За тэгэхээр ийм байна. Та нар маань Турк улсын Анталья хот болон Памуккале аялал гэж зөндөө л сонссон байх. Ихэнх Турк улс руу аялсан монголчууд маань энэ хоёр хот руу явсан байдаг. Тэгвэл энэ эялал тэр хоёр хот аялал дээр нэмэлтээр Далиан болон Кекова гэдэг хоёр газрын аяллыг нэмж оруулаад энэхүү хөтөлбөрийг шинэ аялагч таньд санал болгож байна. Хоёр хотоо үзээд буцах уу? Эсвэл хоёр хот + хоёр шинэ үзмэр үзээд буцах уу? Цаг ашиглалт гэж нэг юм бий шүү дээ. Хол газар яваар одсон хүмүүс цагийг тултал нь ашиглаж аль болох их юм үзээд ирвэл зүгээр байдаг. Буудалдаа их цагаа өнгөрүүлэх тийм ч ухаалаг санаа биш шүү.

Бадарчин Аялаажав

Нислэг: Аэро Монголиа чартер нислэг
Улирал: 2022

Аяллын чиглэл: Улаанбаатар – Анталья – Памуккале – Далиан – Кекова – Анталья – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/7шөнө

Аяллын хуваарь: X/29 – XI/05

Нислэгийн цаг мэдээлэл: 

Улаанбаатар – Анталья:
Анталья – Улаанбаатар:

Эхний өдөр. Улаанбаатар – Анталья.

Улаанбаатар хотоос өглөө …. цагт Аэро Монголиа компаний тусгай нислэгээр Анталья хот руу ниснэ. Анталья хотод Туркийн орон нутгийн цагаар …. цагт буух бөгөөд хилээр нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагч тосч аван онгоцны буудлаас хөдөлнө. Дараа нь Зочид Буудалдаа очин бүртгэлээ хийлгээд өрөөндөө орно.

Хоол: өдөр, орой (зочид буудалд буффет)
Зочид буудал: (All inclusive hotel)

Анхаар: Тухайн улирал нь аялал жуучлалын оргил үе учраас дээрхи гурван буудлын аль нэгийг сонгон буух бөгөөд үүнийг турк талын аяллын баг зохион байгуулна. Зочид буудлууд нь хоорондоо ижил зэрэглэлийн буудлууд болно.

Удаах өдөр. Анталья хотын аялал

Өглөөний цайны дараа бид бүхэн тогтсон цагт цуглараад Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан алт мөнгөн эдлэлийн үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ. Дараа нь Анталья хотын алдартай Турк савхи болон үслэг эдлэлийн дэлгүүрээр зочлоно. Анталья хотын төвд байрлах Дюден хүрхрээг үзнэ.

Хоол: өглөө, өдөр, орой
Зочид буудал: (All inclusive hotel)

Гутгаар өдөр. Анталья – Памуккале

Өглөөний цайгаа эртлэн уусны дараа 8 цагт буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Денизли хотод байрлах Памуккале руу чиглэн автобусаар аялна. Замдаа хөвөн даавуун эдлэлийн дэлгүүр орно. Денизли хот нь хөвөнгийн тариалалтаараа алдартай бөгөөд хөвөн даавууны үйлдвэрлэлийг тэргүүлэх салбараа болгосон байдаг. Дараа нь Памуккалед байрлах буудалдаа ирж оройн хоолоо зооглоно. Бидний буух буудал нь Турк улсад “Памуккале халуун рашаан” хэмээн алдаршсан амралтын бүст очин ядаргаагаа тайлах бөгөөд бидний алжаалаа тайлах буудлууд нь таны эрүүл мэндэд хэрэгцээтэй эрдсээр баялаг халуун рашаан байдаг ба тус газар аяллын бүрэн ядаргаагаа тайлна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Хоол: өглөө, өдөр, орой
Зочид буудал: Adempira эсвэл Richmond аль нэг буудалд нь бууна.

Анхаар: Памукалле дахь Зочид буудалд байрлах үедээ аялагч алкохолтой уух бүх зүйлс мөн бүх төрлийн ундаануудийг өөрөө худалдаж авна. Мини бар нь мөн ижил төлбөртэй. Цай, кофе болон ус үнэгүй.

Дөтгөөр өдөр. Памуккале аялал

Агаарын бөмбөлгийн хөтөлбөрт хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүлээлгийн өрөөнөөс явна. Бөмбөлгөөс ирээд өглөөний цайгаа уусны дараа тогтсон цагт цуглараад Памуккале хотын аяллын эхний үзвэр цасан цагаан хөвөн уулыг очиж үзнэ. Дараа нь дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн Хиараполис болон Анфитеатрыг үзнэ. Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаантай усанд нэмэлт төлбөртэйгээр үйлчлүүлж болох бөгөөд уг рашаанд орсоноор 10 насаар залууждаг гэж ярьдаг. Замдаа өдрийн хоолоо нутгийн ресторанд зооглоно. Өдрийн хоолны дараа Памуккале хотын нэрийн хуудас болсон анар жимсний талбайд байрлах дарс болон Виноны үйлдвэр дэлгүүртэй танилцана. Өдрийн хоолоо замдаа нутгийн ресторанд зооглоно. Оройн хоолоо буудалдаа ирж зооглоод амарна.

Хоол: өглөө, өдөр, орой
Зочид буудал: Adempira эсвэл Richmond аль нэг буудалд нь бууна.

Тавдугаар өдөр. Памуккале – Кекова. Далиан аялал.

Өглөөний цай уусны дараа буудлын өрөөгөө хүлээлгэн өгч Далиан дахь яст мэлхийн арлыг үзэхээр хөдөлнө. Далиан голын эргээс бид завинд суух ба яст мэлхийн аралруу явах замдаа Византын хаадын булш болон цэнхэр хавч үзнэ. Цэнхэр хавчыг захиалж идэх боломжтой ба яст мэлхийн арал дээр очиод захиалж идсэн цэнхэр хавчны үлдэгдэлээрээ яст мэлхийг дуудаж болно. Мөн яст мэлхийн арлын эрэг нь Европ дахь хамгийн үзэсгэлэнтэй 5 эргийн нэгд тооцогддог ба эргээс 25м зайнд хүний бие далд орхооргүй гүехэн, торгон зөөлхөн элстэй үзэсгэлэнтэй эрэг юм.

Хоол: өглөө, өдөр, орой
Зочид буудал: Lykia Dalaman spa 4* hotel

Зургаадугаар өдөр. Кекова-Анталья. Кекова аялал

Энэ өдөр бид Кекова дахь МЭ-200 онд газар хөдлөлтийн улмаас усан доор орсон хотын үлдэгдэлтэй усан онгоцоор явж танилцана. Тухайн үедээ 20.000 хүн амтай, загас ан агнуур, худалдаа наймаа сайн хөгжсөн хот байсан, газар хөдлөлтийн улмаас хот бүхэлдээ сүйдэн хотын талаас илүү нь далай доор орсон байдаг. Өдрийн хоолоо замдаа нутгийн ресторанд идэх бөгөөд Анаталья хотод ирж буудалдаа орон амарна.

Хоол: өглөө, өдөр, орой
Зочид буудал:

Долоодугаар өдөр. Анталья чөлөөт өдөр

Өглөөний цайгаа уусны дараа Анталья хотын хамгийн том дэлгүүр Mall of Antalya орно. Худалдааны төвд 140 гаруй дэлхийн бренд, Туркын бренд дэлгүүрүүдэр үйлчлүүлнэ. Дэлхийн бренд болох H&M, LC Waikiki, De Facto, GAP… дэлгүүрүүд Mall of Antalya-д байрладаг.

Хоол: өглөө
Зочид буудал:

Наймдугаар өдөр. Анталья – Улаанбаатар

Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө. Тогтсон цагт цугларан онгоцны буудал хүргүүлнэ. Анталья хотоос …. цагт хөөрч Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд …. цагт бууснаар аялал өндөрлөнө.

Хоол: өглөө

Аяллын үнэ:

Том хүн (12-оос дээш нас): 4,690,000 төг
Хүүхэд (02-12 нас): 4,290,000 төг

Аяллын үнэнд орсон зүйлс: Улаанбаатар – Анталья – Улаанбаатар онгоцны билет, Анталья, Памуккалед 5 одтой зочид буудал, Далианд 4 одтой зочид буудал, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын автобус, аяллын хөтөч, аяллын даатгал

Аяллын үнэнд ороогүй зүйлс: Аялагч нарын хувийн хэрэгцээний зардлууд, нэмэлт аяллууд гэх мэт.

Анхаар:

  • Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.
  • Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
  • Онгоцны нислэгийн цаг өөрчлөгдөх мөн цаг агаар болон бусад хүчин зүйлсээс болж хөтөлбөрүүдийн өдөр өөрчлөгдөж болзошгүй.
  • Турк улсын 5* той буудлуудад ОО сойз байдаггүй тул та ОО сойзоо авч яваарай. (ковидын улмаас оо сойз тавчиг гэх мэт хувийн зүйлс өгөхөө больсон.)
  • Залгуурны хувьд еврод стандартын 2 бөөрөнхий шонтой залгуур ашигладаг.
  • Сим карт онгоцны буудал дээр зардаг. Үнэ 30-40$ байдаг
  • Онгоцны буудал дээр ачаагаа хүлээнгээ валют арилжаа дээр багахан мөнгө солиулж авахыг зөвлөж байна. (жишээ нь 100$)
  • Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.
ӨмнөхБадарчин гэж хэн бэ?
ДараахьАяллын хуваарь