Аяллын чиглэл: Анталья-Памуккале-Сиде-Анталья-Улаанбаатар

Аяллын хугацаа: 6 шөнө 7 өдөр

Аялал эхлэх болон дуусах хугацаа: 2021.10 сар

Зочид буудал: 5 одтой зочид буудал

Аяллын үнэ: 4,490,000              

                    /1/                      Улаанбаатар Анталья  Улаанбаатар хотоос нислэгээр Турк улсын үзэсгэлэнт далайн эргийн хот болох Анталья хотруу ниснэ.Антальяад буун хилээр нэвтэрсний дараа хөтөч, зохион байгуулагчтай уулзаад зочид буудалдаа очин бүртгэл хийлгэн амарна. Буудлын өрөөгөө хүлээн авч  аяллын ерөнхий хөтөлбөртэй танилцан хөтчөөс зөвөлгөө авна. Зочид буудал нь далайан эрэг дээр байрлах өөрийн эзэмшлийн далайн эрэг дээрх наран шарлагын газарт , мөн дотор болон гадна бассейнтай. Зочид буудалд буфет хоол болон уух зүйлс бүгд үнэгүй. Анхаарах зүйлс: Далайн эрэг нь буудлаас 3 минутын зайд байрладаг ба буудлын гаднаас мини-автобус эрэг хүргэж өгч үйлчилдэг. Далайн эрэг нь буудлын эзэмшил тул наран шарлагын газар дахь бар ресторанд үнэ төлбөргйүгээр үйлчлүүлнэ. Жич: 11 сараас эхлэн өвлийн хуваарьт шилжиж далайн эрэг явах мини- автобус болон далайн эрэг дээрх бар хаагддаг.    
                    /2/                        Анталья Памуккале              Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд 08:00 цагт Денизле хотод байрлах Памуккалеруу чиглэн автобусаар аялна. Анталья хотоос гарахын өмнөзөьхөн Турк улсад байдаг Султанит чулууг шигтгэн урласан  алт мөнгөн эдлэл, үнэт эдлэлийн дэлгүүрээр зочилж худалдан авалт хийнэ.Замдаа бид бүхэн өдрийн хоолоо нутгийнресторанд идсэний дараа Памуккале хотын нэрийн хуудас болсон Анар жимсний талбайд байрлах амтат дарсны үйлдвэр болон дэлгүүртэй танилцана. Памуккалед  ирээд өрөөгөө хүлээж авсны дараа оройн хоолоо иднэ. Аяллын хөтөлбөрт багтсан сонирхолтой зүйлийн нэг бол Туркд Памуккале халуун рашаан хэмээн алдаршсан амралтын бүст очин ядаргаагаа тайлах бөгөөд бидний алжаалаа тайлах тус 5 одтой буудал нь та бүхний  эрүүл мэндэд тустай  эрдсээр баялаг халуун рашаан, хүйтэн бассейн байдаг ба тус газар аяллын бүрэн тайлагдана гэдэгт итгэлтэй байна.Анхаарах зүйлс: Колоссая буудалд байрлах үедээ аялагч уух бүх зүйлсээ өөрөө худалдаж авна.Мини  бар нь мөн ижил төлбөртэй.  
                  /3/                        Памуккале    Өглөний цайны дараа дэлхийн соёлын өвд  1988 онд бүртгэгдсэн Hierapolis- Pamukkale-д зочилно. Тус газар нь чулуужсан цохио бүхий нийт 2700 метрийн урттай 600м –ийн өргөнтэй, 150м өндөр цасан цагаан цайзын дээр орших Hierapolis хэмээх МЭ 200 онд баригдсан 20,000суудал бүхий театр Анталийн эртний булш бунханууд Ромын үеийн уран барилгын туурийг үзэх ба мөн эртний ромын Клеопатра хатанд зориулж тусгайлан барьсан халуун рашаан бүхий усан санд үйлчлүүлж цагийг зугаатай өнгөрөөж болно. Өдрийн хоолоо нутгийн ресторанд идсэний дараа хөвөн даавуун эдлэлийн үйлдвэр , дэлгүүр орно. / хөнжил, даавуу , дэр /Денизли хот нь хөвөнгийн тариалалаараа дэлхийд алдартай ба хөвөн даавууны хөнгөн үйлдвэрлэлийг тэргүүлэх  салбараа болгосон байдаг. Оройн хоол буудалдаа иднэ. Анхаарах зүйлс: Агаарын бөмбөлөгийн хөтөлбөрт  хамрагдах хүмүүс өглөө эрт 5 цагаас буудлын хүрээлэнгийн өрөөнөөс явна.  / Агаарын бөмбөлөгийн үнэ – 100 ам.доллар/ Мөн / Клеопатра хатны рашаанд орох бол 13 ам.доллар      
            /4/              Памуккале Анталья    Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэж өгөөд тогтсон цагт цуглараад Анталья хотын зүг хөдөлнө. Анталья хотод ирээд  Турк савхин болон үслэг эдлэлийн үйлдвэр дэлгүүрээр зочилно. Дэлгүүрийн дараа бид 3 хоногийн турш байрлах 5 одтой тансаг зэрэглэлийн буудалдаа ирж өдрийн хоолоо идсэний дараа өрөөгөө хүлээн авч амарна. Зочид буудал нь өөрйин эзэмшлийн далайн эрэг, наран шарлагын газар ,усан бассейнтай. /дотор, гадна/  Мөн эргэн тойрондоо  усан парк,завин зогсоол, усан спортын клуб, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй. Зочид буудалд буфет хоол болон  уух зүйлс бүгд үнэгүй.    
    /5/              Анталья Сиде Анталья  Өглөөний цайны  дараа бид Анталья хотын алдарт эртний Сиде хотруу хөдлөн, Ромын эзэнт гүрний үеийн хуучин хот болон Аполло сүмийн туурийг үзнэ.Өдрийн хоолоо буудалдаа буцаж ирж идсэний дараа бид Анталья хотын аялал хийх ба хотын төвд байрлах Дуден   хүрхрээг үзэж сонирхоно. Үүний дараа бид анталья хотын хамгийн том дэлгүүр болох Mall of Antalya –руу очин худалдан авалт хийнэ.Дэлгүүрийн дараа буудалдаа ирж амарна.
    /6/              Анталья Анталья хот дахь чөлөөт өдөр. Энэ өдөр чөлөөт өдөр бөгөөд аялагчид өөрспийн сонирхолоор өнгөрүүлнэ.Зочид буудалдаа бүхий л үйлчилгээг авч амрах боломжтой. Мөн нэмэлтээр хөтөлбөр гаргуулан цагийг үр бүтээлтэй төнгөрүүлэх боломжтой.
    /7/                  Анталья Улаанбаатар  Өглөө ,өдрийн хоолоо зочид буудалдаа  идсэний дараа өрөөгөө хүлээлгэн өгөөд Анталья хотын онгоцны буудал хүргүүлнэ. Онгоцны буудал явах замдаа Турк улсын алдарт Сорбэт чихрийн үйлдьэр дэлгүүрээр зочилно. Анталья хотын олон улсын онгоцны буудлаас бид бүхэн улаанбаатар хотын зүг ниснэ.

Тайлбар: 

Аяллын зардалд багтсан :

  • Улаанбаатар – Анталья 2 талын нислэгийн тийз
  • Зочид буудлын зардал
  • Аяллын турш үйлчлэх тансаг зэрэглэлийн унааны зардал
  • Өглөө , өдөр, оройн хоол , уух зүйлс
  • Үзвэр үйлчилгээний төлбөр
  • Хөтөч , орчуулагч
  • Гадаад аяллын иж бүрэн даатгал

Аяллын зардалд багтаагүй зүйлс :

  • Аялагчид хөтөлбөрт заагдсанаас бусад зүйл үзэж сонирхох бол өөрөө мөнгө төлнө.
  • Замд идэх хоол
  • Хөтөч , жолоочийн гарын мөнгө
  • Шоппинг хийх мөнгө
ӨмнөхХаяг, холбоо барих
ДараахьТУРКИЙН АЯЛАЛ: Анталья, Памуккале, Стамбул (7 өдөр)