Истанбулын хамгийн алдартай зах, дэлгүүрүүдээр худалдааны аялал хийж, цүнхээ бэлэг дурсгалын зүйл, амтлагч, тансаг гар урлалаар дүүргээрэй. Grand Bazaar болон Spice Market-ийн өргөн цар хүрээтэй гудамжуудыг үзэж байхдаа наймаа хийх талаар зөвлөгөө аваарай. Стамбулын зочид буудал худалдаа үйлчилгээний төв дүүрэгтээ байрласан байгаа. Мөн Туркийн төгс хивс, керамик эдлэлийг хайж олох, дээд зэргийн савхин хувцас, цүнх сонгох, эсвэл өвөрмөц үнэт эдлэл, эрдэнийн чулуу зэргийг Анталья хотоос та сонирхоорой. Стамбул Анталья хотын хооронд бид дотоодын нислэгээр нисэх болно. Анталья хотын зочид буудал хоол уух зүйлсээр хязгааргүй үйлчлэх 5 одтой тансаг буудал юм. Далайн эрэгт тааваараа амарч болно.
- Стамбул хотод шоппинг хийх 2 бүтэн өдөр
- Анталья хотоос шууд Улаанбаатар буцах ба Стамбул хот руу буцаж нисэхгүй
- Анталья хотод хоол, уух зүйлс хязгааргүй 5 одтой зочид буудалд далайн эрэгт амрах
- Хамгийн өрсөлдөхүйц аяллын үнэ
Нислэг: Хүннү Эйр хуваарьт нислэг болон Пегас хуваарьт нислэг
Улирал: 2022
Аяллын чиглэл: Улаанбаатар – Бишкек – Стамбул – Анталья – Бишкек – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/7шөнө
Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн бямба гарагт аялал гарч байна.
Нислэгийн цаг мэдээлэл: Аялал Туркт очихдоо Стамбул хотод газардах ба буцахдаа Анаталья хотоос Улаанбаатар хот руу буцна.
Улаанбаатар – Бишкек: 03:20 – 05:20
Бишкек – Стамбул: 08:20 -11:05
Анталья – Бишкек: 19:35 -03:50
Бишкек – Улаанбаатар: 09:20-15:20
Аяллын хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Бишкек – Стамбул. Шөнийн Стамбул.
Бид таныг Чингис Хаан олон улсын онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд Хүннү Эйр компаний нислэгээр 0320 цагт хөөрч Киргиз улсын Манас олон улсын онгоцны буудалд 0520 цагт газардана. Дараагийн нислэг нь Пегасус Эйрлайнс компаний нислэгээр 0820 цагт хөөрч Турк улсын Стамбул олон улсын нисэх буудалд 1105 цагт газардана. Зочид буудалдаа хүргүүлж өрөөгөө хүлээж авна. Чөлөөт цаг.
зочид буудал: Avicenna Hotel **** (эсвэл ижил төстэй өөр зочид буудал)
хоол:
Удаах өдөр. Стамбул хот. Чөлөөт өдөр.
Энэ өдөр та өөрийн дураар шоппинг хийн өнгөрүүлэх боломжтой.
зочид буудал: Avicenna Hotel **** (эсвэл ижил төстэй өөр зочид буудал)
хоол: өглөөний цай
Гутгаар өдөр. Стамбул – Анталья.
Энэ өдрийг та Анталья руу нэг цагийн нислэг хийх болно. Зочид буудал нь далайн эрэг дээр байрлах өөрийн эзэмшлийн далайн эрэг дээрх наран шарлагын газар, мөн дотор болон гадна бассейнтай. Зочид буудалд буфет хоол болон уух зүйлс бүгд үнэгүй.
зочид буудал: Wind of Lara Hotel & Spa ***** (эсвэл ижил төстэй өөр зочид буудал)
хоол: өглөөний цай
Дөтгөөр өдөр. Анталья хот. Чөлөөт өдөр
Чөлөөт өдөр
зочид буудал: Wind of Lara Hotel & Spa ***** (эсвэл ижил төстэй өөр зочид буудал)
хоол: өглөө, өдөр, орой
Тавдугаар өдөр. Анталья хот. Чөлөөт өдөр.
Чөлөөт өдөр
зочид буудал: Wind of Lara Hotel & Spa ***** (эсвэл ижил төстэй өөр зочид буудал)
хоол: өглөө, өдөр, орой
Зургаадугаар өдөр. Анталья хот. Чөлөөт өдөр.
Чөлөөт өдөр
зочид буудал: Wind of Lara Hotel & Spa ***** (эсвэл ижил төстэй өөр зочид буудал)
хоол: өглөө, өдөр, орой
Долоодугаар өдөр. Анталья – Бишкек.
Зочид буудалдаа өдрийн хоолны цаг хүртэл амарч болно. Орой нь бид Анталья хотын олон улсын онгоцны буудалд хүргүүлж бүртгэлээ хийлгээд 1935 цагт Бишкек хотыг зорин ниснэ.
хоол: өглөө, өдөр
Наймдугаар өдөр. Бишкек – Улаанбаатар
Бишкек хотод 0350 цагт газардана. Дараа нь 0920 цагаас Бишкек хотоос хөөрч Чингис Хаан олон улсын онгоцны буудалд 1520 цагт газардана. Аялал өндөрлөнө.
Аяллын үнэ:
Том хүн: 4,490,000 төг
Хүүхэд: 4,490,000 төг
Нярай: 250,000 төг
Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар-Бишкек-Стамбул болон Анталья-Бишкек-Улаанбаатар олон улсын нислэгийн тийз, Стамбул хотод 4 одтой зочид буудал, Анталья хотод 5 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, нисэх буудлаас тосож авах унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ
Аяллын үнэд ороогүй зүйлс: Аялагч нарын хувийн хэрэгцээний зардлууд, нэмэлт аяллууд гэх мэт.
Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.