.доллар, нийтдээ 10 хүртэл хоног 850 ам.доллар хүртэл нөхөн төлнө. Бүрдүүлэх бичиг баримт: Даатгалын баталгааЭмнэлэг, эмчийн дүгнэлтЭмнэлэгийн төлбөрийн баримтХоол, зочид буудлын төлбөрийн баримтБусад85 USD 1 өдөрт  нийт USD 850 хүртэл
МОНГОЛ РУУ ЯАРАЛТАЙ БУЦАХ Даатгуулагчийг гадаад улс оронд аялах хугацаанд гэр бүлийн гишүүдээс хэн нэгэн нь (зөвхөн хамт амьдардаг) нас барсны улмаас даатгуулагч аялалыг зогсоон маршрутын бус тээврийн хэрэгслээр эх орондоо яаралтай буцах тохиолдолд зардлыг төлнө. Энэ тохиолдолд аялал зогсоох шаардлагатайг нотлох бичиг баримт эсвэл гэрчилгээ (нас барсны)-г бүрдүүлнэ. Бүрдүүлэх бичиг баримт: Даатгалын баталгааГэр бүлийн гишүүний нас барсаны гэрчилгээДаатгуулагч болон нас барсан хүнийг гэр бүл гэдгийг нотлох баримтОнгоцны тийзБусад    USD 5000 хүртэл                                                           
ЭМ ТАРИА ХҮРГЭХ Эмчлэгч эмчийн бичсэн эм тухайн байршиж буй газраас олдох боломжгүй тохиолдолд уг эмийг яаралтай илгээх зардлыг төлнө.USD 1000 хүртэл  
МЭДЭЭ ХҮРГЭХ Учирсан хохирлынтухай гэр рүүгээ яаралтай холбогдох, мэдээ хүргэх үйлчилгээний зардлыг нөхөн төлнө.USD 100 хүртэл
БАТАЛГАА ГАРГАХ  Ямар нэгэн хуулийн хариуцлагын улмаас шаардлагатай байгаа баталгааг олгоно. Энэ тохиолдолд даатгуулагчийн кредит дансны баталгааг шаардах ба баталгаагаар авсан дээрх урьдчилгааг 45 хоногийн дотор даатгуулагч буцаан төлөх ёстой.  Бүрдүүлэх бичиг баримт: Даатгалын баталгааЗээлийн картын тодорхойлолтБаталгаа гаргуулах хүсэлт БусадUSD 850 хүртэл
БЭЛЭН МӨНГӨНИЙ УРЬДЧИЛГАА ОЛГОХ Гадаадад аялах хугацаандаа даатгуулагч гэнэт өвдсөн, осолд өртсөн эсвэл эд зүйлс, ачаа тээш нь хулгайлагдсан, алдагдсан нь холбогдох байгууллагын бичиг баримтаар (баримт, гэрчилгээ, бусад зүй ёсны баримт гэх мэт) нотлогдсон бол урьдчилгааг 850 ам.доллар хүртэлх хэмжээгээр олгоно. Урьдчилгаа авах хүсэлтээ урьдчилан даатгагчид мэдэгсэн байх ёстой. Энэхүү олгосон урьдчилгааг даатгуулагч 45 хоногийн дотор даатгагчид буцаан төлөх ёстой.  Бүрдүүлэх бичиг баримт: Даатгалын баталгааБэлэн мөнгөний урьдчилгаа авах хүсэлт Алдагдсаныг тодорхойлох холбогдох байгууллагын тодорхойлолтТөлбөрийн баримтБусадUSD 850 хүртэл
ХУУЛИЙН ЗАРДАЛ Даатгуулагч гадаад оронд байх хугацаандаа даатгуулагчийн өөрийн буруутай зам тээврийн ослын улмаас шүүхэд татагдах тохиолдолд хуульч, өмгөөлөгчийн зардлыг 2100 ам.доллар хүртэл нөхөн төлнө.   Бүрдүүлэх бичиг баримт: Даатгалын баталгааЗамын цагдаагийн тодорхойлолтХуулийн байгууллагын болон бусад холбогдох байгууллагын тооцооны хуудасБусадUSD 2100 хүртэл
Гадаад пасспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх алдагдах Гадаад паспорт, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн тохиолдолд шинээр авах эсвэл түүнтэй адилтгах бичиг баримтыг консулын газраас авах зардлыг нөхөн төлнө.  Бүрдүүлэх бичиг баримт: Даатгалын баталгааШинэ пасспорт эсвэл холбогдох бусад баримт бичгийн хуулбарШинэ бичиг баримт авахтай холбогдсон төлбөрийн баримтЦагдаагийн тодорхойлолтБусадUSD 200 хүртэл
НИСЛЭГТ БҮРТГЭЛТЭЙ АЧАА ТЭЭШ АЛДАГДАХ ҮЕИЙН НӨХӨН ТӨЛБӨР Даатгуулагчийн бүртгүүлсэн ачаа тээш болон эд зүйлс тээвэрлэгчийн үйл ажиллагааны улмаас алдагдсан тохиолдолд олж авах, нөхөн бүрдүүлэхэд зориулан 210 ам.доллар хүртэл нөхөн төлнө. Даатгуулагч ачаа тээшин доторх эд зүйлийн жагсаалт, үнэ, худалдан авсан хугацаа зэрэг тодорхой мэдээллийг өгөх шаардлагатай. Олон улсын ачаа тээшинд хүлээх хариуцлагын журмыг үндэслэн нөхөн төлбөрийг тооцоолно. Алдагдсан ачаа тээш доод тал нь 21 хоног буюу тээвэрлэгч байгууллагын санал болгосон хугацаанд олдох боломжгүй нь тогтоогдсон нөхцөлд нөхөн төлбөрийг олгоно. Энэхүү хамгаалалтад бэлэн мөнгө, үнэт эдлэл, дебит болон кредит карт аливаа нэгэн бичиг баримт хамаарахгүй.  Бүрдүүлэх бичиг баримт: Даатгалын баталгааАгаарын тээврийн компанийн тодорхойлолт (Хэрэв агаарын тээврийн компаниас авч чадаагүй бол түүний төлөөлөгчийн газраас тодорхойлолт авч болно)Тооцооны хуудас Тээвэрлэгч компанийн нөхөн төлбөрБусадUSD 210
АЧАА ТЭЭШ ХОЦРОХ ҮЕИЙН НӨХӨН ТӨЛБӨР Даатгуулагчийн IATA-ийн бүрэлдэхүүнд багтдаг агаарын тээврийн компанид бүртгүүлсэн ачаа тээш 6 цагаас дээш хугацаагаар хойшлогдсон тохиолдолд ойр зуурын хэрэгцээтэй зүйлс худалдан авах зориулан 100 ам.доллар хүртэл нөхөн төлбөр олгоно. Энэ тохиолдолд агаарын тээврийн компанийн албан ёсны тодорхойлолтыг үндэслэнэ.   Бүрдүүлэх бичиг баримт: Даатгалын баталгааАгаарын тээврийн компанийн тодорхойлолт Тооцооны хуудас /шаардлагатай зүйлс худалдаж авсан/ БусадUSD 100
АЛДАГДСАН АЧАА ТЭЭШ, ЭД ЗҮЙЛСИЙН БАЙРЛАЛЫГ ТОГТООХ, ТЭЭВЭРЛЭН ХҮРГЭХ Даатгуулагчийн алдагдсан эсвэл хулгайлагдсан ачаа тээш болон хувийн эд зүйлс олдсон тохиолдолд даатгуулагийн байгаа газарт хүргэх зардлыг хариуцна. Энэ тохиолдолд даатгуулагч ачаа тээш алдагдсаны улмаас даатгагчаас олгосон нөхөн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй.   USD 1000
НИСЛЭГ СААТАХ Даатгуулагчийн хуваарьт нислэг 6 цагаас дээш хугацаагаар хойшлогдсон тохиолдолд нислэг саатсаны улмаас гарах нэмэлт зардалд (зочид буудал, хоол, унааны зардал) зориулан дараах хязгаарт багтаан эх баримтуудыг үндэслэн нөхөн төлбөр олгоно. 6 цагаас дээш хугацаагаар нислэг хойшлогдсон тохиолдолд 45 ам.доллар12 цагаас дээш хугацаагаар нислэг хойшлогдсон тохиолдолд нэмэлт 45 ам.доллар18 цагаас дээш хугацаагаар нислэг хойшлогдсон тохиолдолд нэмэлт 45 ам.доллар24 цагаас дээш хугацаагаар нислэг хойшлогдсон тохиолдолд нэмэлт 45 ам.доллар Төлбөрийн нэхэмжлэлийн эх хувийг үндэслэн 180 ам.доллар хүртэл нөхөн төлнө. Энэхүү хамгаалалт нь агаарын тээврийн компани болон нисэх эсвэл буух онгоцны буудал эсвэл үйлчилгээ үзүүлэгч гэрээт компаниудын ажилчдын ажил хаялтын улмаас нислэг хойшилсон тохиолдолд хамаарахгүй. Мөн тогтмол бус эсвэл чартер нислэг саатсан тохиолдолд хамаарахгүй. Монголоос нисэх үед нислэг хойшилсон тохиолдол хамаарахгүй. Даатгуулагч нь тээвэрлэгч компани, түүний төлөөлөгч агентаас нислэг хойшлогдсон өдөр, шалтгаан зэргийг тодорхой заасан, нислэг хойшлогдсон тухай тодорхойлолтыг ирүүлнэ. Энэ хамгаалалтын дагуу нөхөн төлбөрийг олгохдоо баталгаажуулалт хийлгэсэн суудал бүхий онгоцны тийзэнд заасан хугацаанаас эхлэн тооцно. Бүрдүүлэх бичиг баримт: Даатгалын баталгааНислэгийн тийз эх хувиарааАгаарын тээврийн компанийн нислэг хойшлогдсон тухай тодорхойлолт Тооцооны хуудас /хойшлогдсон хугацаанд шаардлагатай зүйлс худалдаж авсан/БусадUSD 180  хүртэл
НИСЛЭГЭЭС ХОЦРОХ Даатгуулагч гадаад руу нисэх эсвэл эх орон руугаа буцаж нисэхдээ нийтийн тээврийн үйлчилгээний эвдрэл гэмтэл эсвэл тухайн зорчиж явсан тээврийн хэрэгслийн осол, эвдрэлийн улмаас олон улсын нисэх газартаа очиж чадаагүйн улмаас урьдчилан захиалсан байсан нислэгээс хоцорсон тохиолдолд даатгагч нь зайлшгүй шаардлагатай нэмэлт зардал, зочид буудлын зардлын баримтыг үндэслэн даатгалын хамгаалалтын хүснэгтэд заасан хэмжээ хүртэл даатгуулагчид нөхөн төлнө. Хамаарахгүй нөхцөл: Даатгуулагчийн хариуцах хэсэг;Ослын хэмжээ, нөхцөл байдлын талаар нотолсон цагдаагийн тодорхойлолт байхгүй тохиолдол;Даатгуулагч нь нислэгийн компанийн зөвлөмжийн дагуу нисэх газартаа ирэхийн тулд шаардлагатай алхмуудыг хийгээгүйн улмаас учирсан хохирол;Ажил хаялт, бослого, үймээн самууны улмаас нийтийн тээврийн үйлчилгээ доголдох, саатсаны улмаас учирсан хохирол эсвэл тухайн үймээн самууныг даатгуулагч нь нисэх буудал руу явахаас өмнө мэдэж байсан тохиолдол;Тээврийн хэрэгсэл нь шаардлагатай засвар, үйлчилгээг хийлгээгүй байсны улмаас учирсан хохирол;500 USD хүртэл Даатгуулагчийн хариуцах хэсэг USD 50
Ковид 19Даатгуулагч нь гадаад улс оронд байх хугацаандаа ковид 19 халдвараар өвчилсөн нь тогтоогдсон тохиолдолд эмчилгээний зардлыг хүснэгтэд заагдсан хэмжээ хүртэл нөхөн төлнө.Ковид 19 халдварын улмаас нас барсан тохиолдолд шарилыг тээвэрлэх зардлыг хүснэгтэд заасан хэмжээ хүртэл нөхөн төлнө  USD 500 хүртэл

ӨмнөхТа хүүхэдтэйгээ хамт онгоцоор нисэх гэж байгаа бол
ДараахьТайландын аялал: ПҮКЕТ арал + КРАБИ эргийн хөтөлбөртэй аялал (8 өдөр) МИАТ хуваарьт нислэг