Аяллын хуваарь: IV/04, IV/11, IV/18, IV/25, V/02, V/.09 V/16, V/23, V/30, VI/06, VI/13, VI/20, VI/27
Аяллын хугацаа: 7 шөнө / 8 өдөр
Нислэгийн мэдээлэл: MR845/10:10-13:30
Аяллын хөтөлбөр
Эхний өдөр. Улаанбаатар – Жанжиажэ
Аялагчид ….цагт Жанжиажэ хотод ирээд хил гааль нэвтэрсэний дараа үдээс хойно дэлхийн байгалийн өв гэж алдаршсан “Баофэн” нуурд очих болно. Уг газар нь Карстын өндөр оргилууд, ногоон байгууламжаар хүрээлэгдсэн Баофэн нуур нь “Дарь эх” “Сарыг хазаж буй алтан бах” зэрэг өөр өөр хэлбэртэй төстэй өвөрмөц чулуун тогтоцтой байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Оройн хоолны дараа зочид буудалдаа байрлан амарна.
хоол: оройн хоол
зочид буудал: Laurel House Hotel ****/ адил зэрэглэлтэй буудал



Удаах өдөр. Grand canyon үзэсгэлэнт газар
Өглөөний цайны дараа 08:00 цагт Гранд хавцлын үзэсгэлэнт газар -ыг үзэхээр хөдөлнө. Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 400 метрийн өндөрт байрладаг. гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой.
Нэмэлт хөтөлбөр:Зиплайн + VR + слайд 240 юань/хүн
Нэмэлт хөтөлбөр:Шар луугийн агуй 280 юань/хүн
хоол: өглөө цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Laurel House Hotel ****/ адил зэрэглэлтэй буудал



Гутгаар өдөр. Тэнгэрийн хаалга байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар
Өглөөний цайны дараа Хятадын уламжлалт анагаах ухааны клиниктай танилцна. 7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнөөс 1358м өндөртэй “Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам”-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох
болно.
Санал болгох тоглолт : Charm XiangXi тоглолт 300 юань/хүн
хоол: өглөө цай, оройн хоол
зочид буудал: Laurel House Hotel ****/ адил зэрэглэлтэй буудал



Дөтгөөр өдөр. Үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн-Аватар-Тианзи уул
Өглөөний цайны дараа 08:00 цагт цайны ордоноор зочилно. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж”Аватар” киноны зураг авалтыг хийсэн ууланд очно. Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машианаар Тианзи цогцолбор газраар зугаална.
Санал болгох хөтөлбөр:Grand Canyon төсөл (зиплайн + VR + слайд) 240 юань/хүн
Санал болгох хөтөлбөр:Шар луугийн агуй 280 юань/хүн
хоол: өглөө цай, оройн хоол
зочид буудал: Laurel House Hotel ****/ адил зэрэглэлтэй буудал



Тавдугаар өдөр. Алтан ташуур-Shili Gallery
Тэн-миль галерей (Shili Gallery) нь Энэ газар нь өвөрмөц чулуун хадны үзүүр, ногоон байгальтай уулс, гайхамшигт байгалийн үзэмжээрээ алдартай. Галерей нь ойролцоогоор 7.5 км урттай бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан Жанжиажие уулсын байгалийн цогцолборт ордог.
хоол: өглөө цай, оройн хоол
зочид буудал: Laurel House Hotel ****/ адил зэрэглэлтэй буудал



Зургаадугаар өдөр. Тоорын цэцэгт хүрээлэн
Өглөөний цайны дараа Автобустай Чандэ хот руу явж, Тоорын цэцэгт хүрээлэн, хотын үзэмжийн бүстэй танилцана.
хоол: өглөө цай, өдрийн хоол
зочид буудал: Тоорын цэцэгт хүрээлэн буудал****/ адил зэрэглэлтэй буудал



Долоодугаар өдөр. Чөлөөт өдөр
Өглөөний цайны дараа Автобусаар Жанжиажэ руу явж, дараа нь чөлөөт цагтай.
хоол: өглөө цай
зочид буудал: TIAN JIAN **** / адил зэрэглэлтэй хотын төвийн буудал



Наймдугаар өдөр. Жанжиажэ-Улаанбаатар
11:30 цагаас зочид буудлаа цугларч нисэх онгоцны буудлын зүг хөдөлнө. 14:30 цагаас онгоцондоо
сууж Улаанбаатарын зүг ниснэ.
хоол: өглөөний цай



Аяллын үнэ
Том хүн: 2,990,000 төгрөг
Өрөөнд ганцаар орох бол: 3,690,000 төгрөг
Хүүхэд (12 нас хүртэл):2.990.000төгрөг (зочид буудалд ортой): 2.690.000₮ төгрөг (зочид буудалд оргүй)
Нярай: 650.000₮
Аяллын үнэд багтсан зүйлс: Улаанбаатар – Жанжиажэ – Улаанбаатар нислэгийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд, 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал, хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний зардал, хөтөлбөрт заагдсан хоолны үйлчилгээний зардал, хөтөч, унааны зардал, Хятад дахь аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс: Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоолны зардал, хөтөч болон жолоочийн гарын мөнгө. Хувийн хэрэгцээний зардлууд
Анхаарах
- Дээрх аяллын хөтөлбөр хүндрүүлсэн спорт арга хэмжээгүй бөгөөд аялагчдаас биеийн тамирын тусгайлсан нөхцөл шаардахгүй.
- Гадаад пасспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байх шаардлагатай.
- Хэрвээ та хүүхэдтэйгээ явж байгаа бол төрсний гэрчилгээ заавал авч явна.
- Төрсөн хүүхэд биш бол заавал итгэмжлэхтэй байх.