Хувийн бэлтгэл
Нимгэн даавуун хувцас | Вьетнам улсад өдөртөө +30 градусын халуун байдаг учраас аялагчид еерт эвтэйхэн нимгэн даавуун материалтай хувцас, нарнаас хаах том даавуун немрег, алчууртай явах. |
Хувийн ариун цэврийн хэрэгсэл | Аялагчид эерсдийн хэрэгцээт шүдний оо сойз, сам, шампунь, сахлын хутга, эмэгтэйчуудийн ариун цэврийн хэрэгслээ бэлтгэн авч явах |
Нарны хамгаалалт | Нарны тос, нарны том малгай, нарны шил болон наранд түлэгдсэн тохиолдолд чийгшуулэх тос [алое гель/ , маск зэргийг авч явах |
Аялалд тохиромжтой гутал | Ресорт нь арлын зөөлөн халуун элсэн дээр байрлах тул та бухнийг элсэн дээр өмсөхөд тохиромжтой хөлд эвтэйхэн углааш, оломтой намхан ултай сандал авч явах |
Усны хувцас | Вьетнам улсад далайн эрэг дээр амрах, усан парк дээр тоглох учир усны хувцсаа авч явах |
Цэнэглэгчийн оролт | Гар утас, зургийн аппарат гэх мэт зуйлсийнхээ цэнэглэгчийг авах, мен нэмэлтээр зееврийн цэнэглэгч буюу powerbank авч явахад тохиромжтой ба аяллын олон оролттой залгуур авч явах |
Виза карт | Аяллын унэд ороогуй үзвэр үйлчилгээний зардлаа тооцон нэг хүний хамгийн багадаа 100$-200$ байршуулсан виза карт биедээ авч явах |
Мөнгө | Вьетнам улсад үйлчилгээний ажилчдад гарын мөнгө tip өгөх боломжтой. Бэлэн мөнгө авч явах бол та доллараар авч яваад, Вьетнам улсад очоод солиулна. |
Бусад | Аялагчид өөрсдийн хэрэглэдэг эм, хэрэгсэл бусад нэн шаардлагатай зүйлсээ нөөцтэй авч явах |
Пу Куок арал
- Вьетнамын цаг Улаанбаатараас 1 цагаар хоцордог. Жишээ нь: Монголд 14:30 болж байхад Вьетнамд 13:30 цаг болж байдаг. Иймд та бүхэн цагаа тохируулж авсан үйлчилгээнээсээ хоцрохгүй байхыг анхааруулж байна.
- Пу Куок арлын цаг агаарын дундаж хэм: +30с
Аяллын явц
- Аялагчид Хөшигийн Хөндийн нисэх онгоцны буудалд аяллын менежерийн мэдээлсэн цагт ирсэн байх
- Та биднээс шаардлагатай бичиг баримтаа хулээн авсны дараа МИАТ, Аэро Монголиа нислэгийн бүртгэлдээ бүртгүүлж суудлаа бичүүлээд онгоцондоо сууснаар нислэг эхэлнэ.
- Улаанбаатар – Хо Ши Мин шууд нислэг 6 цаг үргэлжлэнэ.
- Аялагчид хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр гарч, тээшээ авсны дараа манай компаний хөтөч угтан авна
Хөтөч
Чөлөөт аяллын хөтөч нь таныг бүхэл өдөржин дагаж явж үйлчлэхгүй. Харин танийг мэдээллээр хангах үүргийг хүлээнэ. Энэ нь хөтөч нар маань таньд тухайн аяллын чөлөөт нь хэн нэгэн хүн өглөөнөөс орой үзвэр үйлчилгээндээ хэрхэн болтол таныг А цэгээс Б цэгт хамрагдах талаар мэдээллээр хургэж егч, тайлбар хийдэг биш мэдээллээр хангах үүрэгтэй. Аялагч та аялагчдын дунд үүсгэгдсэн групп чатнаас хөтчөөсөө мэдээлэл авах боломжтой
- Онгоцны буудал дээр тосч аваад сонгосон буудлуудад хүргэж өгнө.
- Грүпп чатанд үзвэр үйлчилгээндээ хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгөх.
- Таньд асууж тодруулах зүйлс гарсан тохиолдолд грүпп чатаар дамжуулан холбогдоно.
- Хөтөч хэт хувийн чанартай хүсэлтээс татгалзах эрхтэй.
- Аялал зохион байгуулагч нь аяллын явцад байгаль, цаг агаар, авто замын түгжрээ, техникийн болон бусад хучин зуйлсийн улмаас аяллын хөтөлбөрийн дагуу гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд нөхцөл байдалтай уялдуулан аяллын хөтөлбөрт өөрчлөлт оруулах эрхтэй ба аялагчдад ашигтай, аяллыг үр өгөөжтэй байдлаар зохион байгуулах үүрэгтэй.
- Аялагчын буруутай уйл ажиллагааны улмаас өөрт болон бусдад учруулсан гэм хор хохирол, аялагчаас өгсөн худал мэдээлэл, баримт бичгийн үнэн зөв болон аялагчийн аяллын явцад бусдын емне хулээсэн үүрэг, түүнтэй холбоотой үр дагаврыг аялал зохион байгуулагч хариуцахгүй
Пу Куок арал дээр юу хийж болох вэ?
Vinwonders & Safari: Энэхүү парк нь зүүн өмнөд Азийн хамгийн том цогцолбор парк бөгөөд дотроо зургаан дэд хэсэгт хуваагддаг 100 гаруй нэр төрлийн интертэймэнт үйл ажиллагааг зохион байгуулдаг.
1. Аврага том далайн амьтдын аквариум үзэх
2. Усан парк дээр хөгжилдөх
3. 20 гаруй нэр төрлийн дэлхий дээрх хамгийн адал явдалтай паркийн тоглоомууд дээр тоглох боломжтой
4. Vinpearl Safari амьтны хүрээлэнд та амьтдын үзүүлбэр үзэж, хамгийн өхөөрдөм амьтадтай зургаа татуулах, зэрлэг амьтдыг дэргэд нь очиж үзэх, хирсний төрөл, цагаан арслан, тахийн сүрэг, Энэтхэгийн хөх тогос болон Бингалийн бар зэрэг зөвхөн энэхүү амьтны хүрээлэнд байдаг хамгийн ховор амьтдыг үзэх боломжтой.
Казино: Та Фукуокд байрлах CORONA Казинод өөрийн хүссэн /автомат тоглоом, ширээний покер, рулет, бакарат гэх мэт/ тоглоомуудаас сонгон тоглож цагийг зугаатай өнгөрөөх боломжтой.
Далайн эргийн аялал: Үзэсгэлэнт Фукуокын арлаар каяака завьтай аялаж, шүрэн хадтай хэсгээр сноркел хийх болон гүний шумбалт хийж халуун орны төрөл бүрийн загаснууд харах боломжтой.
Арлын аялал: Сувдны ферм болон Sim Wine үйлдвэрт очиж үйлдвэрллийн үйл явц соёлтой танилцаж дотооддоо хийсэн дарс амтлах боломжтой. Ham Ninh загас агнуурын тосгонд очин өдөр тутмын амьдралтай нь танилцаж, Ho Quoc суварга, Кокосын шорон зэрэг түүхэн дурсгалт газруудаар аялах боломжтой.
Бусад: Орон нутгийн өмчит чинжүүний фермд зочилж чинжүү хэрхэн хурааж авах, агар модоор хүж үйлдвэрлэх үйл явцтай танилцах, зөгийн ферм дээр очиж амтат бал амтлах, Rach Vem далайн эрэг дээр очиж далайн од харангаа сэлж амрах зэрэг өвөрмөц аяллыг хийх боломжтой.
Аяллын сүүлийн өдөр
- Зочид буудлын өрөөгөө хүлээлгэж өгнө. Аялагч зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгч …. цагт нисэх буудлын зүг хөдөлнө.
- Нисэх онгоцны буудалд хүргүүлнэ. Аялагчид …. цаг гэхэд нисэх онгоцны буудалд хүргүүлсэн байна.
- Хо Ши Мин – Улаанбаатар нислэг. Нийт 6 цаг нислэг үргэлжлэнэ.
- Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд ирэх. Аялагчид Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд газардаад хилээр нэвтэрч аялал өндөрлөнө.