Та нэг аяллын үнээр Вьетнам улсын 1000 жилийн түүхт Ханой хот, Тэнгэрийн луу бууж заларсан Халонг бэй булан, орчин цагийн зугаа цэнгэл, үзвэр үйлчилгээ цогцолсон Нячанг хотоор аялж, хямд үнэтэй брэнд дэлгүүр, Вьетнамын соёл урлаг, өв уламжлалтай танилцан, Лувак кофег амтлан, алдарт усан дээрх хүүхэлдэйн жүжиг үзэн, үзэсгэлэнт далайн эрэгээр зугаалан амралтаа мартагдахааргүй өнгөрөөх боломжтой.

Нислэг: Аэро Монголиа чартер нислэг
Улирал: 2022

Аяллын чиглэл: Улаанбаатар – Ханой – Халонг Бэй – Нячанг – Ханой – Улаанбаатар
Аяллын хугацаа: 8 өдөр/7шөнө

Аяллын хуваарь:

31/III – 07/IV
07/IV – 14/IV
14/IV – 21/IV
21/IV – 28/IV
28/IV – 05/V
05/V – 12/V
12/V – 19/V
19/V – 26/V
26/V – 02/VI

Нислэгийн цаг мэдээлэл:

UBNHAN 07:00 11:00
HANUBN 12:00 18:45

Гэрэл зураг:

Аяллын хөтөлбөр:

Эхний өдөр. Улаанбаатар – Ханой. 
Бид таныг Чингис Хаан олон улсын онгоцны буудалд товлосон цагтаа хүлээж байна. Бүртгэлээ хийлгээд Аэро Монголиа компаний нислэгээр 0700 цагт хөөрч Ханой хотын Ной Бай (Noi Bai) олон улсын онгоцны буудалд 1100 цагт газардана. Хилээр нэвтрээд зочид буудалдаа хүргүүлж амарна.

зочид буудал:
хоол: өдөр, орой

Удаах өдөр. Ханой хотын аялал. Ханой – Халон Бэй.
Өглөөний цайны дараа бид Улаанбаатар хотоос бараг 3 дахин урт түүхтэй бөгөөд 2010 онд нэг мянган жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн, Вьетнамчуудын улс төрийн төв байсаар ирсэн франц маягийн бутан хашлагатай зассан цэцэрлэг, эртний буддын сүм хийд, үзэсгэлэнтэй нуур цөөрөмтэй Ханой хоттой танилцсанаар аялал эхэлнэ. Өглөөний цайны дараа бид колончлолын үе, XV зуунаас улбаатай Хуучин Хорооллын (Old Quarter) будааны, торгоны,  цаасны зэрэг нэртэй францын уран барилгын хэв шинжтэй байшин цэцэрлэг бүхий ч эсрэгээрээ Азийн түм түжигнэж бум бужигнасан нарийнхан сонин уур амьсгалтай гудамжуудаар энгийн Вьетнам хүмүүс хэрхэн амьдарч байгааг харж ойлгох, жинхэнэ гудамжны Вьетнам хоол идэх, хямд бараатай гудамны дэлгүүрүүдээр аялах, бусад сонирхолтой зүйлсийг үзэж  соёл, танин мэдэхүйн ач холбогдолтой бэсрэг үдшийн дугуйт тэргэн аялал хийнэ. Дараа нь 1070 онд эзэн хаан Лу Нхан Тонг (Lý Nhân Tông) зарлигаар бариулсан Утга Зохиолын Сүм (Temple of Literature) буюу Вьетнамчуудыг оюунлаг (тө биш) ард түмэн гэдгийг нотлон харуулсан анхны их сургууль, буддын хийдийг үзэж сонирхоно. Дараа нь Францчуудыг буланд шахсан, эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, улсын эцэг Хо Ши Мин бунханаар (Ho Chi Minh Mausoleum) зочилно. Чингис хаантай нас чацуу 1049 онд баригдсан Ганц Хөлт Суваргыг (One Pillar Pagoda) мөн харна. Оройн хоолны дараа бид Вьетнамын усан хүүхэлдэйн тоглолтыг (Water Puppet show) үзээд зочид буудалдаа ирж амарна. 

зочид буудал:
хоол: өглөө, өдөр, орой

Гутгаар өдөр. Халонг Бэй аялал
Өглөөний цайны дараа бид Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн “Бууж ирсэн лууны ус” хэмээн орчуулж болон Халонг (Halong) хэмээх геологийн, газарзүй геоморфологийн, цаг агаарын, соёлын содон тогтоц бүхий далайн булан уруу автобусаар явна. Дараа нь сүрдэм байгалийн тогтоцтой далайгаас цухуйсан 3000 гаруй шохойн чулуун цохио бүхий үзэсгэлэнт байгаль дундуур завиар зугаална. Дараа нь бид Тиэн Чунг (Thien Cung ) болон Дау Го (Dau Go) агуйнуудаар орж сонирхоно. Оройн хоолны дараа чөлөөт цаг үргэлжлэх ба та загасчлах эсвэл завьны баранд орж алжаал юугаа тайлж болно. Мөн амрах массаж хийлгэж болно. 

зочид буудал:
хоол: өглөө, өдөр, орой

Дөтгөөр өдөр. Халонг Бэй – Ханой – Нячанг
Өглөөний цайны дараа бид Халон Бэйгээс Ханой хот руу буцна. Өдрийн цайны дараа бид Ханой хотоос Нячанг хот руу дотоодын нислэгээр ниснэ. Нячанг хотод ирээд зочид буудалдаа хүргүүлнэ. Үдээс хойш нь мөнх ногоон модод, цагаан элс, бүлээн тунгалаг устай далайн эрэгт очиж амарч өөрийн хоббигоор банана завь, усан дээгүүр шүхрээр нисэх, усны мотоцикл, буудлага гэх мэт усан спортуудаас оролдож үзэж болно. Далайн хоолны ресторанд оройн хоолоо иднэ. Шарсан загас, чанасан наймаалж, жигнэсэн хавч, хуурсан далайн морь идэж загасны ясны шөл ууна. Үдэш нь Нячангын хамгийн том захаар зочилж худалдаа наймаа хийж болно.

зочид буудал:
хоол: өглөө, өдөр, орой

Тавдугаар өдөр. Нячанг хот. Винпийрл сэдэвчилсэн хүрээлэн
Өглөөний цайны дараа унаагаар На Транг хотын Винпирл ланд /Vinpearl land/ парк руу хүргүүлнэ. Энд ирээд кабел машинаар парк руу явна. Ингээд чөлөөт цаг. Та өөрийн хүслээр паркаар зугаалж, хүссэн тоглоомондоо сууж, өдрийг хөгжилтэй өнгөрөөх юм. Хүүхэд залуучууд маань усан гулгуур, усан хоолой, усан галзуу хулгана зэрэг 30 гаруй тоглоомуудаас сонгон тоглож байх зуур ахмад настнууд маань далайн эрэгт сандал дээр тухлан амарч болно. Орой нь тогтсон цагт цуглан унаагаар зочид буудалдаа хүргүүлэн байрлан амарна.  

зочид буудал:
хоол: өглөө, өдөр, орой

Зургаадугаар өдөр. Гурван арлын далайн аялал
Нячанг хотын хоёрдахь гоё аялал бол Гурван арлын аялал юм. Буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Hon Mieu арал руу завиар явж Tri-Nguyen аквариум үзнэ. Энэ аквариумд шүр, далайн яст мэлхий, далайн морь, хавчнууд болон бусад далайн ховор амьтадтай танилцана. Дараа нь Hon-Mun аралруу хөдлөх бөгөөд Вьетнамын хамгийн анхны дархан цаазтай болсон газар бөгөөд номин өнгөтэй гайхамшигт устай. Энд усанд шумбаж олон төрлийн загас болон шүрийг харах боломжтой. Үүнээс цааш Mot арал руу хөдлөх бөгөөд хөвөгч ресторанд өдрийн хоолоо идэж шинэхэн барьсан загас зооглох боломжтой юм. Сүүлийн зогсоол бол Tranh-Mini Beach бөгөөд энд банана завинд суух, усны цанаар гулгах, завины шүхрээх нисэх гэх мэт нэмэлт авч болно / хөтөлбөрийн үнэд эдгээр зардал ороогүй учир нэмэлтээр төлнө./ Орой загас агнуурын тосгоноор зочлох бөгөөд нутгийн иргэдийн амьдралтай танилцана. Оройн хоолоо идээд буудалдаа ирж хононо.

зочид буудал:
хоол: өглөө, өдөр, орой

Долоодугаар өдөр. Нячанг – Ханой. Дэлгүүр хэсэх
Нячанг дахь дээрх хөгжөөнт дурсамжуудаа эмхлэнгээ унах мөнгөн хөлөг юүгээн бэлдэж Ханой хотын зүг хөөрөн нисэх болно. Ханойд газардсаныхаа дараа бид зочид буудалдаа хүргүүлж амарна. Үдээс хойш шоппинг хийж өнгөрөөнө. Вьетнам бол шоппингийн диваажин.

зочид буудал:
хоол: өглөө

Наймдугаар өдөр. Ханой – Улаанбаатар.
Бид Ханой хотын олон улсын онгоцны буудалд хүргүүлж бүртгэлээ хийлгээд 1200 цагт Улаанбаатар хотыг зорин ниснэ. Чингис Хаан олон улсын онгоцны буудалд 1845 цагт газардана. Аялал өндөрлөнө.

хоол: өглөө

Аяллын үнэ:

Том хүн: 4,490,000 төг
Хүүхэд (3-12 нас): 4,090,000 төг
Нярай (0-2 нас): 590,000 төг

Аяллын үнэд орсон зүйлс: Улаанбаатар – Ханой – Улаанбаатар нислэгийн тийз, Ханой – Нячанг – Ханой нислэгийн тийз, 4 одтой зочид буудлын хоёр ортой өрөө, аяллын унаа, хөтөлбөрт бичигдсэн хоол хүнсний үйлчилгээ, аяллын ахлагч хөтөч орчуулагчийн үйлчилгээ, үзвэрүүдийн тасалбар.

Аяллын үнэд ороогүй зүйлс: Аялагч нарын хувийн хэрэгцээний зардлууд, хөтөлбөрт бичигдээгүй аяллын нэмэлт хөтөлбөрүүд, хоол хүнсний үйлчилгээ гэх мэт

Анхаар: Энэхүү аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд ам.долларын ханшны өөрчлөлт, улирлын байдал, баяр ёслол онцгой өдрүүдтэй аялалын өдрүүд давхцах, группт хамрагдсан аялагчдын тоо зэргээс шалтгааж таны аялах үеийн хөтөлбөр (үзэх зүйлсийн дараалал) болон үнэд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй.

БАРУУН СОЛГОЙГҮЙ АЯЛУУЛАХ – БАДАРЧИН АЯЛААЖАВЫН ТОВЧООНД НЭГДЭЭРЭЙ.

Та бидэнтэй нэгдсэнээр манай компаны зарлаж байгаа урамшуулал, хөтөлбөрүүд болон аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллүүдийг хүлээн авч байх боломжтой. 

www.facebook.com/badarchin
www.twitter.com/Ayalaajav 
www.youtube.com/c/MrAyalaajav

ӨмнөхИНДОНЕЗИЙН АЯЛАЛ: Жава Арлын Тойрон Аялал (10 өдөр) Солонгосоор дамжин явах хувилбар
ДараахьТУРКИЙН БҮХ ШИЛДЭГ АЯЛАЛ: Истанбул – Трой – Эфес – Памуккале – Анталья (8 өдөр) Бишкекээр дамжин явах хувилбар