Аяллын чиглэл: Жанжиажэ – Бээжин
Аяллын хугацаа: 8 өдөр / 7 шөнө
Аяллын хуваарь: Долоо хоног бүрийн Даваа гараг бүр
Аяллын хөтөлбөр:
Эхний өдөр. Улаанбаатар – Жанжиажэ
Аялагчид оройн 19:00 цагт Жанжиажэ хотод ирээд хил гааль нэвтэрсэний дараа зочид буудалдаа байрлан амарна.
хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал: Days Inn by Wyndham
Удаах өдөр. Их хавцал үзэсгэлэнт газар
Өглөөний цайны дараа 08:00 цагт Их хавцалыг үзэхээр хөдөлнө. Энд байх Шилэн гүүр нь дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн урт шилэн гүүр юм. Гүүр нь хавцлын хоёр талын оргил дээр баригдсан бөгөөд гүүрний нум нь газраас 400 метрийн өндөрт байрладаг. Нийт 370 м урттай уг гүүрний голд дэлхийн хамгийн өндөр банжи үсрэлт хийх боломжтой бөгөөд гүүрнээс эгц доошоо 400 метрийн гүнд байрлах хөндийг харах боломжтой. Өдрийн хоол идсний дараа Вулин дэлгүүрээр зочилно.
хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Days Inn by Wyndham
Санал болгох хөтөлбөр:Grand Canyon төсөл (зиплайн + VR + слайд) 240 юань/хүн
Санал болгох хөтөлбөр:Шар луугийн агуй 280 юань/хүн
Гутгаар өдөр. Тэнгэрийн хаалга байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар
Өглөөний цайны дараа 08:00 цагт Туси музей рүү явна. Тужя цэцэрлэгт хүрээлэн нь Жанжиажэгийн байгалийн үзэсгэлэнг хадгалсан гайхамшигт соёлын сувд бөгөөд Тужячуудын тахин шүтэж, мөргөж, залбирч, баяраа тэмдэглэдэг “ариун нутаг” юм. Тэнгэрийн хаалга ууланд байрлах 7455 м урт агаарын дүүжин замаар далайн түвшнөөс 1279 м өндөртэй “Дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн зам”-аар дээшилж өгсөхдөө байгалийн гайхамшигтай үзэмжийг сонирхох болно.
хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Days Inn by Wyndham
Санал болгох хөтөлбөр: Тэнгэрийн хаалганы Үнэгэн Дагина урлагийн тоглолт 300 юань/хүн
Дөтгөөр өдөр. Аватар
Өглөөний цайны дараа 08:00 цагт Шангпин цайны ордоноор зочилно. Хятадын анхны үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн [Жанжиажэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн]-ээр байгальд ээлтэй машинаар очиж, дэлхийн анхны уул өөд гарах Байлун цахилгаан шатаар дээш өгсөж”Аватар” киноны зураг авалтыг хийсэн ууланд очно (ойролцоогоор 1 цаг 30 минут аялана). Энд ирснээр аватар кинонд бүтээсэн Пандора гаригийг нүдээрээ үзэж, биеэрээ мэдрэн байгальд ээлтэй эко машианаар Тианзи цогцолбор газраар зугаална.
хоол: өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол
зочид буудал: Days Inn by Wyndham
Тавдугаар өдөр. Маоян голын үзэсгэлэнт газар
Өглөөний цайны дараа 08:00 цагаас Маоян голын байгалийн үзэсгэлэнт газар руу хөдөлнө. Аялалын үеэр бид эрэг хавийн хад асга, хүрхрээ, булаг шанднаас гадна байгалийн хачирхалтай бүтэц бүхий уулс, оргилуудыг үзэх боломжтой. Хөлөг онгоцоор аялахад эгц хадан цохио, загас, шувуудын дуулж байгаа нь үнэхээр тааламжтай сайхан.
Завин аялалын зам нь 13 километр, 66 метрийн уналттай, нийт 55 гол нийлэх бөгөөд голын хоёр талын эрэг дагуух хадан хясаа бүхий хүрхрээ, булаг шанд, уулс нь хачирхалтай, аюултай харагдах ба хавцал дундуур усны урсгалд хөвөх нь сэтгэл хөдөлгөх болно. 18:00 оройн хоолны дараа Жанжиажэ дэхь төмөр замын буудал руу хөдөлнө. Жанжиажэ- Бээжин баруун буудал хатуу унтлагын суудал 21:35-дараа өдрийн 15:55 бууна.
хоол: өглөөний цай, оройн хоол
зочид буудал: галт тэрэгний купе
Санал болгох хөтөлбөр: Шинэ Зеландын тийрэлтэт завь 200 юань/хүн
Зургаадугаар өдөр. Бээжин хот
Үдээс хойш 15:55 Бээжин хотод ирж буудалдаа бууна. Орой нь чөлөөт цаг.
хоол: энэ өдөр хоолны үйлчилгээ байхгүй
зочид буудал: Жө Фэй, Дасин
Долоодугаар өдөр. Бээжин чөлөөт өдөр.
Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлаа хүлээлгэн өгч бүх л өдрийн турш чөлөөт цагаа өнгөрөөж оройн 20:00 цагт зочид буудалдаа цугларан нисэх онгоцны буудал руу явна. Нисэх буудалд очсон орой ямар нэгэн хөтөлбөр байхгүй бөгөөд ч Дасин нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимд амрах боломжтой.
хоол: өглөөний цай
Санал болгох хөтөлбөр:Universal парк нэг хүний 750 юань
Наймдугаар өдөр. Бээжин-Улаанбаатар
Үүрийн 06:00 цагт MR802 онгоцонд сууж Улаанбаатар руу буцна.
Аяллын үнэ:
Том хүн: 2,590,000 төгрөг
Өрөөнд ганцаар орох бол: 3,990,000 төгрөг
Хүүхэд (12 нас хүртэл): 2,990,000 төгрөг /Зочид буудалд ортой/ 2,390,000₮ /Зочид буудалд оргүй/
Аяллын үнэд багтсан зүйлс: Улаанбаатар – Чангша- Улаанбаатар нислэгийн энгийн зэрэглэлийн тийзийн үнэ болон нисэх буудлын таксууд, 4 одны зэрэглэлтэй зочид буудлын 2 ортой энгийн өрөөнд хоёулаа байрлах зардал, хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээний зардал, хөтөлбөрт заагдсан хоолны үйлчилгээний зардал, хөтөч, унааны зардал, Хятад дахь аяллын иж бүрэн даатгал
Аяллын үнэд багтаагүй зүйлс: Хөтөлбөрт заагдаагүй үзвэр, хоолны зардал, хөтөч болон жолоочийн гарын мөнгө. Хувийн хэрэгцээний зардлууд