8.1 C
Ulaanbaatar
Saturday, April 26, 2025
spot_img
HomeЗөвлөмжЖанжиажэ аяллын зөвлөмж

Жанжиажэ аяллын зөвлөмж

Аялал эхлэх хугацаа: 2025 баасан гариг бүр

Явах нислэг дугаар:  MR845 хөөрөх цаг 10:00 – буух цаг 13:30 

Ирэх нислэг дугаар:  MR846 хөөрөх цаг 14:30-  буух цаг 18:00

Жуулчид цуглах газар ба цаг:  Хөшигтийн хөндий нисэх буудалын 2давхарт 07:00 д ирсэн байна.

Тус аяллыг хариуцсан аяллын менежерийн нэр:Э.Одбаяр 88701918

 Яаралтай үед холбоо барих хүн: Х.Даваажаргал 90071918

 Аялалын хөтөчийн нэр Чимгээ +18647381334, Дорноо +8615147986744 Билгээ+15164927666

Анхаарах зүйлс:

Гадаад паспорт (Аятад  улс-ын хилээр орох өдрөөс хойш 6 сарын хугацаанд хүчинтэй байх)

Иргэний үнэмлэх (зарим тохиолдолд хил дээр тодруулга хийх шаардлага гардаг)

Төрсний гэрчилгээ (өөрийн хүүхэдтэй яваа бол), нотариатаар батлагдсан итгэмжлэл (бусдын хүүхэд авч яваа бол)

Ойр зуурын хэрэглэдэг эм (аяны аптек)

Цоожтой цүнх, чемодан

Камер аппарат түүний дагалдах хэрэгсэл (плёнк, зай, цэнэглэгч)

Үзэг бал (хил, гаалийн хуудас бөглөхөд хэрэглэнэ)

Жанжиажэй хот нь 4 улиралтай тул тухайн улиралд тааруулан хувцас бэлдэн авч явах

Хувийн хэрэгцээний бэлэн мөнгө (юан байвал зохимжтой )

Нарны малгай, нарны хамгаалалтын тос, овор багатай шүхэр

Хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

Дараах тохиолдолд жуулчин гаальд мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтэрнэ. Үүнд:

10000 юанаас дээш үнэ бүхий үнэт эдлэлтэй бол

Монгол Улс болон Хятад улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараатай бол

Гаалийн болон бусад татвар төлөх бараатай бол

Биеэс тусдаа явуулсан ачаатай бол

Гуравдагч этгээдэд дамжуулах бараатай бол

5000 ам доллараас дээш хэмжээний үндэсний болон гадаадын валюттай бол

Дараах тоо хэмжээ бүхий эд зүйлийг гаалийн болон бусад албан татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлнэ:

Архи 1 литр,

дарс 2 литр,

пиво 3 литр,

янжуур 200 ширхэг,

сигар, навчин тамхи 50 ширхэг,

Аяллын сахилга бат

Аяллын хөтөлбөр, маршрутын талаар сайтар ойлголттой байж, хамт олноосоо салж төөрөхөөс болгоомжилж, үйлчилж буй машины дугаар,хөтөчийн утасны дугаар мэдсэн байна.

Бусад жуулчидыг хүндэтгэж, хөтөч нарын ажлыг ойлгож ажилд нь дэмжлэг үзүүлэн хөтөчийн зарласан цагийн хуваарийг нарийвчлан баримтална.

Худалдаа наймаа хийх үедээ авсан барааны талон, баримтыг авч байх хэрэгтэй.

Аяллын үед найз нөхдөөрөө эсвэл байгууллага, компани, хамт олноороо дарвиж согтууруулах  ундаа хэтрүүлэн хэрэглэх нь танд болон бусад жуулчдыг таагүй байдалд оруулах, аяллын үр дүнг бууруулах нэн хортой болохыг анхаараарай.

Согтууруулах ундааг зохисгүй хэрэглэхээс тэвчих хэрэгтэй бөгөөд гадаадад аялаж буй хүний хувьд эрүүл мэндээ хамгаалах явдал амин чухал зүйл мөн.

Бусад зөвлөмж:

  • Аялагч нь ааваас бусад хүнтэй хилээр гарахдаа хүүхэдтэйгээ явж байгаа бол зааваал хүүхдийн төрсний гэрчилгээ болон итгэмжлэх авч явна.
  • Жанжиажэйд хятад дугаар худалдан авах боломжгүй учираас Монголоос   гарахаасаа     өмнө Travelsim.mn сайтаас ойролцоогоор 5GB дата багцын сонголт хийн интернэт болон датаны асуудлаа шийдэх боломжтой.
  • Хүннү эйр авиа компаниар олон улсын нислэг ачаа 10кг, гар тээш 5кг лимиттэй байдаг тул та гарахаасаа өмнө ачааныхаа жинг сайтар тооцоолон аялаарай.
  • Хятад улсын зарим зочид буудлуудад шүдний оо сойз халаат байдаггүй тул та өөрийн хэргэлдэг оо сойз Монголоос авч явах юм.
  • Жанжиажэй хот нь цайны нутаг тул зочид буудлуудад кофе байхгүйн дээр гадуур кофе зардаг газар нэн ховор юм. Иймд та та кофе байнга уудаг бол хэрэглээний кофегоо Монголоос авч явах нь зүйтэй болов уу гэж зөвлөж байна.
  • Хэрэв та амтлагчтай хоолонд хэт мэдрэг бол өөрт таарсан багахан хүнс аваад явхад илүүдэхгүй байх. Хятад улсын зочид буудлуудын өглөөний цай бүгд хятад өглөөний цай байдаг юм шүү талх хиам зэрэг хүнс байхгүй болно.Иймд та өөрт тохирсон хүнс авч явах юм.
  • Жанжиажэй хотын бүс нутагт үе үе бороо орж манан татдаг тул дулаан хувцас болон борооны цув бэлдэн авч явах.
  • Төлбөр төлөлтийн хувьд юнионпэй карт болон бэлэн юан, Хайпэй Алипэй апп-д шууд ашиглах боломжтой байлаг. Юнионпэй карт ашиглахад шимтгэл авдаггүй. Та гартаа багадаа 1000юан авч явах нь тохиромжтой ба нэмэлт 3 үзвэрийг заавал үзэх хэргэтэй болдог.
  • Дөрвөлжин шонтой  разетка авч явах хэрэгтэй. Учир нь хятадын бүх буудлууд нь нарийн дөрвөлжин шон ордог байгаа.
  • Интернэт холбоо буюу буудлуудын вайфай жоохон удаан байдаг ба файсбүүк инстаграм хятад улсад ажилдаггүй тул та VPN татан суулгах шаардлагатай юм. Вичатаар хөтөч нартай харьцах тул та заавал вичат утсандаа суулгах юм шүү.
  • Аяллын явцад үйлчилгээ үзүүлж буй тухайн орны үйлчилгээний ажилтнуудад цайны мөнгө (Tip) өгөх нь тухайн хүний сонголт байдаг хэдий ч хятад улсад явж байгаа тохиолдолд гарын болж өгвөл өгөх нь зав юм шүү

Жуулчин зочид буудалд байрлах үеийн хориглох зүйлс:

  • Жанжиажэй хотын буудлыг олон улсын флатформ дээр LAUREL HOUSE гэдэг ба орон нутагт LAGERSTROEMIA INDICA HOUSE  нэрээр байдаг ба орон нутгийн 4 одтой буудал юм. 
  • Зочид буудлын эд хогшил,тоног төхөөрөмж,хэрэглэлийг зориулалтын бусаар эсвэл ашиглалтын
  • зааврыг нь зөрчин буруу ашиглах, эвдэж гэмтээх;
  • Зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, түлхүүрийг хаях, гэмтээх, зочид буудлын
  • цагаан хэрэглэл, алчуурыг урах, угааж арилахааргүй бохирдуулах;
  • Буудлын өрөөндөө гаднын хүн үлдээх, өрөөний түлхүүрийг өөр хүнд дамжуулах, өрөөний
  • хаалгыг онгорхой орхих;
  • Галын аюулгүй байдлын журмыг зөрчин орондоо хэвтэж байхдаа тамхи татах, өрөөний
  • розетконд зөвшөөрөхийг хориглосон багаж хэрэгслэл залгаж хэт ачаалал өгөх;
  • Буудалд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, бусадтай маргалдах,чангаар орилж хашгирах, дуулах, телевизор, хөгжим өндөр дуугаар тавих зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах;
  • Зочид буудлын хүлээн авах (reception)-д мэдэгдэхгүйгээр өрөө солих;
  • Байрлаж буй өрөөндөө гаднын хүн хонуулах;
  • Зочид буудлын өрөөний эд зүйлсийг (мебель, эд хогшил, цагаан хэрэглэл г.м) авч гарах, солих,
  • ресторанаас аяга, тавгыг өрөөндөө зөөх;
  • Буудлын өрөөний нэг балконоос нөгөөд дамжих, цонхоор лонх, лааз, тамхины иш, хог хаях;
  • Том овортой зүйл, түргэн шатамхай материал, буу зэвсэг, тэсрэх дэлбэрэх зүйл ,химийн
  • бүтээгдхүүн, мөнгөн ус зэргийг өрөөндөө хадгалах;
  • Жуулчин нь дээр дурьдсан хориотой үйлдлийг гаргасан бол үүсэх аливаа хохиролыг өөрөө хариуцаж тухайн
  • орон нутагт мөрдөгдөж буй хууль дүрэм, тухайн зочид буудлаас тогтоосон тариф, үнэлгээгээр бусад жуулчдад
  • хүндрэл учруулахгүйгээр төлж барагдуулна.

Жуулчин нисэх онгоцоор зорчих үед баримтлах журам:

  • Жуулчин нь аяллын хугацаанд тээврийн хэрэгслэлээр зорчихдоо Монгол Улс болон аялаж буй улсад мөрдөгдөж байгаа зорчигч тээвэрлэлттэй холбоотой хууль, гэрээ, хэлэлцээрийн заалт, мөн тухайн тээвэрлэгч агаарын тээврийн компаний дүрэм журмыг биелүүлнэ.
  • Зорчигч нь 10 кг хүртэл жинтэй 1 ачааг тээшээр үнэгүй тээвэрлэх эрхтэй. Нэг тээшийн 3 талын хэмжээсийн нийлбэр нь 200 см-ээс хэтрэхгүй байна.
  • Онгоцонд суухдаа суугчийн талон (boarding pass)-д заасан дугаартай суудлаа эзлэх ба гар тээшээ ачааны тавиурт тавихдаа коридор эзлэн ар талын зорчигч нарт саад болохгүй байх нөхцөлийг хангана.
  • Boarding pass болон ачааны бичгийг аялал дуустал хаяж үрэгдүүлэхгүй байна.
  • Нисэх онгоцоор зорчих болон осол аваарын үед ажиллах журамтай танилцаж, бүхээгийн техник тоноглол (радио,телевизор,эд хогшил,агааржуулах болон гэрэлтүүлэх хэрэгсэл, хамгаалалтын бүс, ослын гарах хаалга, галын төхөөрөмж, хүчил төрөгчийн хэрэгсэл г.м) эд зүйлсийг хэрхэн ашиглах талаар онгоцны багын ажилтанаас өгсөн заавар зөвлөлгөөг дагаж биелүүлнэ.
  • Зөвхөн осол аваарын үед ашиглах багаж хэрэгслэлийг хэвийн үед ажиллуулахыг хориглоно.
  • Нислэгийн үед тамхи татах, маргалдах, чангаар ярих, орилж хашгирах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахыг хориглоно.

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь дор дурдсан аюултай барааг авч явахыг хатуу хориглоно.

Үүнд:

тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм), шатамхай шингэн болон

шатамхай хатуу бодис ( шүдэнз, асаагуур), спиртийн төрлийн ундаа,шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч), хордуулагч бодис (шавьж устгэгч бодис г м),

идэмхий бодис, цацраг идэвхит бодис, их хэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис, харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.

Нислэгийн үед гар утас болон бусад долгион цацруулах, хүлээн авах техник хэрэгслэлийг унтраах ба хамгаалалтын бүсийг гэрлэн дохионы заалтын дагуу ашиглана.

Онгоцны бүхээгийн ачаа тээш байрлуулах тавиурт гар тээшээ хийж тагийг нь хаах, ачаагаа авахдаа ачаа дээрээс унахаас онцгой болгоомжилно.

Гар тээшний 3 талын хэмжээсийн нийлбэр нь 115 см-ээс хэтэрч болохгүй. Өөрөөр хэлбэл гар тээшний 3 талын хэмжээс нь бариул, дугуй зэрэг нь ороод 55см х 35см х 25см-аас хэтрэхгүй байвал зохино. Мөн тоглоомон буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хориглоно.

Гар тээшинд байх шингэн зүйлсийн нэгж савалгааны хэмжээ 100 мл-ээс хэтрэхгүй байх ба

савалгаатай шингэн зүйлсийг ил харагдахуйц гялгар уутанд хийсэн байна. Ууттай шингэн

зүйлийн нийлбэр хэмжээ 1 л-ээс ихгүй байна. Энэ нь нэг зорчигчид зөвшөөрөгдөх хэмжээ юм.

Шингэн зүйлс хийсэн уутны амсар нь хаагддаг байх ёстой.

Гар утас, камерын цэнэглэдэг батарей 3 ширхэгээс илүү авч явж болохгүй.

Нислэгийн үед дараахь шингэн зүйлсийг биедээ авч явж болно. Үүнд:

а. Нислэгийн үед хэрэглэгдэх хүүхдийн хоол тэжээл;

б. Нислэгийн үед хэрэглэгдэх эм, тариа;

Зорчигч нь эдгээр шингэн зүйлийг нислэгийн үед зайлшгүй авч явах шаардлагатай болохыг батлах баталгааг

гаргасан байх шаардлагатай. Нисэх буудлын татваргүй барааны дэлгүүрээс худалдан авсан шингэн зүйлс болох

архи, үнэртэн гоо сайхны бараа нь тухайн өдөр худалдан авсан баримтын хамт болон тусгай дэлгүүрийн хаагддаг

уут савалгаатай тохиолдолд гар тээшиндээ авч онгоцонд суухыг зөвшөөрнө.

                                                   Та сайхан аялаарай.

ТӨСТЭЙ НИЙТЛЭЛҮҮД

ШИНЭЭР НЭМЭГДСЭН